Thursday, January 27, 2011

Ерөнхийдөө юмсийн зүй тогтол нь энгийнээс төвөгтэй,дан шинжээс хосолмол,хосолмол шинжээс "нийлмэл"нийцэл,зохицол гэсэн шинж чанарруу хувиран тогтсон нь ажиглагддаг.Ажиглагддаг гэхийн учир ерөөс аливаа юмс,  анхдагч мөн чанарынхаа эсрэг хэзээч хөрвөждөггүй гэх санаа юм.Оюун ухааны ертөнцөд илүү өргөн цар хүрээтэйгээр байгаллаг"иргэншсэн"байх сонгомол зүй ёсны урлаг бол утга зохиол.
Зүй нь утга зохиолд оюун санааны дахин давтагдашгүй үнэт зүйлс, уран санаа зүйрлэлүүд илүү амьд сонирхолтой хэлбэрээр дүрслэгдэн баяжигдаж тэр хэрээр хэн хүнийг татах шид увьдастай гэж сэтгэнэм.Тиймээс утга зохиолын үнэлж цэгнэшгүй ач тусыг хүн төрлөхтөн хүлээн зөвшөөрсөөр буй юм.Энэ нь гарцаагүй ба гарцаагүй байхуйн шалтгаан мөн.
Ингээд гол зүйлын гольдорллуу ороя.Хувь төгөлдөр яруу найрагч андын өмнөтөд бүтээн тууривсан "Төгөлдөр эртийн гунигшил"хэмээх уран үгсийн чуулган бүрдсэн яруу найргын бүтээлийн номыг уншин сууна.Энэ ном эдүүгээ бидний гар дээр байгаа түүх их сонин л доо.Хэрэв бид уумтгай дээрээ нэмж яваагүй "улсынхаа утга зохиолын" төв байраар зорьж очоогүй,зарлалын самбар шагайлгүй дээгүүрхэн заларч доогуурхан гарч одсон бол энэ бүтээл ингээд байх ч уу үгүй ч үү.Зарлалд дурьдсаныг гүйцэд гүйлгэн уншаад ерөөс энэ бүтээлийн уралдаанд бас бус шүлгүүдээ эмхэтгэж оролцох нь зөв гэдэг дээр зөвшилцөж,би ч түүнийг сайтар хатгаж сэнхрүүлсэн санагдана.Ингэж зохоилчдын эвлэлийн 80 жилийн ойн босгон дээр зарласан "Анхны номын уралдаанд"шалгарч хэвлэгдсэн юм.Бас зүгээр байгаагүй хамгийн сайн номоор шалгарсан гэнэлээ гэж өөрөө надад ихэд хэрэг болгож хүүрнэснийг би санаж байна.Тэрбээр надаас би ер нь ямархуу шүлгүүдтэй вэ? гэсний хариуд юу гэснээ доор наргиа болгож сийрүүлэе.Уламжлалаас ухаагүй шинэчлэлээс шиншлээгүй хэдэн шүлэгтэй хүндээ чи долоон буудлын домогт яруу найрагч минь гэж хэлсний эсрэг хариуд доромжлолоо гэх хар барам.Яадаг юм домог л байсан юм чинь цугаарын нөхөрлөл бидний гэх гэгээн сайхан дурсамжууд одоо ч үргэлжилсээр... Муу санахын нүгэлгүй муусайн хэдэн найз нөхөдтөөгөө уйлж дуулж,инээж наадаж,ижилдэн дотносч явахын сайхан шиг сайхан хаа байх вэ? гэж сүслэх уярмаарч золиг болдоо би...Зогсоц...Айрмийн бага дарга харуул манааны шовгор явахдаа болоогүй ээ бас казармын шалан доогуур цүнх ном цүүцлэн хадгалж нэг нэгээр нь сугалан уншиж явахдаа шүлэг шиг шүлэг уншия гэхдээ эднээрээ бахархаж л явлаа.Тэрбээр бид хоёр анх танилцахдаа л хэн хэнийгээ олж нөхөрлөсөн гэж боддог.Зовлон бэрхшээл тохиолдохд минь дэргэд минь л байсан.
Хаа ч дэлгэрч явдаг халх хөвгүүн гэж хамаагүй хөөрөгдөхгүйч түүний араншингаас натур халх эрийн ааг омог,аяг төрх,ямба язгуур харагддаг юм шүү.Баяд нутгийн агсам хөвүүн Баяраа зүгээр нэг шүлэг тэрлээгүй боловуу?Энэ л чамд элдэв хээ хуиаргүй хүндлэл эр улсын энгүй сайхан сэтгэлийн үг гэдгийг ойлговол чамд илүүтэй цохихыг би мэднэ...Зогсоц...Нэг ийм түүх тэрбээрийн ном гарсны дараатайхан энэ номны тухай чиний бодол ямархан байх бол хэмээн надад сонордуулж байсны хариуд найз нь нэг юм бичнээ гэж хэлсэн.Хүнд хэлсэн хүнд үгийг хадгалж явахын халгаатайг зарим нэг нь гадарлах буй.Муу үг модон улбаатай,сайн үйлд садаа мундахгүй ч гэх.
Эсрэг өгүүлхэд тэрбээр номоо бүүр жил хагасын дараа сая санаж авчирч өгсөнд жаал туньдаг л юм.Хоёр ийм түүх онцолж дуулгахад тэрбээр ганц ном зарж үзээгүй мөн өөрийнхөө номыг мянган төгрөгөөр буцаан худалдан авч бусдад түгээдэг яруу найрагчыг зөвхөн монголдоо үзэж дуулаагүй ээ.Гэх мэт өгүүлхэд нэг ийм байх.Дурсамж дуртатгалын их нь дүүрэндээ ч биш дутуудаа ч биш одоо өндөрлөя...Зогсоц

Sunday, January 23, 2011

Er bas neg blog hotloy gj deerees bodoj ywsan yum.vzel bodol vg hel vildel niildeg nz nohodiin tuslamjtaigaar blogtoi bllo.ta nartaa bayrlalaa.bs er ta nohodiin vils setgechlen bvteh boltugai gj hvsey.blogt min tawtai moril.hvndetgesen monh has n.begter.

Бүр нэг сэтгэлээр уначихаад



Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Tийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл "
bi ulmaa bn aaa. ene begter andiin blogiig yanzalj ugch baigaamaa. tsaa chin blogtoi bolson bn shuu humuuusee
orj garch baigaarai