Thursday, September 6, 2012

Хонь ба Урлаг

Мөн үү ? мөн.Хонь муулах урлагтай ажил биш үү.Зарим асуултыг асуухаас нь өмнө хариулчих хэрэгтэй байдаг юм.За бодоё гүйлгээ хар ухаанаар.За нэг хонь муулах хэрэг гарлаа.Хоттой хоньноосоо сонгоно доо.Хонь муулаач бол хонин сүргээ адгуулж ирсэн ухаан арга туршлага өөр юу байна.Уаа бас онгодоор сонгодог тал ч бий байж болно шүү дээ.Байдаг л юм.Ерөнхийдөө харж байгаа хэрэг.За нэг тарган туранхай эр, эм, төлөг, зусаг, эрэг гээд нэг хонь сонгоноо доо тогоогоо тослохын тулд.Одоо процесс явагдана.Алий гэсэн.Яахав тодорхой хэмжээний бэлтгэл өрц цоолох аа цаашлаад тиймээ явсаар байгаад ходоод хүртлэх замын анхан бэлтгэл шатны процессноос юм эхлэнэ дээ.Яахаар байж таарна уу.Өрц цоолохын тулд тонгорого хурц байх естой.Хурцлах естой аажим аажмаар точийлдоод дараа нь билүүнд оруулаад хялгас энэ тэр ирэн дээгүүр нь гүйлгэж үзээд найдвартай юм хийж өрц цоолохгүй бол мөлүү хутгаар мөчид цоолоод гэдсийг нь савируулаад алддаг тохиол бий шүү.Мохоо хут
гаар чадахгүй байж хоньны өрц цоолох гэсэн нөхөд хаа сайгүй нэг их хонь муулах гэсэн хүн л яваад байдаг ачир дээрээ хутга ч гүй хонь ч гүй үлддэг гэмтэй талтай даа.За тэгээд яаж таарахаар байж таарвуу.Одоо нөгөө хонь чинь нэг тийм арьсанд хулдаастай мах л яваад байгаа ш тээ.Арьстай юутай нь идэлтэй биш.Арга хэмжээ авах болно.За нөгөө хонио дээш нь харуулж мөчилж барьж байгаад авын алдчихгүйгээр барих нь байна шүү дээ.Мухар сөөм хяраатай.Бас ярвигтай их нарийн мэдрэмжтэй цоолохгүй бол гэдсийг нь хүү татаад балладаг нөхдүүд байдаг.Давын өмнө гол амин судасруу нь халдаар орж барьж авч чадвал болоод явах нь тэр.Наагуур өөр судал бариад амьтан зовоох өөрийгөө зовоох сэлт юм их л гарна.За тэгсэн одоо нэгэнт хонь босч харайхгүй майлахгүйгээр чинийх болно гэсэн үг.Одоо нарийн задаргаа ухаан шаардана.Анхнаасаа их цэгцтэй логиктой яваад ирвэл сүүлд базахад амар байдаг.Арьсыг нь цэвэрхэн хуулж аваад тиймээ.Одоо гэдэс дотрийг нь цэвэрхэн аваад хосыг нь шувтраад цэвэрлээд ирэх хэрэгтэй.Тэгээд антом дээр ажиллана.Махаа эвдэнэ илүү дутуу махгүй цэвэрхэн огтлох.Хэн хүний тогоонд багтахаар гэх мэт маш нарийн задаргааны ажил ороод ирж байгаа юм.Хавирага хадахаас өгсүүлээд.Нарийн хадвал нарийн цэгцтэй хэм хэмжээтэй зохиролтой харагддаг юм.Тэгж хадсан нарийн эвдэж чадсан хүмүүсийг хот айлынхан тэр аяараа марталгүй санаж мандан бадруулж байх нь зүй ёсны юм.Тэр чинь бас нэг ухааны учигтай байгаа биз дээ.Одоо нэгэнт идэхэд бэлэн болсон махыг түүхийгээр нь идэх үү болгож идэх үү амттай чанах уу амтгүй чанах уу аль талаас нь харахнуу.Тухайн хоньчин хоньчдын асуудал болох юм хуна даа одоо.Яахав ямарч амьтан ходоодныхоо хэмжээгээр идэж тархиныхаа хэмжээгээр сэтгэдэг юм энэ бичвэрийн хувьд ч тэр.

Хас Бэгтэр
Субботникч

Иргэн Гажигмаа хашаандаа таван мод тарилаа гэж бодоё.Мань хүн хувийнхаа юмыг хийж байгаа болохоор.Зүгээрмээ ухаан гаргаж ямарч байсан таваа болоё мод тариад услаж тордоод эргэж тойроод байна.Яагаад гэвэл хуьдаа тарьж байгаа учраас.Мань хүнийг арван хүнтэй цуг өөр хорооны нийтийн өмчийн өөр нутаг дэвсгэрт мод тарь гээд хэдэн хүнтэй явуулбал тэдний тарьсан мод ургадаггүй байхгүй юу.Яагаад гэвэл иргэн Гажигмаагийн хувийн газар нэгэнт биш тэнд мод тарьсан байлаа гээд хэн нь ч эргэж тойрч арчилдаггүй.Субботникоор тарьсан мод ургадаггүйн гай ердөө энэ.Захих минь эрхэм урлагчид минь хэт их субботникч л битгий байгаарай даа.
Улаан натур

Бүсгүй бол час улаан өнгө.Тийм гэдгийг нь би,ер түүний зүгээс миний зүгээс бид хоёрын холбогдож буй тэрхэн хором мөч юугаар яаж холбогдож буй болохыг эс ойлгоно.Ойлгох гэх бүр ганцхан улаан өнгө л гэх бодол надад төрнө.Хар хүрэндүү үс цэнхэр туяатай нүд цайвардуу торгомсог арьс цагаахан хүзүү гэхнээ бас биш,доошлох бүр хоёр товч хүйс гээд доошлох бүр улаан.Өөр бусад өнгө.Байж болох тү

мэн хувилбар гэхдээ л би чамайг улаанаар зурсан.Зурсаар яваад л улаан дээр буучлаа.Гоёмсог уран шилбэ нарийн бэлхүүс тэгш мөр цээж гээд дээшлэх бүр улаан.Ер бүхэлдээ улаан.Ааш аяг зан төрх цөм улаан.Энэ бол сарнайн ч юм уу,хүсэл тачаалын улаан гэсэн үг огт биш.Тийм улааныг магадгүй чиний өмнүүр татсан хуурмаг зан төрх байр байц тийм өнгөц хиймэл дүр төрх чи гаргаж гэмээнэ надад тийм улаан өнгө төсөөлөгдөж би харж байж болох.Тэс өмнөө чи тийм улаан.Нүцгэн улаан үнэн улаан байж чадсаны улаан өнгө надад,чамайг харж байгаа миний нүдэнд надруу харж байгаа чиний нүдэнд тэгж буугаад байгаа хэрэг.Энэ бол бусдын төсөөлдөг шиг тийм улаан өнгө биш.Улаан өнгөтэй,улаан харагдаж байгаа бүхэн улаан биш.Үй түм задардаг.Тэр үй түм задарсаныг цуглуулж зурсаар байгаад улаан болсон тэр улаан.Тэр улаан өнгөн дотроос чамайг гаргаж ирэх гэсэн тэр улаан өнгө л бүхэлдээ чи юм шүү дээ бүсгүй минь.
Г.Б-д

Анхилам үнэртсэн нь сэтгэлийн сэвийг дарах хар үснэрт, тийн үнэрт ялдам бүсгүйн хиргүй ариун үзвээс эрхгүй үзэмжит бие цогцосын гэгээ бараадан ханьсахуй минь халдаар даасанд хандан батад барьсан бат цайз түүнээ хааны сэнтийд заларсан лүгээ халуун омруу, хангалуун сэтгэлэг, хахуун баясал түрдэн явсаныг хэлэх юм биш.Өгөр бие минь өөлөхийн аргагүй муу байсныг өгүүлэх юм мөн биш.Хогийн саванд х

оноод хогтож явсанаа хорхой шавьжнуудад дуулгах юм мөн
л биш.Мөнсөн онц гойдын сэтгэлэг сайхан талбиу ааш ялдам бүсгүй тэр. Гараас нь жүнз нэгээр мөнхийн ус нэгийг хүртээд хүлцэн хоромлоуй.Мөнхүү орчлонгийн наана цаана, цаана наана явдал мунхаг ухаан сэтгэлэгт минь цаана наана, наана цаана нэг болж ирэхүй нь хамтад суугаа бүсгүйн хамт хоёр үгний холбоо, таван үгний таацаа, арван үгний ацаг алив үйлийн ил далд мөн чанарыг хэлцэх аятай таатай сэдэлийг сэдрээсэн минь.Дэргэд суугаа дэлгэр бүсгүйг дундуургүй дүүрэн дүүрэнгүй дундуур дүгнүүлсэн нь дүндээ дүн л...Гарыг чинь үнсээд газрийн мухарт үлдэлгүй.Гараас чинь хөтлөөд газрийн холд гал голомтруугаа ганцхан үлдсэн ээжрүүгээ...

Хас Бэгтэр