Бүсгүй хүний тухай онол
/эсээ/
Бүсгүй хүний тухай миний онол бол бүсгүй хүний уян тансагын тухай байгалийн онолтой зөрчилдөөгүй онол юм аа.Байгаль надад мэлмий заяасан би харсан.Байгаль инээмсэглэж байна.Бүсгүй хүний гайхамшигт ид шидийн агуу их гоо сайхны өмнө нэгэнтээ мэхийюү.Хөгжмөө явуулчих.Тэгээд чангалчих би үгээр бүжиглэе.Би гоо сайхан яруу алдрын дууг чадлаараа дуулая.Надад “дугтуй дүүрэн өвөл”-ийг,надад дугтуй дүүрэн зун намар хаврыг бэлэглэсэн бэлэглэхээр зэхэж буй бүсгүй бүрийн бүсгүй хүн бүрийн төлөө би дээд өнгөөр дуулая.Надад бүсгүй хүний тухай,байгаль анхны томъёог нь өөрт нь оноогоод өгчихсөн юм,таван томъёо байна.Би энэ таван томъёогоор бүсгүй хүний тухай бодлого зохиож боддог юм.Хариуг нь өөртөө баталдаг юм.Баталсан хариугаа баталдаг юм.Ерөөс алив юм тулгууртай эхлэх цэгтэй байдаг.Тэр тулах цэг... Гүр Нямдоржийн Нүцгэн хөлийг чинь өгсүүлэн дээш харсаар Нүгэлд би дасмуй....гэж гайхамшиг,билгийн нүд тэр нүдэнд туссан гоо үзэсгэлэнгийн гялбааг ингэж илэрхийлэхээс өөр боломжгүй юм.Боломжтой юм.Би бол хөлийн чинь шагайнаас...гээд хэлэх байсан.Би бол тэгж хэлнэ.Тэр гялбаа хөлийн шагайнаас нь эхэлдэг юм.Гүр их хүн бүүр хөлийнх нь улнаас харж чадсан бүр хөл дор нь байгаа газрын гүнээс нь харж чадсан хэрэг.Харин би тэр хоёрын дундах цэгийг олж харсан юм.Үүгээрээ Нямдорж намайг зуу давж би Нямдоржийг нэг давсан юм.Давж харсан юм.Харин байгаль бол байгалийн юмыг байгаа чигээр нь байлгахаар л бүтээсэн байдаг.Түүнийг л байгалаас нь харж чадаж байхын тулд би байгалаас нь харахыг хичээдэг.Зөв хэлбэртэй шагайтай бүсгүй хүн зөв ч явдаг сайхан ч бүсгүй байдаг.Өгсүүлэн дээш харсаар өгүүлэе би.Тулах цэгээс нь эхлэе.”Надад тулах цэг өг тэгвэл би дэлхийг эргүүлчихэе”,”Архимед чи тэнэг толгой архи байхад тулах цэгээр яана гэж” аль альнийх нь зөв.Зөв учраас байгалийн оноож өгсөн тэр тулах цэгээс нь эхлэн харсаар хүйсэн дээр нь ирмү.Бүсгүй хүний хүйс бол би хэлж байсан ахиад хэлэе.Салхины бүжиг торгон элснээ хөлбөржихүйн илбэ,тэнгэрийн гүн цээлийн уудам,далайн төв мэт ер буй бүхний эрчист шидэт тарнийн зурлага буюу.Хоёр томъёо бодлоо.Би урлаг шиг ярихуу урлагтай ярихуу.Аль алинаар нь ярия.Байгальтай ярия.Шүлэг урт байх тусмаа байгальгүй болдог гэж хэн хэллээ.Би байгальтай байлгахын тулд байгалаас нь ярия.Товчхон ярия.Ярьж явсаар мээмнийх нь товчин дээр ирлээ.Байгаль эхийн эгнэшгүй санаа энгүй тууривал,сац бишрэл төрөгдөх тод хоёр нүд цээжнээс нь намайг ширтэх,гоо охид дэргэдүүр минь зөрөх гял цал болсон хувцасных нь цаанаас цээж түрэн товойх хоёр мээмнийх нь гэгээ мэлмий зуран өнгөрөхийг манай Д.Нямдоржийн
Харанхуйд цээжний чинь хос үзэм
хазаад авмаар ойрхон....
Хүршгүй бүхэн хичнээн амттай!
Үүгээрээ Д.Нямдорж байгалаас нь харж байгальтай хэлж чадсан юм надаас нэг давж харсан юм.Энэ шүлгийг уншчих тэгээд миний хэлэх гээд байгааг ойлгоно байх.Нэмээд хэлэе.Мээмний товчинд их учир байдаг.Бүсгүй хүний мээмний товч улирлын өнгийг дагаж өөрчлөгдөж байдаг яг тийм ийм гэсэн өнгөтэй гэж харахад үнэхээр хэцүү.Тиймээс л өнгөнийх нь учрыг толгойгоо гашилтал бодоод бодоод тогтсон өнгөн дээр очиж болдоггүй л юм даа.Их хэцүү гэхдээ миний нэг харсан юм бол жирэмсэн бүсгүйн мээмний товчноос гэрэл цацарч харагддаг юм.Инээмсэглэл бүсгүй хүн бол байгалийн инээмсэглэл сайхан муухай ямарч байлаа гэсэн бүсгүй хүн инээмсэглэж л байвал юу сайхан тэр сайхан харагддаг.Инээмсэглэлээрээ л бүсгүй хүн өөрийгөө илэрхийлж байдаг.Сайхан инээдэг бүсгүйн сэтгэл ямагт сайхан сэтгэл байдаг.Өгсүүлэн дээш харж явсаар нүдэн дээр нь ирмү.Гол нь үнэн байх хэрэгтэй байдаг бүр цаанаасаа,хуурмаглал хийрхэлийн гялбаа тусаагүй тийм нүд тийм нүдийг харахаар зураач хүний нүд гялбадаг юм зурмаар үнсмээр санагддаг юм даа.Нүд их юмыг хэлж өгдөг.Тунгалаг нүдтэй бүсгүй хүн тунгалага ухаантай байдаг юм.Тийм нүд би харсаан...Энэ хүрээд миний бүсгүй хүний тухай онол гоо сайхны тухай гоо сайхан бодол минь дуусч байна.Гэхдээ дуусаагүй ээ...Эцэст хэлэхэд бүсгүй хүний бүсгүй хүн гэсэн утгандаа хүрдэг нас бол хорин хоёр нас нь гэж би боддог.Аяс аясаар боловсорсон хоёр мээм нь аяс аясаар жинхэнэ хэлбэрээ олсон байдаг юм.Тиймээс л Бэгтэр энэ хорвоо дээр хорин хоёртой бүсгүй хүнийг жирэмсүүлэхээс өөр тийм гайхамшигтай юм байдаггүй юм гэж хэлээд байдаг чинь тэр болой.
Хас Бэгтэр
No comments:
Post a Comment