Thursday, September 6, 2012

Хонь ба Урлаг

Мөн үү ? мөн.Хонь муулах урлагтай ажил биш үү.Зарим асуултыг асуухаас нь өмнө хариулчих хэрэгтэй байдаг юм.За бодоё гүйлгээ хар ухаанаар.За нэг хонь муулах хэрэг гарлаа.Хоттой хоньноосоо сонгоно доо.Хонь муулаач бол хонин сүргээ адгуулж ирсэн ухаан арга туршлага өөр юу байна.Уаа бас онгодоор сонгодог тал ч бий байж болно шүү дээ.Байдаг л юм.Ерөнхийдөө харж байгаа хэрэг.За нэг тарган туранхай эр, эм, төлөг, зусаг, эрэг гээд нэг хонь сонгоноо доо тогоогоо тослохын тулд.Одоо процесс явагдана.Алий гэсэн.Яахав тодорхой хэмжээний бэлтгэл өрц цоолох аа цаашлаад тиймээ явсаар байгаад ходоод хүртлэх замын анхан бэлтгэл шатны процессноос юм эхлэнэ дээ.Яахаар байж таарна уу.Өрц цоолохын тулд тонгорого хурц байх естой.Хурцлах естой аажим аажмаар точийлдоод дараа нь билүүнд оруулаад хялгас энэ тэр ирэн дээгүүр нь гүйлгэж үзээд найдвартай юм хийж өрц цоолохгүй бол мөлүү хутгаар мөчид цоолоод гэдсийг нь савируулаад алддаг тохиол бий шүү.Мохоо хут
гаар чадахгүй байж хоньны өрц цоолох гэсэн нөхөд хаа сайгүй нэг их хонь муулах гэсэн хүн л яваад байдаг ачир дээрээ хутга ч гүй хонь ч гүй үлддэг гэмтэй талтай даа.За тэгээд яаж таарахаар байж таарвуу.Одоо нөгөө хонь чинь нэг тийм арьсанд хулдаастай мах л яваад байгаа ш тээ.Арьстай юутай нь идэлтэй биш.Арга хэмжээ авах болно.За нөгөө хонио дээш нь харуулж мөчилж барьж байгаад авын алдчихгүйгээр барих нь байна шүү дээ.Мухар сөөм хяраатай.Бас ярвигтай их нарийн мэдрэмжтэй цоолохгүй бол гэдсийг нь хүү татаад балладаг нөхдүүд байдаг.Давын өмнө гол амин судасруу нь халдаар орж барьж авч чадвал болоод явах нь тэр.Наагуур өөр судал бариад амьтан зовоох өөрийгөө зовоох сэлт юм их л гарна.За тэгсэн одоо нэгэнт хонь босч харайхгүй майлахгүйгээр чинийх болно гэсэн үг.Одоо нарийн задаргаа ухаан шаардана.Анхнаасаа их цэгцтэй логиктой яваад ирвэл сүүлд базахад амар байдаг.Арьсыг нь цэвэрхэн хуулж аваад тиймээ.Одоо гэдэс дотрийг нь цэвэрхэн аваад хосыг нь шувтраад цэвэрлээд ирэх хэрэгтэй.Тэгээд антом дээр ажиллана.Махаа эвдэнэ илүү дутуу махгүй цэвэрхэн огтлох.Хэн хүний тогоонд багтахаар гэх мэт маш нарийн задаргааны ажил ороод ирж байгаа юм.Хавирага хадахаас өгсүүлээд.Нарийн хадвал нарийн цэгцтэй хэм хэмжээтэй зохиролтой харагддаг юм.Тэгж хадсан нарийн эвдэж чадсан хүмүүсийг хот айлынхан тэр аяараа марталгүй санаж мандан бадруулж байх нь зүй ёсны юм.Тэр чинь бас нэг ухааны учигтай байгаа биз дээ.Одоо нэгэнт идэхэд бэлэн болсон махыг түүхийгээр нь идэх үү болгож идэх үү амттай чанах уу амтгүй чанах уу аль талаас нь харахнуу.Тухайн хоньчин хоньчдын асуудал болох юм хуна даа одоо.Яахав ямарч амьтан ходоодныхоо хэмжээгээр идэж тархиныхаа хэмжээгээр сэтгэдэг юм энэ бичвэрийн хувьд ч тэр.

Хас Бэгтэр
Субботникч

Иргэн Гажигмаа хашаандаа таван мод тарилаа гэж бодоё.Мань хүн хувийнхаа юмыг хийж байгаа болохоор.Зүгээрмээ ухаан гаргаж ямарч байсан таваа болоё мод тариад услаж тордоод эргэж тойроод байна.Яагаад гэвэл хуьдаа тарьж байгаа учраас.Мань хүнийг арван хүнтэй цуг өөр хорооны нийтийн өмчийн өөр нутаг дэвсгэрт мод тарь гээд хэдэн хүнтэй явуулбал тэдний тарьсан мод ургадаггүй байхгүй юу.Яагаад гэвэл иргэн Гажигмаагийн хувийн газар нэгэнт биш тэнд мод тарьсан байлаа гээд хэн нь ч эргэж тойрч арчилдаггүй.Субботникоор тарьсан мод ургадаггүйн гай ердөө энэ.Захих минь эрхэм урлагчид минь хэт их субботникч л битгий байгаарай даа.
Улаан натур

Бүсгүй бол час улаан өнгө.Тийм гэдгийг нь би,ер түүний зүгээс миний зүгээс бид хоёрын холбогдож буй тэрхэн хором мөч юугаар яаж холбогдож буй болохыг эс ойлгоно.Ойлгох гэх бүр ганцхан улаан өнгө л гэх бодол надад төрнө.Хар хүрэндүү үс цэнхэр туяатай нүд цайвардуу торгомсог арьс цагаахан хүзүү гэхнээ бас биш,доошлох бүр хоёр товч хүйс гээд доошлох бүр улаан.Өөр бусад өнгө.Байж болох тү

мэн хувилбар гэхдээ л би чамайг улаанаар зурсан.Зурсаар яваад л улаан дээр буучлаа.Гоёмсог уран шилбэ нарийн бэлхүүс тэгш мөр цээж гээд дээшлэх бүр улаан.Ер бүхэлдээ улаан.Ааш аяг зан төрх цөм улаан.Энэ бол сарнайн ч юм уу,хүсэл тачаалын улаан гэсэн үг огт биш.Тийм улааныг магадгүй чиний өмнүүр татсан хуурмаг зан төрх байр байц тийм өнгөц хиймэл дүр төрх чи гаргаж гэмээнэ надад тийм улаан өнгө төсөөлөгдөж би харж байж болох.Тэс өмнөө чи тийм улаан.Нүцгэн улаан үнэн улаан байж чадсаны улаан өнгө надад,чамайг харж байгаа миний нүдэнд надруу харж байгаа чиний нүдэнд тэгж буугаад байгаа хэрэг.Энэ бол бусдын төсөөлдөг шиг тийм улаан өнгө биш.Улаан өнгөтэй,улаан харагдаж байгаа бүхэн улаан биш.Үй түм задардаг.Тэр үй түм задарсаныг цуглуулж зурсаар байгаад улаан болсон тэр улаан.Тэр улаан өнгөн дотроос чамайг гаргаж ирэх гэсэн тэр улаан өнгө л бүхэлдээ чи юм шүү дээ бүсгүй минь.
Г.Б-д

Анхилам үнэртсэн нь сэтгэлийн сэвийг дарах хар үснэрт, тийн үнэрт ялдам бүсгүйн хиргүй ариун үзвээс эрхгүй үзэмжит бие цогцосын гэгээ бараадан ханьсахуй минь халдаар даасанд хандан батад барьсан бат цайз түүнээ хааны сэнтийд заларсан лүгээ халуун омруу, хангалуун сэтгэлэг, хахуун баясал түрдэн явсаныг хэлэх юм биш.Өгөр бие минь өөлөхийн аргагүй муу байсныг өгүүлэх юм мөн биш.Хогийн саванд х

оноод хогтож явсанаа хорхой шавьжнуудад дуулгах юм мөн
л биш.Мөнсөн онц гойдын сэтгэлэг сайхан талбиу ааш ялдам бүсгүй тэр. Гараас нь жүнз нэгээр мөнхийн ус нэгийг хүртээд хүлцэн хоромлоуй.Мөнхүү орчлонгийн наана цаана, цаана наана явдал мунхаг ухаан сэтгэлэгт минь цаана наана, наана цаана нэг болж ирэхүй нь хамтад суугаа бүсгүйн хамт хоёр үгний холбоо, таван үгний таацаа, арван үгний ацаг алив үйлийн ил далд мөн чанарыг хэлцэх аятай таатай сэдэлийг сэдрээсэн минь.Дэргэд суугаа дэлгэр бүсгүйг дундуургүй дүүрэн дүүрэнгүй дундуур дүгнүүлсэн нь дүндээ дүн л...Гарыг чинь үнсээд газрийн мухарт үлдэлгүй.Гараас чинь хөтлөөд газрийн холд гал голомтруугаа ганцхан үлдсэн ээжрүүгээ...

Хас Бэгтэр

Saturday, July 21, 2012

Ор хөнжлийн монгол орон

“Халхын сайхан хүүхнүүд наран адил жавхаатай” дууны үгээс...

Энэ бичвэрийг би зүгээр л биччихсэн юм.Нэг зампий нөхрийн ном уншсанаас санаа буруулан өөрийн хэл утга санаа өөрийн явдалд урвуулан үнэн бодит баримтан дээр үндэслэн.Заримд нь шалиг завхай мэт санагдах нь байх л биз.Тэр ч дүүрч.Гэхдээ хэлэх байна.Тийм бодож байгаанууд нь уншаад хэрэггүй.Тэр талаар би илүү нарийн судалгаатай өөртөө илүү их төвлөрч,нарийн дүр дүслэгдэхүүн үйл явдалаа буулгаж үг утгын сонголт тэр талд төвлөрвөл сарын дотор л галзуутай юм бичиж чадна.Нэг их дутахааргүй юм шүү дээ.Илүү метал рок талруугаа хүнд гарын рок дуучин найзынхаа хоолойн хэмжээгээр хүнд хөгжмийн нүсэр ая тавьж байгаад орийн дуугийн тухай дуулж чадахсан билээ би.Бүдүүн хадуун маазарал мэт санагдаж болох.Тийм ч биз.Гэхдээ тэгэж бодож байгаагаас нь хааяа ч гэсэн хувцсаа тайлаад орондоо орж бай гэж хэлэх байна.Дээрх зампий нөхөр бид хоёр сайн эрсдээ хандаж байгаа юм.Тэгж хэлж байгаа юм.Заримдаа иймэрхүү бичлэг ханиад дардаг тустай юм гэдэг шүү гэж.Манай зампий нөхөр бас хэлсэн байдаг шүү тамьна.Энэ бүгд бол.Хамтрагч маань оройн хорин цагаас,”дундаа завсарлагаатай гэж бодоход”, өглөөн есөн цагт босоод надруу инээмсэглэн харах хүртэл хэдхэн цагийн хугацаанд бичсэн зүйл юм.Цааш үргэлжлэх юм.
Жич;Бас хэлэх нь хошин мэдрэмжээр багаггүй, үг яриа ойлгох, утга санаа ухах,цаана наана бодох хэсэг бүлэг зонд нь зориулсан нь хэлчих нь буруудахгүй.Тэрнээс бусад дэмий.Үлдсэн хэсэгт харъяалагддагуудыг нь би ойлгодоггүй юм.Тэд намайг бүр ойлгодоггүй юм.Гүйцээ.

/хурьцал тачаал, судалгаа эргэцүүллийн чөлөөт бичвэр/

Энэ бол сунжруу утгаараа ямар нэгэн байх боломжтой, тэр нь хэтэрхий их ил цагаан олборлох гүнээр төдий ихгүй оюуны амьдрал юмны үйлдэгчидийн яг тэр тэр нэг тодгүй юмст ямар нэгэн байж болох боломжтой байхаар юмны тухайтад нь өгсөн амбаардалт юм.Тэр бүгдэд тохирсон тэгж гаргасан салаавч юм.Аль таарсныгаа бөгсдсөн бөгсдөлт юм.Энэ бол тодорхойгүй утгаараа тодорхой юмны тулд дуулсан цээлхэн хоолойн дуу юм.Дуучин нь би юм.Хөгжмөө явуулчих тэгээд жаахан чангалчих.Халхын сайхан хүүхнүүдээ магтан дуулая би.Гуравдахь хоног дээрээ явж байлаа.Сайн чанарын шарз Жинерва гэж сайхан амьтан.Сууж байсан хүн босож хармаар босоо байсан хүн явж харамгүй сайхан хүүхэн.Би гэж хүдэн будан бүрэн барангийн туйл.Бодол зарах хэрэгтэй байдаг.Тэр сайхан амьтанд.Галбирлаг сайхан биеээрээ намайг даллан байлаа.Гал улаан хүсэл биеээр минь юүлэн орж ирээд... Хормын газрыг хоромд нь бараад “ахиад зууг нэмүүхэн.хэлэлтгүй нэгийг” гэж хэлж амжсан байлаа.Жоохон хүлээ.Одоо юм эхлэнэ.Ай Жиневра үзээгүй хүн үзсэн гэж мэлзмээр.Даан ч худал бус нь энд миний дэргэд унтаж байгааг чинь үзэж байгаа хоёр нүдэндээ итгэх хэцүү.Айзам хэмнэл дундаа мансуурам тачаадам...би чамайгаа бичихийн тулд амраг минь ээ.Уучлаарай намайгаа би жаал гүнзгий сэтгэмээр байна.Гүехэн хиймээр байна.Би чинь.Хүн алаагүй хүн алаагүй шигээ хүнд алуулаагүй үхэхээс бусдыг үзсэн минь үнэн шиг түүнлүгээ учирсанууд минь тоогоо алдсаныг чи сая амслаа биш үү.Ай бас тэр сайхан амьтадаас дурдахгүй өнгөрөх минь эрийн ёсонд харш бусуу.Тиймээс бас л намайгаа уучлаарай.Нилээд юм ярих хэрэг гарна.Төрсөн тосгоноосоо л эхлэх хэрэг гарна.Дунд сургуулийн тавдугаар ангиасаа л амьдралын их туршлагаа наймдугаар ангийн эгчээр эхлүүлсэн минь яаж мартагдана гэж.Дотуур байрны зуугаад охидоос багагүйг нь тэнгэр харуулсан минь үнэн юм даг.Мөлхөх гэж нэг юм байсныг тэр үед багын найзтайгаа баталж явсан минь одоо тэгээд орчин үед байхгүй асуудал болж хувираа бизээ.Зэргэлдээ тосгоны байр.Юм үзсэн хүн үзэхгүй байж болно гэж яаж та нарын хэн нэгэнд бодогдох гэж.Бас л тэр тооны охид мөн нэмүүхэн тоогоор харуулдаг юмыг нь харуулсан байж таарна.Тэр асуудлаас болж байрнаас хөөгдсөн минь айл айлын хаалга нүдэх эрх чөлөөг минь эрхгүй өдөөж өгсөн минь лав л худал биш юм даг.Хог дээр үсрэхийн хажуугаар холион хутгаан хийсэн хүүхнүүдийн минь тоо эрс үржээд явчихна биз дээ.Тэр олон дундаа Амина гэж тосгондоо л тодорсон бүсгүй бие галбирлаг сэтгэлэг сайхан үзэмж яруу,эрийн чимэг,зүрхний шаналаан,нүдний баясгалан,халуун бие цогцост үзэсгэлэн төгс бүрдсэн нь зураг адил бүсгүй надад нэг байж билээ.Гамгүй хэрэглэсэн минь үнэн ч надад багшилж би сурсан шиг сурсан минь Жиневра...чиний дуу алдалт...Зам завсарын тааралдсанууд нь ёстой мэдэхгүй санах гэвэл таныг баал залхаах юм болно.Говийн голио шиг хагссан охид эмст буян үйлдэж явсанаа би л лав буруу гэж боддоггүй юм.Асар агуужим тал нутагтаа тал дүүрэн малны дэргэд уурга босгосон минь олонгүй ч жинхэнэ жаргалын ажил гэдгийг би мэднээ.Хоньд дуугүй л өвсөө иддэг юм даа.Энэ нь өвөг дээдсээс минь өвлөгдөн үлдсэн нэг соёлын ажил юм даа одоо чухам хоньны бэлчээрийн хувьд.Орчин үед уурга барихаа ч больж дээ харчуул залуус минь.Өтгөс өвгөс минь нэг хоньны захаас нөгөө рүү нь шуунагаа татаж ч амжилгүй мориндоо ташуур өгдөг байсым гэдэг.Бас нэг тонгорого түрүүлээстэй.Хэрэг болдог байсан нь мэдээж.Уурга бол бүр мэдээж.Сүүл үеийнхээр болчвол тийм асуудал хүндрэх талруугаа ороод явчихна шүү дээ болох цаг үе ирцэн юмаа даа.Цаг ч цагаараа байдаггүй гэдэг дээ.Мань ч одоо тийм нөхцөл байдлын сүүл үеэс мөчидхөн мэдэх гэдгээ мэдэх нэг нь мэднэ ч биз.Үгүй ч биз.Би нэг тийм зурвас үе дүр зурагны асуудал мэдэх юмаа.Тийм юм.

За түүхрүү яваад орцорхуу.Угсаа гарлаасаа л юм эхтэй шүү юмыг товч буулгасан нь зөвд талдаа гэж өөрт бууж байна.Манын дэлхийн талыг эзэлж явсан нь агуу сайхан монгол бүсгүйчүүдийн ач гавъяа гэдэг нь тодорхой.Хүчирхэг хүүхнүүд байж байж хүчирхэг хөвгүүд төрнө гэдэг нь маргах юмгүй байх.Тийм үсэрсэн цус тасарсан махны үргэлжлэл монгол сайхан бүсгүйчүүдийн түүх явж ирсэн замнал нь өөрөө сонин.Бага Азид МЭӨ 5-2-р зуун Амазон гэдэг ганц ч эр хүнгүй улс байсан юм гэдэг гинетикийн судалгаагаар тэндээс гаралтай гэдэг нь батлагдсан нь дэлхийд шуугиан тарисан байдаг.Хэрэгцээ гарвал хөрш зэргэлдээ улсынхаа эрчүүдийг дайлаар одож хангадаг байж.Зоригтой дайчин давшингүй чанараас нь болсонуу Македонийн Александр ч эзэлж зүрхлээгүй юм гэдэг.Байгаль дээр тэсч үлдэх гэсэн ойлголт бий.Нэг шуурганд хийсээд явчихгүйн тулд бөх үндэстэй мод байх шаардлага гарна.Тэгэхээр монгол бүсгүйн гень ховор бат нут үндэс угсаатай байгаа байж таарна.Тиймээс хүчирхэг монгол бүсгүйчүүд минь бахархам түүхээр баян юм.Тасарсан төрийг залгуулж явсан зоригт хатадууд Алунгоо, Өэлүн, Сорхагтани бэхи, Турхина, Мандухай Сэцэн хатан гээд ухаан төгс монгол бүсгүйчүүдийн түүх өнөөг хүртэл явж ирж.Би тэр хаан ухаан хатан ухааны юмыг нь мэдэхгүй юм.Хүний ухаан гэж нэг ухаанаар Бэгтэрийн ухаанаар л ярьж байгаа юм.Манай хаад хатдын салхи сарны явдал нээх тод үлдсэн юмгүй.Нөгөө Оросын сүрхий хатан хаан шиг тийм нь байхгүй байх.Монгол эрсийн гень бол мундаг нь батлагдсан.Үр удмаа үлдээх онцгой чадвараараа.Арван сая монгол бөмбөрцгөөр байна гэдэг ч үнэн.Улс амьтныг түйвээж цус сэлбэж явсан өвөг дээдэс минь бид цөөхүүлээ байдагийн учирч учиртай.Супер геньтэйгээ үлдсэн нь учиртай учиртай нь учиртай байж таарна.Уствал устах түүхийн нөхцөл байдал их байсан тэгээгүй.Энэ нэг талдаа монгол бүсгүйн ариун журамт байдал их нөлөөтэй.Хөлдүү гуяар нүдэлдээд ч болтугай гадны довтолгооноос хамгаалчдаг байсан гэдэг.Цэвэр ичэмтгий гэж ярьдаг.Энэ ч ултай үг ч тийм байх нь одоо цөөрч цаг үе нийгмийн асуудал байх.Эрс тэс уур амьсгал гадна гарч эр гэрт орж эм болж ирсэн охид хүүхнүүд маань биед хөнгөн нимгэн даашинз өмсч гуя хасаа гаргаад тэгтлээ их ариун цэвэр сахиад байлтай баймаар ч тийм нөхцөл байсан биш.Гэрийн зохион байгуулалт нэг дугуй гэрт дор хаяж таван хүн амьдрана.Эхнэр нөхөр хоёр үр хүүхдээ унтсаны дараа үйлтэй ажлаа хийнэ.Чанга дуугарч ч болохгүй юм болно.Биолиогын асуудал талаасаа байх ч үр хүүхдэддээ үлгэрлэх ёс суртахуун талаасаа.Зүгээр нүдээ аниад л эрийнхээ дор чимээгүйхэн шиг гиншин өнгөрч оргилон ирэх хүсэл тачаалаа эр нөхөр шүү юмнаасаа нуун боож бурангуй ёс бүдэг харанхуй ичэнгүйрлийн мананд эцгийн мундаг эрхэт ёсны дор мундарлагдан явж ирсэн монгол бүсгүйчүүдийн хувь заяа өнгөрсөн зууны сүүлч үеэс арай өөр болж ирсэн нь үнээн.Ноолорч ноохойсон хувцсандаа үүртэж арав гаруй хэл хүнд өмсгөл толгойдоо өмсч ар гэрийн нүсэр ажилд дарлуулж зөвхөн хүүхэд л төрүүлж өсгөх үүрэгтэй тулганы амсраас өөдөө гарч байгаагүй, дуртай нь ирж хүүхэд хийчихээд явдаг хэний хүүхдийг төрүүлсэнээ ч мэдэж амждаггүй тийм цаг үе байсаан.Нутгаас нутагт богтлогдон одож хүн хүний гар дамжин явдаг байсан эд бараа шиг тийм цаг байсан уу байсан.Наагуур түүхээр Монголд шарын шашин түгэн дэлгэрсэн гуравдахь дэлгэрэлтээр.Эрэмгий догшин монгол эрсийг шашны бодлогоор номхруулан бурангуйлж хүүхнүүд минь эр хүнгүй шахам болж гадна дотны доншуулчдын хүчирхийлэлд өртөж өнгөний өвчинөөр олон бүсгүй өнгөрч байсан түүх ч бий.Тачаадсан хүсэлдээ шатаж хүрээнд оргоносон хужаа нар, улаантан цагаантанууд, тэд лүгээ биеийг тушаасан сайхан монгол бүсгүйчүүдийн тухай хууч яриа дурсамж сэлт хаа сайгүй.Бөөсөө ч алж зүрхлэхгүй доройтож хүлцэнгүй ноомой шашинжсан алхай залхай болсон эрчүүдийнхээ ачаар өнгөний өвчөнөөр хуугаараа одох дөхсөн гашуун түүх ч бий.Энэ бүгдэд тэмбүүтэй богдын минь хувь нэмэр их буй.Баас шээсийг нь хүртэл богдын “догшин хар” гэж эм тан найруулан мунхарсан ард түмэндээ түгээдэг байсан гэдэг.Унгерний гавъяагаар хүрээ чөлөөлөгдөж, ар мөрөөр нь улаантанууд орж ирж, коммунизм, коментерн, их цаазлалт, эв хамт ёс, соёлын довтолгоо, бөөс хуурснаасаа салж, сардаа нэг биеэ угааж, хотжил үйлдвэржилт, эмэгтэйчүүдийн оролцоо тэгш эрх, ардчилал эрх чөлөө, /сэксийн ч бас/ товчдоо ийм.Өнөөдрийн өнөөдрийг явж ирсэн бидний сайхан монгол хүүхнүүдийн минь явдал суудал саараасаа сайн нь ихээ.

Би бээр болохуй бүсгүйчүүд лүү анхаарлаа хандуулж бичээд байгааг минь анзаар ч буй за.Маньд бас өвлөгдөн ирсэн салхи сарны явдлын тухай явган үг шог яриа их бий ч чухам бичиг судраар өвлөгдөн үлдсэн нь их ховор дээрийн монгол зураач урчуудын хана туурган дээр үлдээсэн зургууд мэр сийг бийгээс үзэхэд, ганц нэгхэн зохиол, судар бичиг лүгээ сэлтээс там тум бараглахад өөрийн үндэсний хэв маягт тохирсон, загас наадуулах урлагийн талаархи философи “хаа газар ч тийм” учир зүй юм бийг доторлох хүмүүс доторлох байх.Тэр лүгээ хандагдах гунхалзсан сайхан эгч нартай учир ч явлаа.Гантай жилийн хур тайлж... жаргалдаа мансуурсан бүсгүйн хайр баяр бахдал гэрэлтсэн харцаар шагнуулан сарны толионд гурван усны хорз шимсэн шиг, шанх үсийг нь илбэсэн шиг, хүлэг минь үүр цайхыг сануулан уяан дээрээс чимээ өгөхийг сэрэмжилсэн шиг... ахиад хэзээ морилох вэ гэсэн шунагдуухан асуулттай тулгарсан шиг... Уулзах болзоог халуун янаг тэврэлтээр товлон биесийг шунахайран... Шөнийн талаар дөрөө юун дээрээ давхиж явахад хөндий цээжинд ямархан хөгжим эгшиглэдэгийг одоо мэдэх, тэгж явсан одооны бацаан цөөн.Бага байхад нутгийн ах нар унь тоолох гэж ярьдагсан.Буруу тоолж балраад шанагатай уулзсан тухай ч юм уу.Оньс мултлах, чимээ өгөх, болзоо тогтоох, бараа нөмөрлөх, чингэлэг тэргэн дээр уулзах, банагт учрах гээд зүсэн зүйл юм ярьдагсан.Дээд түүхээсээ л чингэлэгэ тэргэний хацар гоо охидоос болж эрийн чадлыг үзэн самуун явдал түйвээж ирсэн түүхтэй сэнүү бид.Чингэлэг, бараа тэргэний болзоонд учирч явсан бүсгүйчүүдээ яаж мартана.Одоо л тийм бус болсон бусаас айл болгон уналага ачлаганы тэрэгтэй тэмээ малд хэрэгсэн нүүдэл суудлаа хийдэгсэн.Энэ бол дамаан залуу хөвүүд охид уулзахад их тохиромжтой газар болж ирсэн нь цаад түүхээс улбайтай юм даа.Болзооны од байрандаа ирэхэд зүрх баахан түгшингүй нойтон өвсөн дундуур чимээ сөрчлөн гүйдэгсэн.Болзоот амраг минь аядуухан мишээж угтах нь сайхансан, амьсгаа даран хором болохуй ойр орчны бараа босоод ирэх шиг айдас төрүүлдэгсэн.Тийн бие жаахан чичрээстэй охины мөрөн дээр нь зөөлөн үнсэж “хажууд чинь нөмөр нөөлөгтэй эр хүн байна” бүү ай бүү эмээ гэдгээ уруулынхаа хөдөлгөөнөөр мэдрүүлэхэд бие нь сулраад айсуу баярын зөнд сулдаа тавьж өгдөгсөөн.Саахалтын охин, аниа нар гээд одоо ч нэг гэгээн бодогддог ер бүгд дээ учралын уран эгшигүүд минь.Дандаа бас унь тоолох бүртээ амжилттай болж байсангүй минь бас үнэн шүү.Бүтэлгүйтэх юм бишгүй.Аав ээжид нь баригдчихаад нүүрээ түлэх шиг хэцүү юм за бас ховордоо.Яахав хар цагаан дуугүй мордоод давхиж болох ч үлдэж буй бүсгүйд минь хэцүү гэдгийг мэдэхийн дээдээр мэдэхийн хувьд арга сүвэгчилж ая эвийг нь олдог л юм даа.

Дунд сургуулиа төгссөн хийх ажилгүй шөрмөслөг ааг омогтой хэл ам хурц тахлай баньд хавь ойрны сум суурингаар бүтэн жил гул ранжиндахдаа яваагүй тэнээгүй, адал явдал зохиогоогүй байна гэж та нарын хэнд чинь бодогдох бэ надад хэл дээ.Надад хэлэх хүн олддоггүй юм.Нутагт минь тэр нэг жил залуучуудын уулзалт гэж хавь ойрноос хүн зон шаваастай.Дошин дээрээ байгаа хүн баахан давруухан байдгийг эрчүүл мэднэ.Баахан задруудуухан тэмцээн үзлээ.Үзэх нүдэндээ итгэх юм биш нас залуу цус шингэн дөнгөж л ургаж яваа бие хаа төгс намбалаг төрхийг хараахан олоогүй тогтож ядсан алаг нүдтэй охин зүрхийг минь зүсээд явчихаж билээ.Жаал ичэнгүй аальт харцтай нь яг тулгарчдаг юм байна.Харц дагууд нүдээ салгалгүй дагуу чиглүүд нүд цавчлаагүй ээ би хараастай... завсарлгаанаар дөхүү очиж сонтирхвоос тоож харах ёр алга.Гуравдахь хоногийн оройхон жаал бүүдгэр амьтан ахынд орж эгчээс хоол нэхвээс өнөөх гайхал чинь сууж байж таарваа.Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэлтэй биш.Ашгүй бэр эгч “Бүжиг таанз орох юм байгаа биз дээ.Манай дүүтэй яваад ир” хэмээхдээ надад бас хонх уяхаа яаж мартахав.Дагуулаад гараад алхчихав.Яриа эхлэх гэж чухал философины асуудал байдаг даа.Зөв эхэлж чадвал зөвөөр дуусдаг л юм шүү гол нь тэр.Зөвөөр дууссаныг бодоход санадаггүй юм.Их л чимэг яруу гүн сэтгэлэгт сэтгэл татуу үг хэлсэн байж таарна.Элдэв хар хорын юм үзээгүй гэнэн ариун охид халамж талруу аядуу айльт болдогыг харчуул минь мэднэ дээ.Хэд гурав таанз эргэж шал товшихдоо чих ирвэгнүүлсэн хэдэн үг хэлчихээ мэдэлгүй яав гэж.Тэр нэг арван тавны сар мандсан цэлмэг шөнө сумын улаан булангаас олон эр сүвтний хар хорын нүдэн дээрээс тэр нэг ариухан амьтныг хөтлөн гарч явсанаа бодоход эрхгүй бардам сэтгэл төрдөг л юм даа.Зайдуухан талын гүнд тод улаан сарны туяанд торгомсог арьс нь юутай энхрий, юутай яруу, юутай амтлан ханашгүй, юутай гоёмсог харагдаж байсныг дүрслэн хэлэх гэвээс юутай их үгс дутна вэ.Онгон биеийнхээ хөндүүр зовинолыг тонилгуулаад сарны саруулд ассан тэр охиныг би хэзээ ч мартдаггүй юм.Намайг ч бас мартаагүй биз.Манай нэг яруу найрагчын ийм шүлгийн мөр “ Сураг алдарваас намайг
Сул талгаар бүү эр
Нялх охидыг онголсон газрын
Нил цэцэгсийн үнэрлэж яв !” Я.Б. хэмээсэн буй байдаг билээ.

Олон эрс цугласан газар хүүхнүүд гэдгэв чинь мөнхийн сэдэв.Мөнхийн хүсэл, мөнхийн яриа, мөнхийн мөрөөдөл байдаг билээ.Армид бол.Яаж янзалцгааж явсан, яаж баагталж явсан, яаж хоньны бэлчээр дээр уурга зоосон, яаж энэ тэндэхийн учралуудтайгаа учирч явсанаа цангаж хагссан эрчүүд ярихгүй байна гэж байдаггүй юм.Гурав дөрвөн зуугуулаа өдөр бүр яриад ч барагдах сэдэв биш.Тэдэн дундаа толгойд яригдах мэдлэгтэй нь байсан даа.Хийх ажлаар барагтай улс чинь өөр юу ярих вэ.Казарамд майхнаа босгож байгаад л шөнө туж бурцгаана даа.Сээтэн соотон хийгээд байгаа ахлагч хүүхнүүдийн аяыг аялахгүй байна гэж яаж байх бэ.Харуулын дарга ухаантай хүн дэл сул юм зээлийн айлуудын охид хүүхнүүдэд ахиухан түгээж тэр зүгээр ирсэн сул биеийг таалахгүй байна гэж үйлс нь хазайсан юм номонд байна гэжүү.Уулзалт учраанаар ирсэн охид эмстэй яриа хөөрөө өдөж агуу их туул голын агуу өтгөн бургаасан дунд руу зам тавихгүй байна гэж яаж байх юм бэ.Дарга цэрэгтэй баригдаж элэг дөрвөөр л мөлхчихгүй бол дэл сул орон зайг ашиглаж сурахгүй байна ч гэж юу байхав.Улсын үнэгүй обёъогтод үнэгүй тэжээлгэж хэвтэж байж.Гэхдээ жааны тусдаа асуудал гэдгийг мэдвэл зохилтой.Ном сонин нэмүүхэн уншдагийн хувьд тэр талын сонтирхолтой эрх мэдлээр том даргатайгаа баз ханьсуу байсны хэргийг ч нэг гаргасан талаараа дурдая.Гурван ээлжийн сувилагч эгч нарын нэг нь ажил даа ирсэнгүй хэд хоносоны асуудлын шугамаар тэр нэг өдөр өглөөн цугларалт жагсаалтан дээр ангийн захирагч шинээр ирсэн сувилагч охиныг танилцуулж бурханы хишиг буулгавай.Хороо цэргийн эм хүйстэн урдуураа гаргахгүй юу л бол юу ч хийчихээр мэдэх олон эрсийн нүдэн дээр шүү.Хажууд камаандтай салаа цэрэг минь худал хэлсэн хүнд бүгд нэгэн зэрэг күд гээд шүлсээ залгиж байсан нь мэдэгдэж байсан, тэр өдрийн оройноос эхлэн зүгээр байсан цэргүүд бүгд өвчтэй болж эмнэлэгийн хаалгийг ээлж дараалан элээгээд болохоо больсон, хороон жижүүрт баригдаж ухнуудаараа дуудуулж өвлийн тэсгэм шөнө ротоороо зогстол нь, хэдхэн сар ажлаад олон эрсийн шунаг явдал яриа хөөрөө хов жив сэлтээс залхсануу яасан, яваад өгсөн “тийм нэг” сайхан амьтантай учир ч билээ би.Хэд хоног янз байдлын ажиг сураг явдал хийц алиа занг нь судалсан шигээ нам уядуухан эмнэлэг энэ тэрээр толгойгоо ч цухуйлгасангүй над шиг амьтантай учрана гэдгээ зүүдлээ нь үгүй явсан бүсгүй амьтныг судлан тандаж байлдааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж билээ би.Төлөвлөгөөн дагуу ажиллаж хороо цэрэг эрсээс хэн нь ч дөхөж амталж эдэлж чадаагүй тийм нэг давшилтанд орж амьд мэнд гарч ирж онжавууддаа шүлсийг нь гоочтол атаархлын дээд цэгийн аагт нь тултал ярьж өгч явсан толгой билээ би.
Нөгөө сонирхол нийлэгдүү яриа эвлүү даргаруугаа явж орцлоо.
-Чөлөө юу? гэж байна.Үгүй гэлээ.Би чөлөөтэй чөлөөгүй зэсэнд жаалдаг хүн гуйх юу байхав.Нэг л хэлж болдоггүй даргаа ойрноос бие өвдөөд бөөр жоохон тийм байна.Хэлээд тавьчлаа.За яахав хэд хоног хэвтлээ гэхэд салаа чинь юу болох юм.Салаа манаа халагчид даатгачина
-Болох юмуу ?.Салаан захирагч чинь яах юм.Захирагчтайгаа учраа хэлээд хэвт гэлээ.Уухайн тас юм боллоо.Аль хэзээний салаан захирагчтайгаа ярих юмаа, салаан захирагч намайг мань даргалуу явуулчих юмыг зохицуулж дөнгөсөн байлгүй яахав.Хоёр шинэ цэрэгтэй ордог юм нэг өрөөнд.Нөгөө хоёроо нөгөө өрөөлүү шилжүүлчихээд тор ном орон доогуураа шидчихсэн нэгийг нь уншмар аядавч нүд харахгүй сэтгэл тогтож өгөхгүй хаа хол нөгөө бүсгүйн зүгтээ төв чигийг олон бясалгалын хэлбэрт шилжэнэ бусуу.Яаж вэ.Яаж танилцах яаж яриа өдөх цаашилбал яаж гээд асуудал ар араасаа хойно хойноосоо хөврөөд тархи минь гэрлийн хурдаар ажиллаж байгаа нь гайхмаар ч юм шиг.Хорин хором болтол хоол барьсаар тэр минь аядуухан намуухан төрхөөрөө ороод ирсэн нь одоо ч нүдэнд харагдаж сэтгэлд халуун янаг төрхлөгөөрөө байна.Заримдаа ер нь бол тийм сайхан амьтныг бусад цэрэг /тухайн нөхцөлд тийм байсан хэрэг/ шиг харж гөлрөөд учиргүй нялуун төрх гаргаад дэмий байдаг юм.Үл тоосон байдалтай байх хэрэгтэй байж эмзэг цэг нөхцөл явдлыг барьж уургалах гэгч урлагийг хэдэн цаас эргүүлж явсаны хувьд уншаад олоод мэдчихээ мэдэлгүй дээ.Ерөнхийдөө зайнаас хэтэрхий өөрт нь татагдаад араас нь төвөг шөвөг удаад байвал.Бусад шиг сонь татахгүй тэр бүсгүйн хувьд ер ч тийм бүсгүйчүүд тийм байдаг.Тэнд чинь ихэнх нь над мэтийн арав төгссөн гарууд.Тусгай дээд боловсрол олсон бүсгүйд харагдах эрс цөөхөн байсан нь мэдээж.Ангийн номын сан миний номын сангаас дээр ном цөөнтэй соёлын доголдолгүй ч гэлээ гэсэн миний номууд түүний уншаагүй номууд уншдаг байлаа гээд анагаахын номнуудаас юу их шалиа байжуу байж таарна даа.Харихдаа нэг ном авч явдаг болсонсон.Тийм нэг залуу /өөрөө ч өвөрт минь хэвтэж байхдаа тэр гажиг байдалд чинь татагдсан юмаа хэмээн/ өөрийг нь бусад эрчүүлд шиг хандал үүсгэхгүй байхаар гайхал төрнө шүү дээ.Бас чиг дүр царайгаар одоог бодвол цэмцийсэн залуу байсан минь анхаарлыг нь татахгүй байсан байж болно ч гэлээ.Нээх гологдох нь бас юу юм байсан шүү юм шүү.Хэд гурван үг солих уншсан ном энэ тэр ярилцах ер нь бол жоохон өөр хорин гурвын их бууны хол тусгал дээр хараалсан тийм нэг харьцаан дээр ирээд гох дарах хүртлээ үргэлжилж байгаа оносон минь одоо бас дурсгалтай л байдаг юм.Урт шулуухан үснэрийн үнэрт мансууран шанхны туг үсийг чихнийх нь араар оруулахдаа үзэсгэлэн гоог нь үнэн яруу хэлж, шүүслэг ягаан уруулыг нь шимэн намар оройн тоорын өнгө ягаахан сарнай цэцгийн өнгөтэй найрсан буусан мээмнийх нь товчоор оролдон... Нэгэн жилийн хорь хоногийг хосгүй сайхан өнгөрөөсөн хоёр нүдний мэлмийнд үлдсэн тод үнэн зураг чинь бүдэгрээ нь үгүй амраг минь эр цэргийн дурсамжыг минь чимэн их л уясуу гэгээн яруу талбиу дурсагдах нь мөнхийнх билээ.

Хот хүрээ гэж холион бантангийн газар.Хогийн шарилж, хосгүй вансэмбэрүү ч ургадаг, гуринхтсан ноход, элдэв зоолсон ноход ч байна, өлөн нохдын өөдөлдөг газар, там диваажингийн зааг өмхий ханхалсан өгөр газар, агь зандан ургасан аятайхан газар, хүний зовлонг хүүдийлсэн хүүрийн газар, гудран унаж буй дүр төрх нь гудамнжны ядуусын зүрхэн дундуур замхарсан газар, гудран сэргэж буй дүр төрх нь баячуудын халаасан дундуур замхарсан газар, уур омог, урин тачаалын уудам орон,хогийн шаарнуудтай хогтож болдог газар, хүний хүүтэй хүнсэж болдог газар, буг чөтгөртэй учирч болдог газар, бурхан богдуудтай тааралдаж болдог газар, танилын олон, танилгүйн олон газар, хүн ч байна хүн бишүүд нь ч байна.Замаа засаж явбал замаар явж болдог янзын газар.Үхэж болох байсан үхээгүй минь.Энэ мөрөн дээр явна уу.Үхэх болоогүй гээд үг үүсгэж утга уяж сэтгэлэг сэтгэж саналага санаж сац явдлаа саадгүй уран жороо хүлгийн явдлаар урин сэрээж дуудсуу би.Зампий явдлаар замнасан газар минь сайн ч байна муу ч байна.Сайхантай ч муухайтай ч нь үг үүсгэж үйлдэлд хувиргаж явсан минь.Юутай их бэ.Бурхан минь.Тоочиж яаж барна бэ.Энд найз нөхөд элдэв танилууд элдэв бүсгүйчүүл түүнлүгээ учралдан яваар одсон үнсээр хийссэнийг хэлж барамгүй минь ихийн тулд дор базан бария хэмээхдээ товчитгон буулгасууд иймсэн.Би бээр олон хамарсан цуваа тэргэний араас орж байгаагүй минь хаа газрийн явдалд байхгүй минь үнэн билээ.Бас журам сахилийг барих гэгч нь хойд хар овоохойн эзэн Номун хан дээр бодолтой очихоос болохгүй гэх урьтал санааг төрөгддөг болсон нь мундар явдлын минь хазаарыг татан ирэхүй нь ихдээ талдаа талаар болсон минь журмыг бататган нэгэн бүсгүйд биеийг бас тонилгон хичээн барих ёстой нь дэгтэй тустай юм гэдгийг ойлгон сэтгэх болсон минь бурхан зүг оройдоо зөвийг тунгаан олсонтой дүйн буух нь зөвийг эедүүлэх сэтгэлийн орныг хэн хүнд цэлмээн байвал болох нь тэрээ.Энэ бол гэмийг үйлдэх гэхээс илүү.Гэмийн орныг засан үйлийн үндсийг сайнд урвуулах гэсэн хичээлтэй агаар нэгэн буйд хэн хүн бас урьдын явдлыг сайн үйлийн урвалаар бодон нутад хандалыг үүсгэвээс урьдын олон гэм нүглээ цайрсанд тооцон хүслийг барин хяслыг тэвчин явах сайн явдлаар замнасуу би.
Бас л жоохон явалтай.Би бээр ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан тэр талын ая дан, дан өнгөөр давхар өнгийг зураглан дор хоёр хэсэг санааг чуулбарлан буулгахгүй болохгүй нь.Нэгдүгээр нь.

Урлаг гэгч субботникоор хийдэг ажил биш гэдгийг хэлбэл ад нь хөдлөх хүн зон үгүй биз.Тусдаа хувь ажил мэргэжил авъяас билгийн хувь хүний ганцаарчилсан субботник гэвэл одоо зөв болох юм.Тийм ажлийн онцлогоор надад миний мэлмийд өртсөн зуруулсан цөөн бус охид бүсгүйчүүдийн яруу алдарыг дурдахгүй өнгөрч болохгүй.Газрын дээр тэнгэрийн дор байж боломгүй юмаа надад хувьд.Энэ зүг тийш сэтгэл хөдөлгөсөн учралуудаа тоочоод яалтай зотон даавуунаас минь харсан нь илүү шудрага үнэн бодитой болох нь тэнгэрийн санаа юм.Тийм миний ажил юм.

Охид ариун бол төр ариун гэдэг.Энэ үгийг би таалдаггүй юм.Төр ариун эрчүүд ариун чин журамт бол эмс охид минь тийм байх бусуу.Өнөөгийн ил задгай салхи сарны явдал хэрээс хэтэрсэн нь үнэн ч эрчүүд минь явдал замаа цэгцэлж сайхан монгол бүсгүйчүүдээ авч яваасай.Бүсгүй хүн гэдэг эрийн нөмөр нөөлгөн дор л байхаар заяагдсан уяхан яруу амьтад.Урмаар тэтгэгдэж хайр халамжаар жигүүрлэж байдаг улс.Арчтай амьдралтай явбал.Үзэсгэлэн төгс бүрдсэн нь өөр хаа ч үгүй монгол бүсгүйн цог жавхлан нь өнгө тунамал болж.Үр хүүхэд удам судар улс орноо эхийн элбэрэлт сэтгэлээр аргадан бүүвэйлж үеийн үед цагийн цагт мандуулж явах нь мэдээж хэрэг.

Уулзаж учирч явсан сайхан амьтадыг дурсаж эрийн ёсоор хүндлэн биширч сайныг ерөөж явдагыг минь буруутган нүгэлд тооцох нь өөрөө нүгэл байлаа гээд хүндэтгэн үзэх хүнд нүгэл биш л юм бол тийм сэрэгдэл тэдэнд маань үлдээгүй үлдээгээгүй гэдэгтээ эргэлздэггүй минь эр болж төрсний бахархал билээ.Яг л Занабазарын цагаан дарь эх шиг хиргүй ариун биеэ үлдээж одсон охидын үнэр одоо ч хаа нэгтээ биенээс минь үнэртэж...ногоон дарь эх шиг бие галбирлаг төгс бүрдсэн намба төрх айл ялдам уран мишээлт уяхан сэтгэлт үеийн бүсгүйчүүд, эгчмэд бүсгүйчүүд гээд, атар онгон талын үнэр ялдам цэцгүүдийн бал бурманд эрвээхэй эргэлдсэн хүсэл минь та нарийнх, та нарийн энгүй сайханд шүтэн шүжирсэн минь цэлмэг хөх тэнгэрийнхээ дор ээтэн гутлыг эзэгнэн төрсөн эр миний эр хүн болж төрсөний дээд зол заяа гэдгийг.Золбоо хийморийн цог заль бдарсаар байгаагийн шалтгаан ч.Эрчит давалгаа хуй салхи та нарийн зүгээс ирэх тоолон босоотой байдаг улаан дарцаг минь одоо надад тэгж хэлээд байна.Жиневра...

Үргэлжлэл бий...

Хас Бэгтэр

Sunday, May 27, 2012


                                                  “ Ертөнцийн мөхөл ”       3647 он

                                                               

                                                                  1



-Ургуулан бодохуй-

“ 3797 он ертөнцийн төгсгөл “      Nostradamus

-Харин хүн төрлөхтөн.

Философи ярих уу.Үгүй дээ хоцрогдсон сэдэв.

Тэгвэл улс төр ярих уу яршиг даа.

-Хөөе ингэхэд манай нөгөө одон оронч хаачсан вэ ?

АЕКО хот руу чуулганд явсан

-Юун чуулган ?

Яагаав нөгөө л айхтар сэдэв

-Аа нээрээ тийм

Тэгээд өөр гариг дээр амьдрал байгааг баталсан хэрэгүү  ?

-Тиймээ одоо ганцхан тэр гариг руу Сансрын хөлгөөр хүн илгээх л

Бид өөр гаригт очиж амьдрана гэхэд нэг л итгэмгүй

-Тэгээд яах гэж ? Бид энэ дэлхийтэйгээ сөнөх гэжүү

За за маргахаа болъёо

Тэр сансарын хөлөг чинь тэгээд хэзээ нисэх хэрэг вэ ?

-Ирэх сард

Хэзээ эргэж ирэх вэ ?

-100 жилийн дараа

Эх дэлхий маань 150 жилийн дараа мөхнө.

Хэрэв тэд эргэж ирээд

Бид тийшээ нүүвэл 50 жил бага хугацаа биш үү

-Үгүй дээ амжина.100 жилийн дараа бид техник технологийн бүр ч илүү дэвшилтэд хүрнэ.

100 жилийн дараа  бид амьд байхгүй шүү дээ.

-Бидний үр хүүхэд ,үр удам маань амьдарнаа тайвшир.

За за больцгооё.Наад урдахаа уу...

                                                          

                                                                    2



... Сэрж ядна.Нүдээ нээлээ.Гадаа үл мэдэх чимээ.Босож уух юм хайсан боловч юу ч алга ширээ сандал бүгд алга. Хоёр найз нь ч алга.Гэр гэртээ очиж унтцгаасан биз.Цонхоор харлаа юу вэ ??...Хоёр нүдэндээ итгэсэнгүй.Үл таних хувцас хунарчгүй хүмүүс гудамжаар алхана.Хачин хэлбэр дүрс хийцтэй барилгууд.Утаа ч үгүй машинархуу юмнууд гудмаар өнгөрнө.Тэр байтугай хүмүүсийн царай зүс...танил юм юу ч алгаа.Үл таних орчин ...Үл таних орчин.Энэ чинь юу вэ ? Би зүүдэлж байна уу? Зүүдэлж байна гэжүү гэж өөрөөсөө асуулаа.Толинд харлаа.Царай зүс нь хэвээрээ нүд нь жаахан хавджээ.Би зүүдлээгүй дээ.Гадагшаа гүйн гарлаа.Үл таних этгээд хачин хувцастай хүмүүс үл таних орчин.Энэ чинь юу болж байнаа.Гудамжаар холхих хүмүүс Петийг гайхан харж өнгөрцгөөнө.Хачин хэлбэр дүрстэй машинархуу юманд хүмүүс сууцгаан одно.Пет гайхан балмагдахын эрхээр гудманд яваа хүнээс юм асуусан боловч тэр юу ч ойлгосонгүй бололтой толгой дохино.Түүний хэлж ярьж байгаа үгсийг Пет ойлгосонгүй.Бүүр балмагдаж орхив.Этгээд сонин хэлбэр хийцтэй аврага барилга байгууламж,таньж мэдэхгүй хүмүүс ...үл ойлгогдох хэл яриа.Бурхан минь юу болж байнаа хэлээ ч...Пет сөхрөн суулаа.Тэрээр тэнгэрээд харж урд урдаасаа ихээр хачин ихээр гайхав.Тэр эв хавгүй хэлбэр дүрстэй хачин хар юм чинь юу Нар уудаа.Петийн дотор харанхуйлж...



                                                                     3



Золгүй Пет 100 жил нойрсжээ.Түүнийг сэрэхэд танил юм юу ч угтсангүй.Танихгүй хүмүүс танихгүй орчин.Тэр байтугай танихгүй нар угтжээ (хамгийн гайхмаар нь) танил нөхөд аав ээж амраг тэр нь ч алга.Танил юм гэж юу ч алга.Золгүй амьтан.

Пет сэргэлээ.Урьдын адил гайхан балмагдсангүй.Тэр зөвхөн чөтгөр шулмын оронд ирсэн мэт санана.Петийн зүрх шимшрэн байлаа.Бурхан минь надад туслаач.Би найз нөхөд Аав ээждээ амраг хонгортоо очмоор байна.Тэрээр өнөрснийг санахыг хичээсэн боловч толгойд нь юу ч орж ирсэнгүй.Гагцхүү бурхан минь надад туслаач гэсээр л гуйвж дайвж явлаа.Эргэн тойрны нөгөө л танихгүй орчин.Тэр золгүй амьтан явсаар Перамид хэлбэртэй байгууламжинд тулж ирлээ.Тэр хананд хас...хас...тэр тэр латин үсэг.Пет тогонд цохиулчихсан юм шиг гүйн орлоо.Сүрлэг тансаг нэгэн аялгуу.Энэ чинь Бетховен.Бетховены IХ симфонь...Тэр зураг чинь Пушкин.Тэр цаадах нь Чингис...сэтгэл нь ихэд хөдөлжээ.Энд Бетховен IХ симфонь эгшиглэж байна.Пушкины тансаг яруу шүлгүүд сонсогдож байна.Ямар аугаа вэ.Тэр Жокандо...Тэр Давид...тэнд түүхэн он дарааллын бичиг Орос,Англи,Франц,Хятад,Испани,Монгол,Япон...хэлээр.Пет алмайран уншлаа.

...

3647 он.Аккара гариг руу Сансрын хөлөг хөөрөв.

3699 он.Дэлхийн улсууд нэгдэв.

3749 он....

3749 он.3749 он гэж үү.

Аккара Сансрын хөлөг ,хоёр найз,хундага дарс өнгөрсөн явдлыг санаад Пет аянганд цохиулчихсан юм шиг хачин их айдас хүйдэст автав.Бүх юм тодорхой.Би тэгээд 100 жил нойрсчихлоо гэжүү.Хоёр найз,танил нөхөд,төрөл садан,амраг бүсгүй минь бүгд байхгүй гэжүү...

Бодь модны дор гансран зогсоо Пет шиг золгүй амьтан энэ орчлонд байсангүй.Ямар аймар тарчлаан бэ.Петийн сэтгэл айдас хүйдэс тарчлаан тэр гансран байгаа золгүй хүнд амьдрах итгэл байна гэжүү.Петийн ганц хүсэх юм үхэл.Сэтгэл зүрхээ урах тэр тарчлаан айдас хүйдсийг дарах шидэт эм үхэл үхэл намайг аваач.



                                                                                4



Үхэгсэдээ оршуулж байна.Уйлахын оронд инээмсэглэцгээнэ.Уярах өрөвдөх хүний тэр эрхэм чанарууд үгүй болсон гэжүү.Хүмүүс үхэгсдээ инээж үднэ.Пет өвгөн л сэтгэлдээ ганцаараа уйлах ажгуу.Пет өвгөн сэтгэлээр унасан үедээ “Дэлхийн музейд” ирж сэтгэлээ тайтгаруулна.Бетховены симфонь сонсож эрч хүчээ авч Пушкины шүлгүүдийг өөрөө өөртөө уншиж өгч бүр уйлдаг байлаа.Үл ойлгогдох бичиг хэл нь дэлхийн ууган үндэстний Монгол хэл юмсанж.Зуухан жилийн дотор бүх юм ингэж хурдан өөрчлөгдсөн гэжүү.Пет өвгөн заримдаа гайхдаг байлаа.Хүмүүс ном уншихын хооронд мэдээлэл л цуглуулна.Ном хэмээх хүн төрлөхтөний оюуны их бүтээл зөвхөн “Дэлхийн музейд” л хадгалагджээ.Тэр байтугай Эйнштейний “Харьцангуй онол”Архимед,Ньютаны хуулиуд,Дарвины онол,Буддын соёл зөвхөн дурсгал болон хадгалагджээ.Хүмүүс зөвхөн сансарын эрин зуунд л амьдран байлаа.Эрин их нүүдэл эхэлжээ.Хүн төрлөхтөн эх дэлхийгээсээ нүүж байна.Эх дэлхийн маань оршин байх нас нэгэнт дуусжээ.Харин хүн төрлөхтөн оюун ухааны ачаараа сансарын уудамд мөнх амьдрасаар.Хүмүүс эх дэлхийгээ орхин өөр гариг руу.нүүдэллэж байна.Харин Пет өвгөн л ганцаараа явахыг хүссэнгүй.Хойч үеэ үдэж Пет өвгөний хэлсэн үг энэ байна.

Би явахгүй.Би эх дэлхийдээ үлдэнэ.Би эндээ эх дэлхийдээ үлдэнэ.Хойч үеийг минь сайхан амьдруулахыг бурханаас би гуйна.Аугаа их өнгөрсөн үеэ хайрлаж яваарай үр сад минь Бетховныг мөнх эгшиглүүлж,Аугаа их Пушкиныг уншиж,Чингис хаанаа дурсаж яваарай.Эх болсон дэлхий маань сөнөсөн ч хүн төрлөхтөн мөнх үлдэнэ.Хүн төрлөхтөн үүрд мөнх.Пет өвгөн үр хойчыг үдэж мөхөж сөнөж буй дэлхийн хамгийн сүүлчийн модны дор өвдөг сөхрөн сууж өнийн явдлыг дурсаж нулимас бөмбрүүлж байлаа.Эргэн тойрон сөнөж буй орчин гагцхүү мөнх тэнгэр л цэнхэртсээр авай.

                                                                                                                  

                                                                                                         2004.05.11-16





Бичиг ном цэгцэлж байтал бүүр алин дивангарийн нэг ийм хөөрхөн бичвэр байхаар нь сийрүүллээ.Хөөрхөн л юм.Ганц цэг таслал өөрчлөлгүйгээр шүү.Одоогийн солиот Бэгтэрийн ганц үг үгүүлбэр нэмэгдвэл хог болж хувирна шүү дээ гэж бодоод бас нэг хоёр хөөрхөн шүлэг байна дор буулгая.

Балчир сэтгэхүй- Балчир шүлгүүд

Алсад цэнхэрлэх уулс

Гүн шөнийн оддыг

Амьсгаа даран ширтдэг би

Чив чимээгүй таашаал

Сэтгэл гэгэлзүүлсэн аяс

Миний сэтгэлийн жаргал.



“Үгсийн амууг тариалагч учраас үхэхгүй би үүрд амьдрана” Фирдосу

Фирдосу үхээгүй,үлчирч муудсан биеэ авсанд оруулж

Үзэл санаагаараа нь өнөө харин од болон гялалзана

Явуу үхээгүй ээ

Яруухан уянга.сэрэл мэдрэмж нь

Ганц агшин-Шүлгэндээ үлдсэн

Балбар найрагч үхээгүй

Омог бадрангуй дүр зураг гэгээн хүсэл

Өнөөх-Шүлгэндээ үлдсэн

Би магад үхнэ

Бие маань үхнэ

Бие маань хумхын тоос болно

Харин ганц энэ агшинд л би үлдэнэ.

Иймэрхүү хөөрхөн хөөрхөн юм бичдэг л байж дээ чааваас.Гүй ээ тэгээд доог тохууны л юм болох болохуй юм хуна тамина ичихгүй улайхгүй л тавьчлаа шүү.Гүй ээ тэгээд учиргүй том юм яриад аманд том салаавч өмхүүлчих гээд байдаг .Зарим нэг хүн зон нигуудыг хүн зон нигуу болоогүй байхад нь салаав ч шиг юм бичиж явжээ хөөрхий.Хэ хэ

Wednesday, May 2, 2012

Өгүүлбэртэй бодлого

Сайхан бүсгүйн гэгээнд уусан юм л даа.Сар гартал алхсан юм л даа.Дорнын цагаан саран мандсан байсан юм л даа.Тэгээд зөөврийн тэргэнд сайхан бүсгүйг суулгаж өгөөд зогсоогоороо үлдсэн юм л даа.Утас дуугарсан юм л даа.Авсан юм л даа.Анд минь чамайг хүлээгээд хөшөө боллоо гэсэн юм л даа.Жуков орсон юм л даа.Яах уу дээ уусан юм л даа.Тулж суугаад туусан юм л даа.Тэгээд гарсан юм л даа.Унааны мөнгө кармаалаад салцгаасан юм л даа.Дорнын цагаан саран дор сайхан бүсгүйн тухай бодож алхсан юм л даа.Замаараа хамаг мөнгөө хүнд тараачихсан юм л даа.Тэгээд яахуу дээ муу байна л даа.Жижгээ миний хөгшин тоондоо сайн шүү дээ.Хоёр хоёрын хэд билээ.Дөрөв таван зуу.Наад Төрөө өөр мэддэг таньдаг хэн байна.Хамжаад бод за юу хариуг нь гаргаад надруу залгаарай.Туулын бургаас орохуу байгалийн юмыг байгальд нь туух уу.Тулга орох уу.Зориулалтын юмыг зориулалттай газар нь хусах уу сайн бод.Хариу гардагтаа л бодлого байдым шүү гүйцээ.