Monday, February 27, 2012

Тулгад гансархуй

Есөөдөө

Чухамхүү үнэнийг цөөн үгээр хэлдэг гэж миний ардын дуун дээр лав байдаггүй шиг санагдана.Би андуур ч байна уу.Тэгээд бас үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэсэн үг байдаг.Чухамхүү энэ үгсийг миний ард түмэн дуулж хэлж ярина гэдэгт би л лав хувьдаа итгэдэггүй юм.Харин би бээр мунхаглан бодохдоо миний ард түмэн чухамхүү олон үгээр олон ончроон дунд хэлдэг байсан байх.Үнэнээр явбал туулай үхэр тэргийг тав гишгүйлэхгүй гүйцнэ гэж хэлдэг байсан байх гэж бодоод байдаг юм.Чухамхүү тэнэгтээ л би тэгж боддог байх л даа.Би нэг үг санаад байна л даа."Худлыг мянга давтвал сая үнэн болдог.Үнэнийг мянга давтвал сая худал болдог" гэж.Энэ хоёрыг яг туйлдруу нь дөхүүлж хүргэж сэтгэсэн ард түмэн бол бидний өвөг дээдэс гэж.Худал нь худал ч биш үнэн нь үнэн ч биш.Гэхдээ энэ хоёрын дундах үнэнийг олж харсан ард түмэн бол Монголчууд юмаа гэж.Энэ чинь юу гэсэн үг вэ гэж та нар надаас асуулдаа энэ чинь нэг өөр ухаан байхгүй юу даа өөр ухлаадас за юу.Тэгээ л бодохгүй юу.Ухаантай хүн бол үнэн явахыг хичээдэг бол тийм л юм байдаг юм.Тэгээ л нэг тийм юм.Тийм байхаас ч өөр тиймгүй юм гэж тийм юм бас байдаг юм.Байдаг байхаас байдаггүй юмны байдаггүй байдаг юм гэж бас байдаг юм шүү.Үхсэн амиа хорлож байгаад ч би батлана за юу.Амиа хорлохоос би өмнө баталчаад миний олсыг бөхлөөд өг гэж би гуйна за юу.Би хэзээч амиа хорлохгүй за юу.Яагаад гээч яагаад гэвэл үнэн үхэхийг хичээдэг учраас.Тэгээд үнэн үхчихвэл миний Монгол хүн болж төрсний сүнс гомдохгүй учраас.Тэгээд би худлаа ч юм шиг,үнэн ч юм шиг хоёрийн дунд үнэн хүүрнэх гээд байна за юу.Миний өвгөдийн ухаан богино учраас цөөн үг хэлсэн байдаг юмуу.Хэлээд өгөх хүн байна уу.Миний өвгөдийн ухаан үхэр шиг том  шиг мөртөө туулай гүйцэх гээд жирийлгэж явдаг юм уу.Тийм тэнэг үхэр байдаг юм уу.Үхэрлүү барааддаг тийм тэнэг туулай байдаг юм уу.Хэлээд өглдөө батлаад өг надад.Баталж чадвал туулайнаас бөх зүрхтэй амьтан байна гэж бодоё.Тийм юм байдаггүй юм.Юмны үнэн зүй тогтол гэж юмнаасаа үнэн юм байдаг юм.Тэгээд ойлгож байвал би нэг олон долоон юм хуцаадхая.Хуцахдаа би чухам үнэнийг цөөн үгээр хэлэхгүй үнэнээр ябвал үхэр тэргээр туулай гүйцдэг шиг дорд хятад ухааны ганц ч үг ганхийлгэхгүй ярайдхая.Болохгүйн болохгүй юмны болдоггүйн болдог юм яриадхая.Есөө ер бусын анд минь.Найз нь яахуудээ ядарсан задарсан амьтан найз нь чамд ёстой дургүй хүрсэндээ ярих гээд байна.Юу гэх гээд байдын юу гэх гээд байгаагаа юу гэх гээд байна за юу.Яадгийн чи тэр цахим хаягаар орж ирчээд юу солиороод байгаан.Юу донгосоод байгаан.Яадгийн тэр миний төрсөн ч бай төрөөгүй ч өдөр хоногууд чамгүй ч надгүй ч явах ёстой бол явдаг л юм байгаа биз дээ.Тэгээд яах юм.Найз нь төрсөн өдөр гэж балайраад Халуудруугаа гараад ганц утас цохихуу зуун хорин халын минь намайг гээд адаглаад арав нь ирдэг юм байгаа биздээ.Яахын найз нь хал үзэж халуун чулуу долоосон хоёр зуун он жавуудаас минь адаглаад хорь нь ирдэг юм байгаа биз дээ.Надаар балбуулж нүдүүлж явсан дүү нараас минь хонзон санаагүй бол хорин хэд нь ирдэг юм байгаа биздээ.Миний найман жил,арван жил их сургуулийнхан багш нар зураач анд нар минь зуйгуул нөхөд минь гээд найраагүй наяад хүн ирдэг юм байгаа биз дээ.Тэгээд найзынх нь ах дүү хамаатан садан элдэв бусын хүмүүс гээд ер бусын олон хүмүүс ирдэг юм байгаа биздээ.Тэгээд найз нь яахуу найз нь архин далайд живсээр байгаад босч чадалгүй талийхуу.Тэгээд яахуу тэр олон дундаас чинь би хүн учраас хүн хайдаг юм байгаа биз дээ.Хэ хэ тэр олон дунд чинь хүн цөөхөн учраас найз нь цөөхөн хүнтэй харьцдагыг чи муу хүний өөдөс мэддэг л юм байгаа биз дээ.Тэгээд би чамд уушиг зүрхнээсээ уур хүрээд байна за юу.Тэгээд найз нь урьсан хүн болгон дээр алдуул морь шиг адуун болгон дээр ая тал засан очдог алдуул морь уу. Гүйсэндээ гүйдэг гүйгүүл морь шиг гүйсэндээ очдог гүйгүүл морь шиг явна за юу..Наад олон нохойн баас шиг баярыг найз нь үхсэн ч тоохгүй явна за юу.Тэгээд найз нь яахуудээ чин үнэнийг олон үгэнд ончроон ончроох ухаанд чинь олон юм бодуулахаар хэлэе за юу.Найз нь яахуудээ чамайг ирэх гээд байхаар чинь загнасаар байгаад ирүүлээгүй за юу.Чи тийм ухааныг чи ойлгохгүй.Найз нь уух газар мундсан биш гараад уувал олон нохостой ууж болно гараад уувал нэг алхаад нэг цаасны фивотой газар байна за юу.Найз нь хорин хэд алхаад хоёр юм бодуулдаг Тулгатаа очоод ганцаараа хоёр зуун юм бодоод сууж болно биз дээ.Би Индра найздаа ганц фиво нухчаад ирээд амрана гэж хэлээд гарсан за юу цахим хаягт ес дөнгөж өнгөрч байсан.Тэгээд ганц фиво уусан хүнд чинь нилээн хэдэн фиво харагддаг юм байгаа биздээ.Хоёр фиво уусан хүнд чинь хорин хэдэн фиво үзэгддэг юм байгаа биз дээ.Тэгээд муу хогийн монгол зангаараа гурвийг уучдаг юм байгаа биз дээ хэ хэ.Тэгээд яахуу ёсоо бодоод гардаг юм байгаа биз дээ.Тэгээд муу ээжтэйгээ ярих гэсэн ганц ч цагаан утастай газар олддоггүй.Ээжтэйгээ ярих гээд байхад чинь гээд,гээд чааваас найз нь нүдэндээ нулимастай...Халсан хүн чинь хадуурна биздээ замд ганц дэлгүүр байдаггүй.Барилгачдын талбай ороод ирэхээр найз нь зураач хүн хардаг юм байгаа биз дээ.Цээжинд минь омогшил төрдөг юм байгаа биздээ ЗАНАБАЗАРЫН ур ухааны учиг зангидааг хадгалсан дагзан байшингийн өмнө гурав залбирчаад гуйваж дайваад алхана биз дээ.Тэгээд ЗАНАБАЗРАА бодсоор яваад замаа ч харалгүй гэрлүүгээ орох замдаа ганц фиво гээд ухаанд нь гялс хийдэг юм байгаа биз дээ.Найз нь ХАС мэт дөрвийн тоонд дуртайг чи мэднэ биз дээ.Тэгээд яахуу өр тавьдаг дэлгүүртэй өөрийн гэсэн хэдэн цаастай тэргүүн өндөр ордог юм байгаа биз дээ.Худалдагч ямагт худалдахаа боддогыг чи мэднэ сэлэм гялс толгой бөндөгс л болно биздээ.Хэ хэ тэгээд манайд ямар ханын цаг Бэгтэрийн бугуйнд нь бугуйн цаг хармаанд нь түрүүвч хэзээ ч явж байсныг чи мэдэхүү.Ямбий зурагтаа нүдсээр байгаад асаагаад цаг харна биздээ.Арван нэг нойл тав Индра найздаа ирснээ мэдэгдэнгээ хайртай эгчээсэй гуйлга гуйсаар байгаад төрсөн өдрийн мэнд авчихаж байгаа юм чинь дүүдээ авч өгүүл нээх гоё хайрцагтай МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО аваад өгчөөрэй.Тэгээд тиймэрхүү юм болчоод найз нь чамайг хүнээс өөр хүн юм гээд одоо бодоод суугаад байна за юу.Чи бол Бэгтэрийн үнэлж цэгнэж шалгуур хэмжүүрийг давсан анд минь за юу.Найз нь ямар хошин шогийн үзүүлбэрийг үзэх биш үзэн яддаг л байхгүй юу хойшид ч алт мөнгө өгөе гэсэн ч үзэхгүй харин ч нэг үзэхгүй дээ.Харин гудманд ч бай гуйлагчин ч бай түүлэгчин ч бай үнэн л үзүүлбэр хэн хүн үзүүлж байвал найз нь гуйлга гуйж байгаад ч алт мөнгө төлж байгаад ч үзнэ за юу ХҮН ЧАНАРТ чинь баярлалаа АНД минь хоёулаа гурван сарын нэгэнд ууна за юу чи нэг далан тавын талтай мань нэг далан тавын талтай уулзаж байгаад хоёулаа гэхдээ сүхийн талбай дээр уухгүй тэнд ууж болохгүй хоёулаа хоёулаа сүхийн талбайн урдахь хөгшид шатар нүүдэг газар ууна гэхдээ хөгшид минь шатар нүүж байвал уухгүйээ.Тиймээс л ТЭНГЭР ШИГ БАЙ...тэнгэр бай миний анд.Анд нь МӨНХ ХӨХ ТЭНГЭРЭЭ мөнх хөх тэнгэр шигээ бодоод...мөнх хөх тэнгэр шигээ л явахыг хичээх юм даа.Чи тийн явтугай.Тийн ижилдэн ЯВТУГАЙ...

Sunday, February 26, 2012

Өөртөө зориулав

Би амьдралдаа төрсөн өдөр энэ тэр гэж тэмдэглэж үзээгүй юм байна.Тэгээд огцом санаад Бүүвэй ахтайгаа өдөр хоногоо зөвлөлдөж байгаад за ямарч байсан өнөөдөр төрсөн өдөр минь юм байна гэсэн гаргалгаанд хүрэв.Өдөр сараа санахгүй байгаа юм чинь одоо яахуудээ.Тэгсэн Бүүвэй ах огцом муухай яруу найрагчийн нүд гаргаад ах нь чамд цуйван хийж өгөе гээд одоо хийж байна л даа сайхан л хоол болно л доо харваас хэ хэ...Бид яахуудээ зодолдохдоо зодолдож үнсэлцэхдээ үнсэлцэж явдаг хүмүүс чинь...Одоо бол яахуудээ гадуур улс амьтан баярлаад бууз хуушуурхан эргүүлээд эртний баатар шиг дээлтэй хүмүүс бие биенийгээ шүлсдээ л явж байгаа байх л даа.Бид яахуудээ сэтгэцийн өвчтэй сумтай улсууд чинь сумтай сумтай юм яриа л сууж байна хэ хэ...Сумраа л сууж байгаа юм чинь гадуур гаруу л гай болж хөлдөж үхэх юм байгаа биз за нэг тийм байдалтай.Тэгээд нэг хоёр үг гайтуулчихмаар байна л даа.Гай болж гай дээр хөө шиг муухай үг хэлчих байх л даа.Тэхдээ яадын тэмбүүтэй үгтэй хүн чинь тэмбүүтэй л юм ярих юм байна ш тээ хэ хэ...Тэгэхгүй гээд яахуудээ тэр миний төрлөх зан юм чинь... Тэгээд яахуудээ тэгж сууж байгаад нэг л өдөр будаг бийрээ ганзаглаад нэг хэсэг алга болчноо тэгээд яахуудээ нэг хэсэг сураггүй ууланд мангас болоод тэгээд удалгүй үхсэн л гэж дуулдана биз...Тэр яахуудээ тэгж байгаад нэг хэдэн мангас дагуулаад уулнаас мангас шиг амьтан орж ирнээ...Тэгээд баахан хүн айлгаж аваад баахан гунигтай буцна л биз тэгээд яахуудээ тэнгэрт одсоон гэж тэнгэр нь тэдэнд хэлнэ биз хэ хэ...Тэгээд яахуудээ тамд залраад тамыг нь цайлгана биз...Мохол мушгилгүй болгов чамайг би Бэгтэрээ л тэгээ л чи яваарай good buy.

Saturday, February 25, 2012

Оньсого таахуу,Үгийн сүлжээ бөглөхүү

Үлэмжээ би нэг хоёр үг холбоод таван үг таниулаад арван үгний ацагтай арван хэдэн үг хэлээдхэе за юу хошоод утгаар хорин хэдэн үг шиг үг хэлээдхэе болно биздээ болдог л байхгүй юмыг бичиж болдог бас бичиж болдоггүй л байхгүй юу...Би ерөнхий юмыг чинь мэдээд байна за юу...Жоохон задаргаа оруулаад задлаад өгөе...Эрэг боолтыг чинь чангалаад өгөя монголын утга зохиол ямбий машинтай хол замд гарч болдоггүй л байхгүй юу...Болохгүй та нар юм хийх хэрэгтэй...Монголын утга зохиол ямбий машинтай явж байгаад аваар хийж болдоггүй л байхгүй юу...Бэгтэрийг дайрч унагах хэрэгтэй байхгүй юу та нар...тэгээд алаад арьсыг минь ноос ширний үйлдвэрт авч очоод ганц юмны үнэ босгох хэрэгтэй байхгүй юу...Тэгээд уух хэрэгтэй байхгүй юу...Уушиг зүрхээ хайрлах хэрэгтэй байдаг байхгүй юу...Одоо жоохон явна за юу Үлэмжээ хурдаа авая за юу.Мал яаж хариулахаа марксизмаар хэзээ ч заалгахгүй хэнхэг солиотой өвчтэй шар хадны өвчтөн Бэгтэр чамд хоёр үг хэлчих гээд бодоод байна за юу...Хүн хэлэхгүй Бэгтэр хэлнэ за юу...Тэгээд юуны түрүүнд хацар дээр чинь гомо царайлаад сэтгэлээсээ үнсээдхэя болно биздээ авгай чинь хардах бий дээ.Ганц удаа хуваачиж болно биздээ Үлэмжээгийн эхнэрээ...Нөхрийг чинь ганц өдөр дагуулаад гарчихая за юу...Гоомоорхгүй за юу...Гоомоордог л байхгүй юу...Бага тойруу орно за юу...Байлдаан хийнэ за юу...Алалцана за юу ар дээр нь аймар их тэврэлдэнэ за юу...Тэгээд би чамайг харааны нарийн байгууламжаараа харах гээд байна за юу.Оюуны байгууламжаараа ойлгочих гээд хичээгээд байна за юу...Царайлга ч юмуу нохой чинь...Сайхан ульдаг чоно шүү чи...Одоо жоохон бодоодхое за юу...байгууламжинд оруулаад байшин бария за юу...Тэгээд тэндээ тэнэгээрээ хоёулаа амьдрая за юу...Авгайг чинь би харааны нарийн байгууламжаараа харахгүй за юу чамайг бол харна за юу чиний бүтээлийг харна за юу...Олон юм солиормооргүй байна за юу...Олон юм солиормоор байна...Зүрх зогсчих гээд зогсохоос нь өмнө хоер үг хэлээдхэя гээд бодоод бодлоо нухаад алаад авсныхаа таган дээр үлдээчихэя гээд санаад үхэж чадахгүй үхээд,үхчихгүй юмсан гээд үхчиж чадахгүй үхэх гээд амьдраад байна за юу...Тэгээд би чамд үг хэлэх үнэн сэтгэлээсээ үнэн бичээд энэ шөныг...Өөш энэ шөнө гэдэг үгэнд чинь урт ий юу богино ы ордог юмуу хэлээд өгөөч.Урт ий ордог бол урт шөнийг өнгөрөөх гээд шөнөөс тас хар амьтан сууж байна...Гэхдээ миний сэтгэл цагаан шүү сүлэрсэн сайхан сүү шиг сэтгэлтэй хүн шүү...Тэгээд сүлэрсэн сайхан сүү шиг хэдэн үг хэлээдхэя болохуу...Дараа нь хоёулаа алалцана за юу...Зоолцоно за юу гэхдээ мэсгүй шүү...Мэсгүй хүн алах аргыг чи мэдэхүү...Хэ хэ мэсийг нууцаар хэрэглэж сураа гэж хэ хэ...Тонгорсон сайхан тонгорого шиг сайхаан ном байнаа...Чи тонгорого хэрэглэж сурч байгаа л хүн юм байна даа чи гал хам минь.Ганцад залрах бий дээ хоёулаа...Гэхдээ жинхэнэ гяндан яриагүй шүү...Жинхэнэ гянданд жил ч болохгүй хулигаануудад хулигаандуулж үхнэ за юу хоёулаа...Гэхдээ би жинхэнэ гяндан яричих гээд ганцдаад байна за юу ойлгоорой...Чамд гяндан хүлээ хийгээд янаглаад байна за юу...Муу ёрлоогүй шүү...Сайн ёролж байна...Угаасаа би ёс ёмбогор төр түмбэгэрийг мэдэх ч үгүй...Гэхдээ ёроолд нь овгор явдаг л хүүхэд тэнэг хүн шүү хэ хэ тэгээд чи тэнэг найзыгаа ойлгоод гяндан хүлээндээ жоохон тэвччих за юу...тэгээд найз нь чамайг нэг их янаглахгүйгээр хүлээг чинь тайлна за юу өрөвдөөд тайлсан чинь өрцрүү хөшөглөдөг Баяраа найз шиг минь оньсого шиг номыг чинь мялаагаад оньсого шиг номонд чинь хэдэн оньсого зохиогоодхоя за юу...Нуршаад байна уу үгүй юу олон юм хуцаж байж л юмыг чинь юм байлгах гээд юм болгочиж болдог байхгүй юу...Тэгээд сайхан монгол сайхан үндэсний хэлээрээ хэдэн оньсого зохиогоодхоя...Яадгын тиймээ юмыг тааж болдогтоо л оньсого чинь байдын байгаа биз дээ тиймээ...Юмыг чинь бөгөлж болдогтой л үгийн сүлжээ байдаг юм байгаа биздээ...Тэгээд сайхан биеэ угаадаггүй бэлгэвч хэрэглэдэгүй халх ёсоо дагаад углааш "английш,хитэдийш" хэрэглэхгүй уужим сайхан өгүүлэх гээд бодоод бодлынхоо бодлыг ухаад байна за юу...Чи ойлгоно за юу чи ойлгох учраас би нэг жирмийн сүлжээ шиг юм солиороод хуцаад байна за юу...Жирэм сүлждэг ухаан ярих гээд байна за юу...За тэгээд үгийн сүлжээний хариулт чинь хүн өөрөө тааж бөглөхөд байдаг байхаа...Одоо тэгээд хамгийн хөнгөн араандаа хийгээд хөдлөе за тэгээд хүүхэндийн хоёулаа за юу...Чи бол машин яаж хөдлөхийг мэддэг ухаантай л хүүхэд шүү дээ.Рамон яаж бичихийн мэдэж байна гээч хар нохой чинь...Тэгээд би чамд хайр зарлаад озмоор санагдаад байгаа юм...Онгон ч юм шиг онгонтоод онгироод баясаад олон юм солиороод байгаа юм за юу...Чи тэгээд утга зохиол гэдэг гяндангын үүдээр хэнэгч үгүй олон юм хуцаад өмнөөс салаав ч тавьчих ухааны хөндлөн орж ирэх юмаа чи...Тэс хөндлөн тэнэг хүн шүү чи хэ хэ...Төрийн гяндан юу юм...Очоод салаавч тавьчиж болдог байхгүй юу нааран дээр найзлаад унтаж болдог байхгүй...Харин оюун санааны гяндан солиорол солиотол сэлт...бол өөр авын хүүхдийн барьдаг бар тавьдаг занга биш тиймээ тэгээд би чамд хэлчих гээд чамд их баярлалаа гэж энэ үеийн олон бацаануудын өмнөөс тэгээд их зориг гаргаж бичсэнд чинь л баярлаад байгаа юмаа хөө тэгээд би чамд агсам тавьж салаав ч үзүүлмээргүй байна...Анхны юм алдаатай учир нь анхныхдаа тэр шүү дээ...Чи мэдэж л байгаа байх мэдэж байгаагаа л мэдэж байвал тэр чиний хүн байхын зохиолч болохын ухаарал юмаа л гэсэн юмны тухайтад найз нь хоёр зуун үг холбоод тавьчихсан л байна шүү дээ...Нүд аниж болохуу нүдээ аниж болохуу...Хаана сэрдэг бол бурхан минь халхын хавтгай дээрээ л сэрэх юмсан...

Friday, February 24, 2012

Бурхаан...Нохойн баас л байхгүй юу чи...Чам шиг ийм амьтныг агаа нь өөрөөр тодорхойлохуу...Тодорхойлохгүй л байхгүй юу...Чи ертөнц дээр хэдэн бурхан байдаг тухай хэдэн бурхан байж болох боломжын талаар мэдэхүү...Чи мэдэхгүй адгийн архичин хүний шаар агаа чинь байгаа болохоор чи мэддэггүй л байхгүй юу...Чи нохойн баас байхгүй юу...Чи бурхан байхгүй юу...Гэхдээ агаагынхаа хувьд чи бол нохойн баас л байхгүй юу...Агаа нь яааг үхнэ үхэх гээд байна...Агаа нь үсрээ л зуун хорь хонох байх...Тэгээд чи яахуу адгийн хүний шаар ахыгаа дурсахуу чи адгийн хүний шаар ахыгаа хүн байсымдаа гэж дурсахуу...Чи хүний адаг агаагаа дурсч болдоггүй л байхгүй юу...Чи хүний адаг ахын дүү байхгүй юу...Тэгээд агаа нь чамд үхэхээсээ өмнө хоёр үг хэлчих гээд байна...Чи ойлгож байна уу...Чи хэзээ ч ойлгохгүй...Чамд тийм ухаан...Чам шиг нохойн баасаас гарахуу...Агаа нь яагаад уйлаад байнаа...Агаа нь хүн шиг амьдарч чадаагүй л байхгүй юу...Агаа нь яагааад уйлаад байгааг чи ойлгохуу...Ахынх нь нулимс урсаад байна...Адгийн ах нь яагаад уйлаад байгааг чи хэзээч ойлгохгүй...Чи энэ яваа насандаа ойлгохгүй за юу...Тэгээд чи булшны минь хавтаг дээр уйлж зогсохдоо ойлгоно...Тэгээд агаагаа үгүй болсонд чи хэзээ ч ойлгохгүйгээр явна...Чи агаадаа тийм л хайртай байхгүй юу...Ийм муухай дүүдээ үхэх тухай муухай үг хэлээд байна уу...Тэгдэггүй юм за юу нохойн баас минь...Үхэж болдоггүй байхгүй юу...Хүн үхдэг л байхгүй юу...Агаа нь үхэх л байхгүй юу...Агаа нь болохоор ах нь явчих гээд байна за юу...Хар дураак минь ...Хачин хайртай амьтан минь...Гэхдээ л чи нохойн баас л байхгүй юу чааваас...Чам шиг ийм нохойн баасд агаа нь хайртай л байхгүй юу...Агаа нь чамайг зодохуу аав ээжийн чинь нүдэн дээр...Чиний аав ээж чинь адгийн хүний шаар ахын чинь дэргэд юу юм юу ч биш л байхгүй...Юу ч биш л байдгыг чиний бяцхан ухаан аягүй бол гадарлана даа чааваас...Муухай амьтан шүү хөөрхийгээ...Гэхдээ л агаа нь чамд хайртай...Агаа нь арьсаа хуулж байгаад ч хамаагүй дүүгээ дулаацуулна за юу...Агаа нь хавиргаа õàäàж байгаад ч хамаагүй хооллоно за юу чамайг би...Агаа нь яагаад уйлаад байнаа...Агаа нь хүн учраас уйлаад байна за юу...Агаа нь хаана очиж агсам тавихуу...Агсам тавьж болдоггүй байхгүй юу энэ орчлонд чинь...Гэхдээ агаа нь тавьсаар ирсэн...Агаа нь хүн биш учраас тавьсаар ирсэн...Агаа хүний адаг гэж байвал тэр нь за юу...Тэгээд чи яахуу чам шиг юм яаж ч чаддаггүй л байхгүй юу...Хэ хэ хөөрхөн шүү миний дүү...Агаа нь бол чиний дэргэд зарц боол чинь шүү дээ.Агаа нь хүмүүсийн дэргэд хаан шиг байж сурсан...Чиний дэргэд би чадахгүй за юу...Чи учраас чадаггүй юм за юу...Агаа нь тэгээд чамд ямар үлгэр ярьж өгөхүү нохойн баас минь тэгээд агаа нь бодож бодож байгаад зурагны чинь ард миний монголын мисс МАРАЛМАА гэж бичлээ...Тэгсэн чи бол миний монголын Матар л юм байна штээ...Агаа нь хайртай шүү үнсэя...

Friday, February 17, 2012

                                                     
                                                              Аялгуут бүсгүй

                                    
  Тэнгэрлэг гоо чиний мөрийг би мөшгөнө.Тэнгэр мэт явнам.

                                                                                                    Хас Бэгтэр

Гоо үзэсгэлэнгийнхээ тэргүүн чимэгт эрдсэн гоёхон чиг л төрсөн Н.Отгонбаяртаа зориулмуй


Эрин үеийн минь гоо үзэсгэлэн билээ чи.Эрин үеийнхээ суу алдрын яруу титмийг зүүж өгмүү чамд би.Эрин үеийн минь дуу хоолойнууд намайг дуулж бай.Дотгош аниргүй унамуй... Тэгээд босох минь...Үг үгүүлэх минь...Хөгжим явлаа...Бийрээ дагамуй...

Сэрчээ тэр.Зүүдэн дотроо сэрчээ.Бүх зурагнуудаа дэлгэсэн байжээ тэр.Бүгдийнх нь өмнө салаавч үзүүлчихээд гарч оджээ тэр.Эргэж орж ирээд нэг зургаа сугавчлаад гарч оджээ тэр.Хаалгаа онгорхой орхисон байлаа тэр.Гудманд таарсан эхний гуйлгачинд зургаа бэлэглэчихээд явж оджээ тэр.Явж байгаад сэрчээ тэр.Замдаа сэрчээ тэр.Замынхаа голд сэрчээ тэр.Сэрчээ тэр зурж буй бүсгүйнхээ зүүдэн дотор сэрчээ.Сэрчээ тэр зурж буй бүсгүйнхээ зүүдэн дотор зурж суугаа зураачийн зүүдэн дотор зүүдэлж сэрчээ.Өөрөө өөрийнхөө зүүдэн дотор сэрчээ.Сэрчээ тэр өөрөө өөрийнх нь зүүдэн дотор зүүдэлж буй бүсгүйн зүүдэн дотор зурж суугаа зурагныхаа зүүдэн дотрох зүүдэн дотор зүүдэлсээр яваад зүүдэлсээр байгаа зүүднийхээ зүүдэн дотор солонго зогсох агшин алдалгүй солонгорон солонгорсоор сэрчээ.Зурах л гэж сэрчээ тэр.Зураач сэрчээ.Хайртай бүсгүйнхээ хар нүдэн дотор сэрчээ.Хар нүдний солонгон дотроос замхран замхарсаар замхрахдаа солонгорон солонгосоор солонгорсон зүүдэндээ солонгорч сэрчээ.Сэрчээ тэр хар нүдний хачин сайхны хачин сайхан зүүдэн дотор хачин сайхнаар хачин сайхан сэрчээ.Сэрчээ тэр хачин сайхнаар харж яваад хайртай бүсгүйнхээ хачин сайхан инээдний хачин сайхны хачин сайхан хачины хачинд зүйргүй сайхан зүйрлэмгүйн зүйргүйд зүйргүйн зүйргүй сэрчээ тэр.Сэрчээ тэр үл тэмтэрч болох юм шиг мөртөө хурууны минь инчинд үргэлж тэмтрэгдсээр байдаг яг тэмтрэя гэхэд тэмтэрч болдоггүй гэхдээ тэмтрэгдсээр л байгаа нь мэдрэгдсээр байдаг мээмнийх нь товч мэлмий зурсаар байх хайртай бүсгүйнхээ хачин нууцлагт хачин нууцлагаар сэрчээ тэр.Сэрчээ тэр зүрхнийхээ үнэн мөнийн дуун дотор сэрчээ.Зүрх минь агуу ихийн зогсоол шүү.Амжиж л буувал...Аяа бүсгүй минь чи...Эзэнгүй өртөөг эзэгнэгч минь...Бийрээ дагамуй...

Сэрчээ тэр.Зурж буй бүсгүйнхээ сайханд мэлмий шингээн зурсаар сэрчээ тэр.Бодохгүй л байж болдоггүй хар нүдний хачин чимээгүйд бодоч ч болохгүй бодохгүй ч байж болдоггүй зүүдэндээ зүүдэлч ч болдоггүй зүүдлэхгүй байж ч болдоггүй зүүдээ сэрч ч чадахгүй сэрэхгүй байж ч чадахгүй...Гэхдээ сэрчээ тэр.Сэрэхдээ сэрсэн зүүдэндээ сэрсэндээ сэрчээ тэр.Хайртай бүсгүйнхээ хайран дотор сэрвэл гэж мөрөөдсөөр л сэрчээ тэр.Мөрөөдөл минь дуус ч байна даа...Байгаль эхийн энгүй тууривал  минь...Бийрээ л дагамуй...

Сэрчээ тэр.Эрин үеийнхээ гоо үзэсгэлэнгийн зүүдэн дотор сэрчээ.Сэрчээ тэр эрин үеийнхээ зүүдэн дотор сэрчээ.Зураач сэрчээ.Зураач хамаг юмаа хүнд бэлэглэж хамгийн үнэн хүн чанараа өөртөө авч үлдсэн хүн байжээ.Зураач гудманд хонож гутал тослогчын гарт мөнгө атгуулж дээдэст дээрэнгүй доодост доромжгүй ханддаг хүн байжээ.Зураачийг зураач биш хүмүүс зүрхийг нь зүсэж ясыг нь цайруулж байжээ.Авсных нь тагыг аяархан хаах үр хүүхэд анд нөхөддөө хэлэх үгээ цээжин цаанаа нандигнаж зүрхэндээ уйлж явдаг хүн байжээ.Зураачийг үхэхэд зүрхээрээ оршуулах хүн хэд үлдсэнийг хэн ч мэдэхгүй энэ хорвоод зураач согтуу явжээ.Солиотой явжээ.Ордны найран дээр омогдож орцны найран дээр онгиролгүй олон жил уужээ.Зураач гэгээн андуудаа гунихыг зүрхээрээ мэдэрч зүрхэндээ гуниж явдаг хүн байжээ.Сэрчээ тэр замынхаа голд сэрчээ.Зураач сэрчээ.Бийрээ л дагамуй.

Сэрчээ тэр.Эрин үеийнхээ зүүдэн дотор эрин үеийнхээ гоо үзэсгэлэнг харж суужээ тэр.Хаалга нь онгорхой байжээ.Хаалгаар нь орж ирсэн эхний гуйлгачинтай чин сэтгэлээсээ ярилцаж суужээ тэр.Тэгээд огцом босоод эрин үеийн минь гоо үзэсгэлэн чамайг энд би хүлээнэ гэж хаалган дээрээ хаяг хаджээ.Тийн зүрх сэтгэлийнхээ үүдийг цэлс хийтэл нээжээ тэр.Сэрчээ тэр зүрхнийхээ үнэн мөнийн дуун дотор сэрчээ.Зурж зурж сэрчээ.Зураач сэрчээ.Сэрсэн зүүдэндээ зураач сэрүүн байжээ.Зураач сэрүүн л байжээ.Тэгээд гоо сайхан,урлагийн агуу их сүр хүчний өмнө нэгэнтэй мэхийгээд үүрд унтсан байжээ.

Оршуулган дээр нь эрин үеийнх нь гоо үзэсгэлэн уйлж зогсчээ.Тэр нулимсны орон дээр нэгэн цэцэг ургасан нь зураачийн хайрын сэтгэл байжээ.Эрин үе нь тэгж эрин үеийнхээ гоо үзэсгэлэнг олж харж эрин үе нь тэгж зураачийн хайрын сэтгэлийн хүчний өмнө тэргүүнээ мэхийжээ.

                                                                                                         Хас Бэгтэр
                                                   



Wednesday, February 15, 2012

                                               
                                                Харааны байгууламж

                                                             /эсээ/

Харааны байгууламж минь нарийсах тусам нэг бодол төрөгдөх,төрөгдөх бодлоо харааны нарийн байгууламжаар харах тусам нэг тийм байгууламжийн дүр төрх бий болох юм даа.Тэр нь юун тухайд болох тухай доргош нарийн байгууламжин дунд дэс дэс хүүрнэе.Юу гэх гээд байхуй.Харж бай.Нэг улаан үст Голланд нөхөр новшийн амьдралаа цэгцлэн харах гэсээр яваад нэг гаргалгаанд хүрчихэж нэг байгууламжинд хүрчихсэн хэрэг.Тэр болтол юу хийж явсан юм бэ? Анхнаасаа тэр зураач байсангүй.Номлогч,бурхны онол судлаач,шашны ухуулагч,урлагийн бүтээл худалдагч гээд есөн шидийн юм хийж явж.Амьдрал нь туйлийн ядуу дээр нь сэтгэцийн өвчтэй.Энэ бүх амьдралынхаа туршид тэр ядуугын зовлонгоос гарсангүй талийж.Тэрээр 30 наснаасаа эхэлж долоохон жил зураг зурахдаа хамгийн ер бусын зураачаар түүхэнд үлдсэн юм.30 хүртлээ тэр өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж болох хамгийн ойр дөт оюуны хэлбэрийг эрсээр явж тэгээд нэг л өдөр зотон даавууны ард суужээ.Нэг зураач нөхрийн хувьд товчхон түүх ч гэлээ урлагийн түүхийн хувьд энэ нь хэдэн зуунаар яригдах урт түүхийн эхлэл болсон шийдвэр болсон юм.Ван Гогын уран зурагтай нөхөрлөх болсон үндсэн шалтгаан юу байж болох талаар бодож үзэх хэрэгтэй л дээ.Юу байж болох.Яг л “чамд үхлийг оноож байна гэхэд аль хэдийн байгаль та нарт үхлийг оноочихсон шүү дээ”гэж хэлсэн гүн ухаантан Сократ шиг байгаль түүнд ер бусын нүд заяажээ.

Зураачийн нүд төрөлхийн байгалиас заяагдсан өөр нүд байдаг бол бусдынх нь нүд аливааг байгаа чигээр нь харах ба тэгж харагдаж буй аар саархан тохиолдолыг л олж харахаар заяагдсан байдаг.Аар саархан шүү.Үүгээрээ зураач,яруу найрагч,хөгжмийн зохиолчдын нүд эрс өөр бөгөөд тэд харж буй бүхнээ ямар нэгэн ид шидийн буулган дороос бий болж байгаа мэтээр мэдэрч сэтгэж түүгээр дамжуулан ер бусын гоо сайхны эрчимт дуулалыг бүтээдэг мэт.Байгалийн гоо сайхан аливаа зохис төгөлдрийг илүүтэй нарийн харах төрөлхийн чадвараар үлэмж байдаг.

Тэрчлэн Ван Гог оюуны дүр төрхөө дүрсжүүлэн байгуулж явсаар нэг л өдөр зурахаар шийдсэн хэрэг байж таарна.Гол нь харааны байгууламжаа яаж байгуулах байрлуулах.Би бол ингэж л хэлнэ зураач хүнд харааны байгууламж асар чухал.Ерөөс эрт эдүгээх зураачидийн бүтээл тууривалаас хэн нь ямархуу хэмжээний харааны байгууламжтай вэ гэдгийг хараад мэдэж болдог.Агуу сор бүтээлүүд бол хүний харааны байгууламжаас давсан байдаг.Орон зайн хэмжээсийг гэтэлсэн гэсэн үг.

Ван Гог харааны байгууламжийнхаа оргилд хүрчихсэн юм.Түүний “Хоригдлуудын гадаалга” бол төгс бүтээл.Тэр агуу зураач байсандаа л агуу сэтгэсэн агуу харсан харааны байгууламжаа агуу илэрхийлсэн юм.Орон зайн хэмжээсийг давчихсан юм.Энэ нь хуягуудын дохио зангаан дор гадаалж буй хэдэн хоригдлууд юм шиг ч байв ч нэдэр дээрээ амьдралын урлагийн мөнхийн тойргийн тухай өгүүлсэн үнэн дүрслэл.Ээ хүн төрлөхтөөн та нар өөрсдийгөө нэг хар даа элдэв бусын гоёл чимэг хийрхэл хийдэлээ орхиод нэг хараад үз дээ гэж алхаан дундаа хүн төрлөхтөн лүү хальт харан хэлж буй малгайгаа авч кармайлсан улаан үст нөхрийг нэг олж хараарай.Тэгээд бодоорой.

Ер амьддаа алдаршсан зураач их ховор байдаг гэдэг хамгийн азтай зураач өтөлсөн хойноо нэр алдарт хүрсэн зураач гэцгээх нь байдаг.Тэд амьддаа алдаршихгүй байх шалтгаан нь юу байж болох вэ? Харааны байгууламжаа төгс илэрхийлэх гэж явсаар төгс төгөлдөр дүрст хүрэх гэсээр яваад тэр юм.Орон зайн төгс шийдэлд тэмүүлж явсаар чимээгүйхэн газрын хэвлийд нойрсцгоох л тэд энгүй хүмүүс зураачид...Харин хүн төрлөхтөн...Урлаг...

Уушийн газраар хэсэгч дээрэнгүй бардам галзуу солиот Караваджог хэн ч ойлгосонгүй шашны номлолд тэрс зураг зурсаных нь төлөө толгойг нь авах гэжээ.Түүний толгойг авчирсан хүнд их хэмжээний мөнгө амласан байж.Харин зураач маань...Би та нарт толгойгоо тастаад явуулая харин та нар надад мөнгө өгөх үү? гэж хүн төрлөхтөний өмнөөс урлагийн өмнөөс доогтойёо асуусан нэгэн бүтээлээ яах гэж тууривсан хэрэг вэ? Юуны тулд тэр вэ?...

Харааны байгууламж минь нарийсах тусам нэг тийм нарийн байгууламжийн дүр төрх тодрох.Тэр нь юу болохыг цаг хугацаа харуулах болно.Өөрөө өөртөө тавьчихаад хариулах гэж хичээж яваа асуулт минь энэ.

Зураач хүн гараараа зурдаг мэт боловч үгүй юм тархиараа зурдаг юм...Харааны байгууламж...Оюуны хараагаараа...

                                                                                                    Хас Бэгтэр