Sunday, May 27, 2012


                                                  “ Ертөнцийн мөхөл ”       3647 он

                                                               

                                                                  1



-Ургуулан бодохуй-

“ 3797 он ертөнцийн төгсгөл “      Nostradamus

-Харин хүн төрлөхтөн.

Философи ярих уу.Үгүй дээ хоцрогдсон сэдэв.

Тэгвэл улс төр ярих уу яршиг даа.

-Хөөе ингэхэд манай нөгөө одон оронч хаачсан вэ ?

АЕКО хот руу чуулганд явсан

-Юун чуулган ?

Яагаав нөгөө л айхтар сэдэв

-Аа нээрээ тийм

Тэгээд өөр гариг дээр амьдрал байгааг баталсан хэрэгүү  ?

-Тиймээ одоо ганцхан тэр гариг руу Сансрын хөлгөөр хүн илгээх л

Бид өөр гаригт очиж амьдрана гэхэд нэг л итгэмгүй

-Тэгээд яах гэж ? Бид энэ дэлхийтэйгээ сөнөх гэжүү

За за маргахаа болъёо

Тэр сансарын хөлөг чинь тэгээд хэзээ нисэх хэрэг вэ ?

-Ирэх сард

Хэзээ эргэж ирэх вэ ?

-100 жилийн дараа

Эх дэлхий маань 150 жилийн дараа мөхнө.

Хэрэв тэд эргэж ирээд

Бид тийшээ нүүвэл 50 жил бага хугацаа биш үү

-Үгүй дээ амжина.100 жилийн дараа бид техник технологийн бүр ч илүү дэвшилтэд хүрнэ.

100 жилийн дараа  бид амьд байхгүй шүү дээ.

-Бидний үр хүүхэд ,үр удам маань амьдарнаа тайвшир.

За за больцгооё.Наад урдахаа уу...

                                                          

                                                                    2



... Сэрж ядна.Нүдээ нээлээ.Гадаа үл мэдэх чимээ.Босож уух юм хайсан боловч юу ч алга ширээ сандал бүгд алга. Хоёр найз нь ч алга.Гэр гэртээ очиж унтцгаасан биз.Цонхоор харлаа юу вэ ??...Хоёр нүдэндээ итгэсэнгүй.Үл таних хувцас хунарчгүй хүмүүс гудамжаар алхана.Хачин хэлбэр дүрс хийцтэй барилгууд.Утаа ч үгүй машинархуу юмнууд гудмаар өнгөрнө.Тэр байтугай хүмүүсийн царай зүс...танил юм юу ч алгаа.Үл таних орчин ...Үл таних орчин.Энэ чинь юу вэ ? Би зүүдэлж байна уу? Зүүдэлж байна гэжүү гэж өөрөөсөө асуулаа.Толинд харлаа.Царай зүс нь хэвээрээ нүд нь жаахан хавджээ.Би зүүдлээгүй дээ.Гадагшаа гүйн гарлаа.Үл таних этгээд хачин хувцастай хүмүүс үл таних орчин.Энэ чинь юу болж байнаа.Гудамжаар холхих хүмүүс Петийг гайхан харж өнгөрцгөөнө.Хачин хэлбэр дүрстэй машинархуу юманд хүмүүс сууцгаан одно.Пет гайхан балмагдахын эрхээр гудманд яваа хүнээс юм асуусан боловч тэр юу ч ойлгосонгүй бололтой толгой дохино.Түүний хэлж ярьж байгаа үгсийг Пет ойлгосонгүй.Бүүр балмагдаж орхив.Этгээд сонин хэлбэр хийцтэй аврага барилга байгууламж,таньж мэдэхгүй хүмүүс ...үл ойлгогдох хэл яриа.Бурхан минь юу болж байнаа хэлээ ч...Пет сөхрөн суулаа.Тэрээр тэнгэрээд харж урд урдаасаа ихээр хачин ихээр гайхав.Тэр эв хавгүй хэлбэр дүрстэй хачин хар юм чинь юу Нар уудаа.Петийн дотор харанхуйлж...



                                                                     3



Золгүй Пет 100 жил нойрсжээ.Түүнийг сэрэхэд танил юм юу ч угтсангүй.Танихгүй хүмүүс танихгүй орчин.Тэр байтугай танихгүй нар угтжээ (хамгийн гайхмаар нь) танил нөхөд аав ээж амраг тэр нь ч алга.Танил юм гэж юу ч алга.Золгүй амьтан.

Пет сэргэлээ.Урьдын адил гайхан балмагдсангүй.Тэр зөвхөн чөтгөр шулмын оронд ирсэн мэт санана.Петийн зүрх шимшрэн байлаа.Бурхан минь надад туслаач.Би найз нөхөд Аав ээждээ амраг хонгортоо очмоор байна.Тэрээр өнөрснийг санахыг хичээсэн боловч толгойд нь юу ч орж ирсэнгүй.Гагцхүү бурхан минь надад туслаач гэсээр л гуйвж дайвж явлаа.Эргэн тойрны нөгөө л танихгүй орчин.Тэр золгүй амьтан явсаар Перамид хэлбэртэй байгууламжинд тулж ирлээ.Тэр хананд хас...хас...тэр тэр латин үсэг.Пет тогонд цохиулчихсан юм шиг гүйн орлоо.Сүрлэг тансаг нэгэн аялгуу.Энэ чинь Бетховен.Бетховены IХ симфонь...Тэр зураг чинь Пушкин.Тэр цаадах нь Чингис...сэтгэл нь ихэд хөдөлжээ.Энд Бетховен IХ симфонь эгшиглэж байна.Пушкины тансаг яруу шүлгүүд сонсогдож байна.Ямар аугаа вэ.Тэр Жокандо...Тэр Давид...тэнд түүхэн он дарааллын бичиг Орос,Англи,Франц,Хятад,Испани,Монгол,Япон...хэлээр.Пет алмайран уншлаа.

...

3647 он.Аккара гариг руу Сансрын хөлөг хөөрөв.

3699 он.Дэлхийн улсууд нэгдэв.

3749 он....

3749 он.3749 он гэж үү.

Аккара Сансрын хөлөг ,хоёр найз,хундага дарс өнгөрсөн явдлыг санаад Пет аянганд цохиулчихсан юм шиг хачин их айдас хүйдэст автав.Бүх юм тодорхой.Би тэгээд 100 жил нойрсчихлоо гэжүү.Хоёр найз,танил нөхөд,төрөл садан,амраг бүсгүй минь бүгд байхгүй гэжүү...

Бодь модны дор гансран зогсоо Пет шиг золгүй амьтан энэ орчлонд байсангүй.Ямар аймар тарчлаан бэ.Петийн сэтгэл айдас хүйдэс тарчлаан тэр гансран байгаа золгүй хүнд амьдрах итгэл байна гэжүү.Петийн ганц хүсэх юм үхэл.Сэтгэл зүрхээ урах тэр тарчлаан айдас хүйдсийг дарах шидэт эм үхэл үхэл намайг аваач.



                                                                                4



Үхэгсэдээ оршуулж байна.Уйлахын оронд инээмсэглэцгээнэ.Уярах өрөвдөх хүний тэр эрхэм чанарууд үгүй болсон гэжүү.Хүмүүс үхэгсдээ инээж үднэ.Пет өвгөн л сэтгэлдээ ганцаараа уйлах ажгуу.Пет өвгөн сэтгэлээр унасан үедээ “Дэлхийн музейд” ирж сэтгэлээ тайтгаруулна.Бетховены симфонь сонсож эрч хүчээ авч Пушкины шүлгүүдийг өөрөө өөртөө уншиж өгч бүр уйлдаг байлаа.Үл ойлгогдох бичиг хэл нь дэлхийн ууган үндэстний Монгол хэл юмсанж.Зуухан жилийн дотор бүх юм ингэж хурдан өөрчлөгдсөн гэжүү.Пет өвгөн заримдаа гайхдаг байлаа.Хүмүүс ном уншихын хооронд мэдээлэл л цуглуулна.Ном хэмээх хүн төрлөхтөний оюуны их бүтээл зөвхөн “Дэлхийн музейд” л хадгалагджээ.Тэр байтугай Эйнштейний “Харьцангуй онол”Архимед,Ньютаны хуулиуд,Дарвины онол,Буддын соёл зөвхөн дурсгал болон хадгалагджээ.Хүмүүс зөвхөн сансарын эрин зуунд л амьдран байлаа.Эрин их нүүдэл эхэлжээ.Хүн төрлөхтөн эх дэлхийгээсээ нүүж байна.Эх дэлхийн маань оршин байх нас нэгэнт дуусжээ.Харин хүн төрлөхтөн оюун ухааны ачаараа сансарын уудамд мөнх амьдрасаар.Хүмүүс эх дэлхийгээ орхин өөр гариг руу.нүүдэллэж байна.Харин Пет өвгөн л ганцаараа явахыг хүссэнгүй.Хойч үеэ үдэж Пет өвгөний хэлсэн үг энэ байна.

Би явахгүй.Би эх дэлхийдээ үлдэнэ.Би эндээ эх дэлхийдээ үлдэнэ.Хойч үеийг минь сайхан амьдруулахыг бурханаас би гуйна.Аугаа их өнгөрсөн үеэ хайрлаж яваарай үр сад минь Бетховныг мөнх эгшиглүүлж,Аугаа их Пушкиныг уншиж,Чингис хаанаа дурсаж яваарай.Эх болсон дэлхий маань сөнөсөн ч хүн төрлөхтөн мөнх үлдэнэ.Хүн төрлөхтөн үүрд мөнх.Пет өвгөн үр хойчыг үдэж мөхөж сөнөж буй дэлхийн хамгийн сүүлчийн модны дор өвдөг сөхрөн сууж өнийн явдлыг дурсаж нулимас бөмбрүүлж байлаа.Эргэн тойрон сөнөж буй орчин гагцхүү мөнх тэнгэр л цэнхэртсээр авай.

                                                                                                                  

                                                                                                         2004.05.11-16





Бичиг ном цэгцэлж байтал бүүр алин дивангарийн нэг ийм хөөрхөн бичвэр байхаар нь сийрүүллээ.Хөөрхөн л юм.Ганц цэг таслал өөрчлөлгүйгээр шүү.Одоогийн солиот Бэгтэрийн ганц үг үгүүлбэр нэмэгдвэл хог болж хувирна шүү дээ гэж бодоод бас нэг хоёр хөөрхөн шүлэг байна дор буулгая.

Балчир сэтгэхүй- Балчир шүлгүүд

Алсад цэнхэрлэх уулс

Гүн шөнийн оддыг

Амьсгаа даран ширтдэг би

Чив чимээгүй таашаал

Сэтгэл гэгэлзүүлсэн аяс

Миний сэтгэлийн жаргал.



“Үгсийн амууг тариалагч учраас үхэхгүй би үүрд амьдрана” Фирдосу

Фирдосу үхээгүй,үлчирч муудсан биеэ авсанд оруулж

Үзэл санаагаараа нь өнөө харин од болон гялалзана

Явуу үхээгүй ээ

Яруухан уянга.сэрэл мэдрэмж нь

Ганц агшин-Шүлгэндээ үлдсэн

Балбар найрагч үхээгүй

Омог бадрангуй дүр зураг гэгээн хүсэл

Өнөөх-Шүлгэндээ үлдсэн

Би магад үхнэ

Бие маань үхнэ

Бие маань хумхын тоос болно

Харин ганц энэ агшинд л би үлдэнэ.

Иймэрхүү хөөрхөн хөөрхөн юм бичдэг л байж дээ чааваас.Гүй ээ тэгээд доог тохууны л юм болох болохуй юм хуна тамина ичихгүй улайхгүй л тавьчлаа шүү.Гүй ээ тэгээд учиргүй том юм яриад аманд том салаавч өмхүүлчих гээд байдаг .Зарим нэг хүн зон нигуудыг хүн зон нигуу болоогүй байхад нь салаав ч шиг юм бичиж явжээ хөөрхий.Хэ хэ

Wednesday, May 2, 2012

Өгүүлбэртэй бодлого

Сайхан бүсгүйн гэгээнд уусан юм л даа.Сар гартал алхсан юм л даа.Дорнын цагаан саран мандсан байсан юм л даа.Тэгээд зөөврийн тэргэнд сайхан бүсгүйг суулгаж өгөөд зогсоогоороо үлдсэн юм л даа.Утас дуугарсан юм л даа.Авсан юм л даа.Анд минь чамайг хүлээгээд хөшөө боллоо гэсэн юм л даа.Жуков орсон юм л даа.Яах уу дээ уусан юм л даа.Тулж суугаад туусан юм л даа.Тэгээд гарсан юм л даа.Унааны мөнгө кармаалаад салцгаасан юм л даа.Дорнын цагаан саран дор сайхан бүсгүйн тухай бодож алхсан юм л даа.Замаараа хамаг мөнгөө хүнд тараачихсан юм л даа.Тэгээд яахуу дээ муу байна л даа.Жижгээ миний хөгшин тоондоо сайн шүү дээ.Хоёр хоёрын хэд билээ.Дөрөв таван зуу.Наад Төрөө өөр мэддэг таньдаг хэн байна.Хамжаад бод за юу хариуг нь гаргаад надруу залгаарай.Туулын бургаас орохуу байгалийн юмыг байгальд нь туух уу.Тулга орох уу.Зориулалтын юмыг зориулалттай газар нь хусах уу сайн бод.Хариу гардагтаа л бодлого байдым шүү гүйцээ.