Friday, December 30, 2011

                                               Оюуны байгууламж
                                                         /эсээ/
Миний амьдралдаа уран бүтээлдээ баримталж явдаг нэг зарчим байдаг бөгөөд зарчим гэхээсээ илүү мөрдлөг юм даа “сохрын газар нүдтэй,доглонгийн газар хөлтэй явахыг хүснэ би” гэж.Хүслээ бүтээх гэгчид хүслээ гүйцээх эрмэлзэл байхгүйгээр хүрэхгүй юм,хүсэхгүйгээр мөн л хүслийг тодорхойлох боломжгүй шүү дээ.Юу гэхээр миний хар багаас эдүгээ хүртлэх амьдралын оюун санааны олон өнгө төрх ухаарал сэхээрлийг ямар нэг гурвалжинтай зүйрлэх гэх аваас ямар нэг цэгээс эхлээд гурвалжин үүсгэж болох суурь нөхцөл нэгэнт тавигдсан агаад эзлэхүүнт гурвалжин болж болно гэвэл энэ нь дөнгөж үүсэх шатандаа яваа гурвалжин юм.Хүний оюун санааны амьдралыг гурвалжинтай зүйрлэлээ гэхэд хэдий чинээ эмх цэгцтэй логиктой зөв байгууламжтай байна төдий чинээ зөв өнцөгт гурвалжин үүсэх магадлалтай байна гэсэн үг.Мөн хэдий чинээ олон талт зөв өнцөгт гурвалжин байна төдий чинээ хүчрэхжиж гурвалжны оройн цэгт хүрэх олон боломжоор илүү болох юм.Энэ нь очир алмаз нягт хатуу байх тусмаа их зөв хэлбэртээ болж улмаар гялалзах чанар нь улам ч их байдагтай адилтгаж болно.Энэ нь бас зөв хэлбэртэй байх тусмаа зөв хэлбэр үүсэхгүй байж болох орон зайг шахаж гаргаж байгаа хэрэг.Оюуны амьдралыг үүнлүгээ жишил сацуу санахад надад нэг иймэрхүү дүр зураг буудаг юм.
Намайг ухаан оруулсан зүйл бол нохой.Сайн нохой тийм тийм байх ёстой гэсэн нийтийн ярьдагаас миний сайн нохой тийм байх ёстой гэсэн бодол үнэний хувьтай байсанд,байгаагүй ч байж болно.Юмсыг арай өөрөөр харах болсон одоогийн нүд маань бий болсон гэж боддог.Нийтийн үздэгээр сайн нохой бахим зузаан үс ноос ихтэй чанга хуцдаг ч гэдэг юм уу тийм нэг болхи бүдүүн баараг ойлголт байдаг.Сайн нохой хөнгөн шингэн цээж бөгс тэнцүүртэй биеийн хийц галбир гоёмсог мөч урт цовоо сэргэлэн хуцах цагтаа л хуцдаг гол нь хүний нүд рүү эгцэлж харж чаддаг гээд ямар ч байсан тухайн үед миний олж харж харьцуулан дүгнэснээр тийм байсан юм.Арван гурван настай жаал үеийнхээ хүүхдүүдтэй сумын төвийн айлуудын янданлуу чавхдаж айлын авгай нарын уур цухал хоёрыг барж явахдаа нэг удаа ээлжит айлын янданг онилж байтал нохой нь пин дээрээ гараад хэвтчихсэн над руу яг эгцэлж хараад үсрэх гэж байгаа юм шиг биеэ хурааж байх шиг харагдсан.Нэгэнт явуулсан сумыг буцаах арга байхгүйгээс хойш...нохой ч үсэрсэн.Адтай амьтан байсан даа.Сумын төвийн бүх нохойноос хамгийн ухаантай хамгийн хурдан нь тэр нохой байсан юм.Дээрх дүгнэлтийг минь баталж өгсөн хэрэг л дээ.Хүмүүс чоныг улаан нүүрлүүгээ харж чаддаггүй амьтан гэцгээдэг үгүйдээ хүмүүс өөрөө чонын нүд рүү харж чаддаггүй юм.Тэд чоноос айх айдсаа далдлах гэж тэгж ярьцгаадаг юм.Чоно хүний нүд рүү яг эгцлэн хардаг хийгээд байгалиас заяагдсан догшин ширүүн сүрдэм эр зоригоороо аль ч амьтнаас давуутай тийм онцгой гайхалтай амьтан хий хоосон хуурмаглалын олон өнгө төрхийг ичгүүртэйеэ илтгэн байдаг хүмүүсийн алга дарам улаан нүүрнээс айх ямар ч шалтгаан байхгүй байгалиас өгөгдсөн тийм хууль гэж байх ёсгүй билээ.Одоо бол нохойг нохойноос нь чоныг чоноос нь хурдан адууг хурдан адуунаас нь амьтныг амьтнаас нь ялгаж харж чаддаг болсон.Учир нь аливааг харах харааны байгууламждаа итгэх болсноос тэр.Юмсыг өөрийнхөөрөө л харж өөрийнхөө замаар явах ёстойг ухаарснаас тэр.Харин хүнийг л хүнээс нь ялгах хэцүү.Хүн бол хоёр үзүүртэй зүү хаанаас нь ч сүвлэж болдоггүй хорон.
Хожим арван жилд зургийн дугуйлангийн багш маань нийтийн ойлгодог нохойг зуруулах гээд би өөрийнхөө нохойг зурах гээд хаалгыг нь хаагаад яг гарах агшинд Аксиньяаг олж харж билээ.Учир юун гэвэл би “Дөлгөөн дон”-ыг аль эрт уншчихсан байсан юм чинь.Аксиньяа гэж тийм л бүсгүй байх ёстой гэсэн миний төсөөлж явсан сэтгэхүйн байгууламжаар энэ л яг Аксиньяа гэж дуу алдахад хүргэсэн тэр бүсгүйтэй учирсаныхаа дараа Аксиньяа гэж чихэнд нь шивнэчихэж билээ.Миний төсөөлөл үнэн байсанд би эргэлзээгүй ээ.Зохиолд нөхрийнхөө араар Аксиньяа залуухан Грогиртой учир ургуулж сүүлд нөхөртөө зодуулчихаад Грогир дээр ирэн улаан гөвдрүү болсон чилгэр мээмээ гарган эрчүүд та нар бүгд адилхан бүгд хуурамч гэж уйлдаг тэгснээ инээдэг тэгснээ учиргүй шинэ нялхамсуу хайраар жигүүрэлдэг тийм л Аксиньяа байлаа тэр.Ялгаа нь гэвэл нөхөргүй Аксиньяа байлаа тэр.
Товчхондоо Бэгтэр Бэгтэр,болж яваа үйл явцаа эрэмбэтэй өгүүлэх гээд байгаа минь одоо энэ. Өөрийн гурвалжныг зураглах гээд байгаа хэрэг.Акутагава-ын Шинэ ном уншсаны дараа Бурхан минь!Шинэ амьдрал гэж байдаг юм уу? Үнэхээр шинэ амьдрал байдаг байхнээ гэсэн сониуч эрэл цоо шинэ танин мэдэхүйн бал бурамыг амталсан олон сайхан ном уншиж гэнэн ухаанаар тунгаан зохиолын баатруудын хувь заяанд гэнэхнээр хандаж явсан арван хэдхэн насаа бодвол одоо хавьгүй хашир сууж аливаад буурьтай хандах болжээ.Номыг номоос нь зургийг зурагнаас нь ялгаж мууг нь сайнаас нь сонгодгийг нь сонгодгоос нь ялгаж хардаг болсон юм уу даа.Энд нэг их олон ном уншсан юм шиг ярьж олон зохиолч зохиолын нэр дурдах гээд яахав.Надаар хэлүүлэлтгүй мэддэг нэг нь мэдэж хэлэх нэг нь хэлнэ.Тэгэхээр би алив бүтээл тууривлаас дотоод байгууламжийг нь илүүтэй харж дүгнэх болсон агаад ер нь хэн нь хэн бэ гэдгийг ялгаж хардаг болсон.Микэланжэло Сикстиний дуганы фэско зураг Аймшигт шүүх /last judgment/ бүтээлдээ өөрийгөө арьсаа хуулуулж байгаагаар дүрсэлсэн байдаг үүгээрээ чухам юу хэлэх гэсэн болохыг би таамаглахдаа зураач хүний төгс төгөлдөр эрмэлзэл оюун санааны хүчийг бүрэн дүүрэн тодорхойлж дүрслэх аргагүй юм гэж хэлэх гэсэн санаа болов уу гэж ойлгодог.Тийм гайхамшигтай хүн өөрийгөө дүр төрхгүйгээр зурна гэдэг өөрөө оюуны хүчирхэг дотоод байгууламжаар ямар эгнэшгүй хүчирхэг болохоо харуулж байгаа юм.Өөрийгөө шальдар бульдар хүмүүсээс нэгэнт ангид дээд түвшинд очсон болохоо харуулж байгаа юм.
Гүн ухаантан Панглосыг санана уу.Бүх юм муу гэхэд,бүх юм сайн,сайн байхаар нөхцөлдсөн.Учир нь бид хамгийн дөмөг ертөнцт дээр амьдарч явна гэж алхам тутамдаа баталж явсаар бүхнийг сайнаар эргүүлдэг дээ.Жаал хошиндуу дүр ч гэлээ ямарч нөхцөлд өөрийнхөөрөө байж,мэргэн ухаан ялдагыг харуулсан байдаг.Зуун жилийн ганцаардалын Урсулаг сохорсоныг хэн ч мэддэггүй,хэнд ч мэдэгддэггүй яагаад гэвэл дотоод туршлагын хараагаараа бүх үйл хөдлөлөө хянаж чаддаг.Карамазовын хөвгүүд дээр адгын өвгөн Карамазовын ууган хүүгийн хөлд хийдэд болсон уулзалтан дээр Зосима ламтан мөргөдөг чухам ямар учраас тэгэв гэдэг нь зохиолын нэг далд шижүүр болчихдог.Флоберын “Бовари хатагтай” дээр Шарлийн эхнэр Эмма Боваригын хувь заяаг нэг муу сохор гуйланчийн дүрээр зөгнөөд хэлчихэж байх жишээний гээд зохиол доторхи ер бусын байгууламжаараа гайхаш төрүүлдэг олон жишээг олон зохиолоос шүүрдэж энд ярьж болно.”Аливаа урлаг гэдэг ов мэх байдаг.Измүүд алга болдог истүүд үхээд үхээд дуусдаг гагцхүү урлаг л үлддэг” гэж В.Нобаков хэлсэн байдаг шиг санагдана.Урлаг гэдэг маань...үлдэх нь үлддэг бизээ.Миний бодлоор хэн нь хамгийн хүчирхэг оюуны байгууламжтай нь үлддэг юм шиг санагддаг.
Энэ бүгдээс яг л Монтэн юмуу Достоевский шиг оюуны байгууламжаа цэгцтэй локиктой хүчирхэг байгуулж хурцаар сэтгэж өөрийн боломжоор өөрийнхөөрөө хашгирах ёстойг би ойлгосон юм.
Зүгээр сонгодгуудыг оюуны байгууламжаар нь хэн нь хамгийн хүчирхэг ертөнцтэй вэ гэдгээр нь зааглан харуулах гэвээс нэн түрүүн Монтэн байна өнөөг хүртэл оюун санааны хувьд тийм хүчирхэг дотоод ертөнцтэй хүн нэг ч алга л байна.Тэр хэнтэй ч зүйрлэшгүй цор ганц давтагдашгүй ертөнц.Хомер,Гёте,Шекспир,Достоевский,Толстой,Бальзак,Сервантес,Да Винчи,Мекеланжело,Флоберь,Фолкнер,Борхес,Чехов... гээд цааш үргэлжлэнэ л дээ.
Өдгөө би өөрийнхөө таньсан нохойг илүү олон талаас нь харж дүрс зохиомжийн баялаг санаа өнгө будгийн олон хэллэгтэйгээр дүрслэхийг хичээх болсон ба ямар нэгэн байгууламжаар ямар нэгэн өөр илүү нарийн байгууламжийг бүтээхийг эрмэлзэхийг хичээдэг болсон гэж хэлж болно.Энэ нь зүгээр хичээж л яваа үйл явц юм.Тэрнээс сүрхий том цамхаг босгох болоогүй байна.Тийм хүсэл эрмэлзлээ зөв өрөхийг л хичээж яваагаа л хэлээд байгаа минь энэ билээ.
Эргэн тойрон хол ойрын юмсыг тодорхой цэгцтэй байгууламжаар харах гэдэг болсноор зарим уул том уул мөн юм шиг харагдавч хэзээ мөдгүй нурж уначихмаар суурь муутай харагдах,зарим нь уул л гэж өөрийгөө боддог байх гэмээр ихэмсэг бардам уул байх.Зарим нь хэлбэр галбиргүй хий хоосон уулийн дүр эсгэж байдаг уулнууд ч байна.Толгод болоогүй байж уулын дүртэй нь  ч байна.Аятайхан хэлбэртэй толгод ч байна уул ч байна...миний толгод жижигхээн хамгийн гол нь зөв суурин дээрээс өндийхийг хүссэн...энэ л толгодын орой дээрээс нар хийгээд нарны туяа салхи хийгээд салхины чимээ,гол горхи хийгээд усны мандал,байгаль хийгээд улирлын өнгийг ажин,эргэн тойрны уул толгодын дунд дураар чөлөөтэй өөрийнхөөрөө хашгирч зогсох надад сайхан байдаг юм.

                                                                                              Хамрын хийд

                                                                                                  Хас Бэгтэр



                            Модель

                                                                 эсээ

Хэрэвзаяа тэр нэг удаа надаар зуруулах гээд өмнө минь зогсоо нулимснаас өөр зэвсэггүй байгаль эхийн нэгэн сайхан тууривал нүцгэлэнгээ байгаль эхийн ховорхон заяадаг чилгэр хатуу мээмээ ичэнгүйрэн дарж “чиний олж харах бүхэн хөгжим”  гэж хэлээгүй бол би энэ тухай хувьдаа нэг их гүнзгий сэтгэгдэлтэй үлдэхгүй л байсан болов уу.Бүсгүй ямар утгаар хэлснийг би мэдэхгүй.Ямартай ч надад “би бол хөгжим ” гэж хэлэх шиг санагдсан юм.Мэдээж би хөгжмийн мэдрэмжтэй хүн. Тэгэхээр дээрх бүсгүй надад ид шид нүдний минь өмнө биелэх шиг мэдрэмж төрүүлсэн агаад би өөрийгөө эгээ л гоо сайхных нь өмнө салхинд тавьсан дэнлүү мэт өчүүхэнээ мэдэрсэнээ хэлэх нь зөв байх.
Нүцгэн эмэгтэйг эр хүний эр барын нүдээр харах өөр хэрэг харин зураачийн нүдээр харна гэдэг илүү нарийн ажил.Ойлгомжтой хэлээр урлан тууривахын нүдээр шүү дээ.Модель буюу “нүцгэн натур” нь ер алив зураачийн уран сайхныг мэдрэх илүү амьд талаас нь мэдэрч гаргах гэх юм уу биет бодит харьцааг бий болгож байгаа амьд урлаг учраас бүхий л цаг үеийн зураачдын урлангаас хүүхнүүдийн хөлийн цуваа тасарч байсангүй ээ.Чухамдаа тэднээс л тэдний гоо сайхнаас эрч хүч шинэ сэвүүн санаа оноо авч тэднээр дамжуулан бүтээлийнхээ хөг айзам уянга тансагыг илтгэн түгээдэг нь эрт эдүгээ хол ойрын зураачдын гэм биш зан юм даа.Товчдоо эрин цагийн бүх зураач барималчдаас бүсгүй хүний уян тансагыг дүрслээгүй,хайрлаж дурлаж явсан бүсгүйчүүдээ бүтээлдээ зураагүй нэг ч зураач,барималч байхгүй гэхэд болно.Курбе-ын “Зураачын урлан” гэж алдартай зураг байдаг юм.Курбе энэ бүтээлдээ зураач хүний үзэл бодол нийгэмд эзлэх байр суурь,итгэл үнэмшил гээд бүгдийг нэгэн цогцоор гаргаж тавьсан юм.Зохиомжийн голд том зотон дээр зураач өөрөө байгалийн зураг зурж сууна ард нь уян налархай нүцгэн модель зогсох ба эргэн тойронд нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүс байна.Найз нөхөд,зураачид,зохиолчид,хөгжимчин,гуйлгачид,ядуус,архичид,элдэв хорон санаатнууд,ихэс дээдэс сэхээтнүүд,эрдэмтэн гүн ухаантнууд,шүүмжлэгчид,бяцхан хүүхэд, урлагийн бүтээлийг шимтэн үзэгчид гээд бүгд байна.Зураач энэ бүх дүрүүдийн сэтгэлзүйг урлагийн аугаа сүр хүчний өмнө нэгтгэж чадсанаараа хосгүй үнэ цэнэтэй.Тэрээр “Цаг үеийнхээ ёс зүй,оюун санааг дүгнэж,дамжуулах чадвартай байна гэдэг бол зөвхөн зураач төдийгүй,хүн байна гэсэн үг.Амьд урлаг бүтээхэд миний зорилго оршино” гэж омог бардам тунхаглаж байсан гэдэг.
Бүтээлд байгаа нүцгэн моделийн цээжээ халхлан унжуулсан даавуугаар зураач тийм их гоо үзэсгэлэнг дүрслэн харуулах хэцүү буюу хэр баргийн хүн олж харах аргагүйд л зураач хүний зовлонтой үйлийн сайхан нь оршино гэдгийг нүцгэн моделиор харуулчихаж байгаа юм.Бүсгүйн бие өөртөө өнгө бүрийн гэрлийг шингээж эргэн тойрны юмсыг өнгө будгийн найрсал,яруу найраг хөгжмийн ид шидээр  тэтгэн холбон буйг мэдэрсэн зураачийн сэтгэх бүтээх урам хүч ард нь зогсоо бүсгүйн халуун бие гоо үзэсгэлэнгийн шидэт эрчмээр дамжин өөрийнх нь урлаж буй байгалийн хөрөгт шингэж байгаа нь ч урлангийн хананы цаанаас гадаах байгалийн сэтгэл татам байдал нэвт харагдаж буй нь ч эрхмүүдээ та нар бүгд байгалийн үр сад өөрөө өөрсдийгөө олж харцгаа гэж хэлж байх шиг санагддаг.Энэ бол модель натур уран зурагт зураач хүнд ямар их урам зориг эрч хүч өгдөгийг харуулж байгаа нэгээхэн сонгодог жишээ юм.
Түүнчлэн зураачид моделийг олон талаас нь үнэлж цэгнэж зурдаг байсны дотор онцлон дурдууштайг нь авч үзэхэд,Дали өөрийнх нь үхэн хатан дурласан Гала нэрт эхнэрээ олон бүтээлдээ зурсан ба мээмнийх нь товчыг зурах гэж үйл тамаа үзсэнээ дурсан ярьсан байдаг.Түүний олон алдартай бүтээлд эхнэр нь дүрслэгдэн үлдсэн байна.Пикассо хайрлаж дурлаж явсан хүүхнүүдээ олонтаа зурдаг байснаас тэдний төрөлхийн согогтой тал өө сэвийг нь илүүтэй дүрсэлсэн байдаг бол.Э.Дега усанд орж буй хүүхнүүдийг зурах дуртай байсан хийгээд чухам тийм үедээ л бүсгүй хүн гэдэг нь мэдрэгддэг гэсэн байдаг.Үнэхээр ч усанд орж буй эмэгтэй ер бусын харагддаг агаад бие дээр нь бөнжигнөн байх усны дуслуудаас гол горхины чимээ сонсогдох шиг болдог юм.Ван Гог өөрт нь хүүхнүүд талтай бус байдгаас ихэд шаналан түүнээ далдлах гэж хурц тод хөгжмийн хэл адил өнгөөр зурдаг байсан гэдэг.Модильяани-ийн бүтээлүүдийг ажиглахад эмэгтэй хүнийг урт гонзгойгоор дүрсэлдэг ялангуяа хүзүүг нь урт зурдаг байсан нь бүсгүй хүний хүзүүнд л гоо сайхных нь нууц хөгжимлөг төрх нуугддаг гэж үздэг байсан болов уу хэмээн бодогдохоор байдаг юм.Тэрбээр Жанна нэрт бүсгүйн дүрээр уран зурагт хандах үзэл бодлоо илэрхийлэн гаргасан нь ихэнх бүтээлээс нь харагддаг.Фовизмыг тууштай баримтлагч байсан Анри Матисс-ын “Улаан урлан” “Бүжиг” зэрэг бүтээлүүд ч уран барималд хувьсгал хийсэн импрессионизмист барималч О.Роден-ийн  “Данаида” баримал ч “human natur” талаасаа эмэгтэй хүний ааш аяг төрх “form”-ыг өөр өөрсдийн үзэл бодлоор олон талаас нь харж мэдэр ч илэрхийлэн гаргаж байсан зэрэг нь урлагийн үнэ цэнээрээ ч бүсгүй хүний гоо үзэсгэлэн мөн чанарын тусгал болж үлдсэнээрээ ч түүнийг харж мэдрэх хүн төрлөхтнийг мэлмийг баясгасаар байнам зээ.
Тэрчлэн неоклассицизм-ийн сонгодог төлөөлөгч Ж.О.Д.Энгр ихэнх бүтээлдээ бүсгүйчүүдийг зурдаг байснаас хамгийн их шуугиан тарьсан нь “Булаг” 1856 юм.Чухамхүү уг бүтээл үе үеийн зураачдыг шагшин магтуулахад хүргэсэн байдаг нь ямар нэг талаараа хосгүй учраас тэр юм.Үнэхээр ч залуу бүсгүй мөрөн дээрх ваарнаас горхи урсан гарч ирж байгаа нь байгалийн төгсөшгүй хөдөлгөөн түүнээс сэрж мэдэрч чадах аваас алив сайхан бүхнийг нээн харуулж хүний сэтгэлийг татаж болно гэдгийг залуу бүсгүйн уян налархай хөдөлгөөнөөр дамжуулан усны урсах байдалтай нэгтгэн гаргасан байдаг,ямар нэг далдын хөг эшиг,байгалийн дуу хоолой уг бүтээлээс цуурайтдагаараа гайхамшигтай.Уран зураг дахь символизмийн үзэл санааны эцэг гэж хэлж болохоор зураач П.Шаванны “Найдвар” “Тэнгисийн эрэг дэх бүсгүй” эртний Герегийн гоо сайхны тэнгэр “Афродита” баримал,Жоржооны “Нойрсож буй цолмон”,Рафаэлийн “Сикстиний дар эх” зэрэг бүтээлүүд ерийн ахуйг тэнгэрлэг ахуйн дуулал болгосоноороо бүсгүй хүнийг оюун санааны ахуйн гоо сайханы дуулал болгон хувиргасан байдаг.
Урлагийн үнэ цэнэ оюун санааны хязгаарыг давсан агуу бүтээлүүд агуу байгаагаараа л үнэлж цэгнэж болдоггүй үнэллээ ч гэсэн урлагийн дээд хязгаар гэж үзлээ ч гэсэн,өчүүхэн хүн төрлөхтөн бид бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй мэт бүтээлүүд за даа монголын Занабазарын “Ногоон дар эх”,”Цагаан дар эх”,Микеланжелогийн баримлууд “Давид”, Леонардо да Винчи “Монно Лиза” миний харж мэдрэх үнэлж цэгнэх хязгаарыг давсан цөөхөөн хэдхэн бүтээлүүд,чухам түүний тул бичвэрийнхээ үзэл санаа хэлэх гэснээ “Монно Лизаг”-ын инээмсэглэл адил таавар мэт орхивол яасан юм бэ?...Хайрлаж дурлаж зурж зуруулж цаашдаа ч гоо үзэсгэлэнгийнхээ халдашгүй ариунаараа намайг дуудан сэрээх намайг бүтээхүйн урмаар тэтгэгч тэдгээр бүсгүйчүүдийн гоо сайхны өмнөөс ч бас ингээд л орхиё.

                                                                                                                Замын-Үүд
                                                                                                                                  
                                                                                                                 Хас Бэгтэр


Saturday, December 3, 2011

Нэг зүүдээр есөн зүүдийг нээхүй

Есөн зүүднээсээ сэрмүү.Сэрмэгц анир алдрах ертөнцийн хаалгыг зөөлөн хаалаа би.Тэртээ дээр алсын алсад шувуу ниснэ.Саях миний зүүдний бүсгүйн зүүд рүү миний зүүдийг хүргэж өгөхөөр нисч яваа шувуу мөн буй за тэр.
Есдөхь зүүдэндээ чамайг оргүй хоосноос эрмүй.Чи үл олдох аниргүй.Анир үгүйн дотроос анир үүсгэх гэж би чамайг дуудан хашгирлаа.Хариу үгүй чимээ гэдэг яасан хоосон.Хоосон чимээг үлдэн хөөх гэж тогтоол ус руу чулуу шидмүй.Ус гэдэг яасан чимээгүй тэнгэр л иймсэн ширтдэгсэн.Тогтоол ус руу тэнгэрийн гүн лүү тогтоол усан дахь тэнгэр лүү тэнгэр доторхи тогтоол ус руу тэр тэнгэр доторхи тэнгэр тэр усан доторхи ус руу харан энд би чамайг хүлээн удаан суунаа есөн зүүдний бүсгүй ээ...
Наймдахь зүүдэндээ.Нүдийг чинь би зүүдэллээ.Байгалийг ингэж нээдэг юм байна.Чиний сэтгэлийн байгалийг би нээж олж харахсан.Нүдэн доторхи нүд байгаль доторхи байгалийг нээн тэнд удаан амьдрахсан удах л юмсан цаг гэдэг яасан хурдан.Сэрэхгүй юмсан тэнд л сэрэх юмсан тэр байгалийн гоо сайхан дотор.Наймдахь зүүдний нүд минь.
Долоодохь зүүдэндээ чиний үс,үсний чинь үнэрийг зүүдэлмүү.Миний зүг хийсэн ирмүй тэр гайхам үнэрт их үсэн.Урьд насандаа түүж явсан нэгэн цэцэгний үнэр яг мөнсөн үйлийн үргүй долоодохь зүүд минь.Долоон мянган жил ч марталгүй санах ганцаараа сайхан чиний үнэр.
Зургаадахь зүүдэндээ чиний инээдийг би зүүдэлмой.Тэгээд тэнгэрийн дор амьд яваа минь тийм сайхан.Зургаадахь зураг шиг зүүдээ үргээхгүй хэзээ ч бүү сарниасаа гэхдээ өлмийн дээрээ чимээгүй алхан өнгөрөөлөө үүрдийн инээмсэглэлт минь.
Тавдахь зүүдэндээ чиний гарыг зүүдэлвэй.Тийм хуруунуудаар тэнгэр минь та юу хийлгэх вэ.Тавдахь зүүдний минь эгшгийг чи уран хуруугаараа хөгжимдөөч намайг хөг оруулаач тэгээ л гарыг чинь дэрлэн үүрд нойрссон ч харамсах юмгүй таван зуун жил болсон ч өвс болсон ч өвсний зүүдэндээ ч санасаар байхсан.
Дөрөвдөх зүүдэндээ уруулыг чинь би зүүдэлж авай.Тэр уруул дээр үнсэж чадахгүй минь үнэн үү худлаа л байгаасаа дөрөвдөх зүүдний бурхан минь.
Гуравдахь зүүдэндээ гуниггүй сайхан чамтай гудманд зөрлөө гэж зүүдэллээ.Гурван мянган жил уулзахгүй юм шиг санагдаад гуравдахь зүүдэндээ ихэд шаналалаа.
Хоёрдахь зүүдэндээ зүүдэлсээн хосгүй сайхан чамтай хорвоо дээр учир ч байна аа гэж...
Нэгдэх зүүдээ харин чамд үлдээе чи та даа нэмж хэлэх үгийг минь ч бас...
Ж.Г-д
                                                                                     Зураач Мөнх хас Н.Бэгтэр

Thursday, December 1, 2011



Амраг бүсгүй мэт лонхноос яруу найраг мэт дарс хүртэж
Амьд явах эс явахын тухайд түр мартана
Аяс намуухан бүгэг аялгуу намайг эзэлж
Агшин зуурын эзгүүрэл дор яруу найргийн амтыг мэдрүүлнэ

Надад олдсон лонх дарс
Надад үлдсэн цаг хугацааны тавцан дээрээс унаж асгарахад
Надаас өөр хэн ч хэлэхгүй үг,хэн ч бичихгүй шүлэг
Надаас өөр хэн ч хэвтэхгүй авсныхаа төлөө

Амраг бүсгүй мэт лонхноос яруу найраг мэт дарс хүртэнэ

                                                Мөнх хас Н.Бэгтэр

Tuesday, November 29, 2011

Ганцэцэгийн яруу




...Чиний инээмсэглэл шиг өглөөний наран мандсаар байхад
Чиний оршин байх шиг өдөр бүр нар мандсаар  байхад
Хөмсгөө зангидаад л,яг чиний уурласан төрх шиг тэнгэр заримдаа бүрхсээр байхад
Чамд хайргүй болж гэж,яаж чи бодов оо?...
***
Чихэнд минь нэг хөгжим сонсогдоод
Чимээгүй суугаад бодохоор нэг л дотно юм шиг
Хэзээ ч билээ түүнтэй сонссон хайрын дуу ч билүү
Хотоор тойрох хогны машины дуу ч билүү
Нэг тийм хөгжим л чихэнд сонсогдоод
...Нээрээ түүний инээд ч билүү.
Ж.Ганцэцэг

Ганаа маань 10 н жилийн л сайн шүлэгтэй охин.Мөн сайн зурдаг их өөр хүүхэд байлаа одоо ч тийм л дээ гэхдээ манай хүн өөр тийшээ явсаан.Энэ яахуу гэхдээ сэмхэн шүлгээ бичэж зургаа зурсаар байдагт чинь найз нь талархаж явдаг.Аймгийн хүрэл тулгад бидэн цугтаа оролцдог байлаа.”Ганц мод” гээд л эвлэгхэн шүлэг уншиж улаахан хацарлаа л явдаг байж билээ.Бас их сонин ш тээ газар газрын хүрэл тулгаас цугласан маний чацуу бацаанууд энэ улсад чинь бүгд ирж тоосоо өргөсөн байдаг юм.Энэ л авьяас билэгтэй найз нөхдийн минь дотор өөрийн гэсэн орон зай өнгө будаг мэдрэмж илэрхийлэлээрээ өөр гэж найз нь боддог тийм ч байх хэрэгтэй.Өөр урлагийг бүтээх хэрэгтэй үүний тул түүний ч тулд найз минь өөрөө өөрийгөө хэн хүнд таниулах буй за.Хаа хамаагүй дурсамж дурдатгал ярих нь илүүц биз бид залуу хүмүүс дурсамжаа бүтээж амьдар ч байна.Өнөөдөр төрсөн өдөр чинь төрөөгүй хэн байхав гээд найз нь баярын охор жижүүрийн үг харилцуураар ярихаас илүү шулуун үгээр шуутган баяр хүргэхэд ийм байна.”Сүрэг сүрэг ногтруу нарнаас төрж,толгодын дунд өнжөөд буцдаг юм гэдэгт итгэж явсан миний хонгор нас мэт агшнийг хайрлнам...” С.Э –с зээлдэв.Чиний хонгор залуу нас мэт агшныг хайрланам.Найзынхаа тухай цухас дурдахад тэгш мөсөнд тэргийг түлхэх мэт л адил байнам.Маргааш нар мандана аа...

                                                                                    Хүндэтгэн ёсолсон Хас Бэгтэр

Friday, November 25, 2011

Эх орон





Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму

Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхуу ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөх ч, бас би эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү






Яруу найрагч Эх оронч цогт хөвгүүн

Очирбатын Дашбалбар










         

Thursday, November 17, 2011

Тулах цэг


                                                        
Нүцгэн хөлийг чинь өгсүүлэн дээш харсаар
Нүгэлд би дасмуй....
                                                                  
Гүр Нямдорж        


...Мөн ч их нүгэл үйлдсэндээ...Нүгэлгүй их...цаашдаа ч хэр их нүгэл үйлдэхийг нүгэлд дасахыг минь хэн ч таашгүй би өөрөө ч тааж мэдэхгүй.Хаанаас ч хэзээ ч нүгэлд дасган дуудах сайхан амьтад гарч ирэхийг би мэдэхгүй мэдэхийг ч үл хүснэ. Гэнэтийн байхдаа л сэргэг сэрэмжгүй байхдаа л учрал гэдэг учрал л байдаг билээ.Амьд л яваа цаг хугацааны минь аль нэг нугачаанд намайг хэн хүлээж хэн уярааж хэн дарс мэт согтоож там мэт зовоохыг би мэдэхгүй.Магадгүй аравдугаар зуунд намайг тэр нэг бүсгүй хүлээж хүлээж цөхөөд нүдэндээ нулимстай явсан ч байж мэднэ.Арван нэгдүгээр зуунд бид зөрж одоод арван долдугаар зууны арван нэгэн сарын нэгэн өдрийн цасан бударсан үдшээр бид учрах байсан ч байж магадгүй.Гучдугаар зууны турш бие биеэ хайгаад ололгүй байсаар дөчдүгээр зууны нэгэн оны нэг сарын нэгэнд учрах ч юм билүү.Тавьдугаар зууны нэг өдөр нүд зурах гээд нүд олдохгүй урландаа сууж байхад минь намайг нүдгүй гэх гээ юу гээд тэр нэг бүсгүй хаалгаар сэв гээд ороод ирэх ч юм билүү.Надтай учрах бүсгүй жардугаар зуунд намайг цагаан морьтой ханхүү болгон зүүдлээд яг одоо сэрж байж ч болох.Далдугаар зуунд намайг хүлээж буй бүсгүйн мээм аяс аясаар боловсорч байгаа ч байж мэднэ.Наядугаар зуунд учраад хорин хоёр настайд нь тэр бүсгүйг би жирэмслүүлж ч магад.Ердүгээр зуунд түүний нүцгэн биеийн гоо сайхныг олж хараад марталгүй санасаар зуудугаар зуунд хүйснийх нь нүхнээс дарс балгаж байхнаа ч магад билээ.Магадгүйн учир бүсгүй хүний гоо үзэсгэлэн нь хөлийнх нь шагайнаас эхэлдэгийг таньнам тэндээс л гоо үзэсгэлэнгийн тулах цэг эхэлдэг юм.Сайхан шагайтай бүсгүй сайхан л бүсгүй байдаг юм даа.Тэр л тулах цэгээс өгсүүлэн дээш харсаар...амьд л яваа энэхэн цаг хугацаанд минь арван нэгдүгээр сард “Тулга” кафед учирсан тэр л бүсгүйн мээмнийх нь товчны өнгөний учрыг олж таньсандаа учиргүй их баярлаж  хорин нэгдүгээр зууны цасан бударсан энэ л өдөр хорвоо дээр амьд яваа ч байж магадгүй ээ...

Мөнх хас Н.Бэгтэр






                                                     

Tuesday, November 15, 2011

 Нянгаруудыг нянгар биш нүдээр харахад


Дундад зууны Италийн нэрт зохиолч А.Дантегийн “Тэнгэрлэг туульст” зохиолч эртний ромын яруу найрагч Вергилийн хамтаар там диваажин хоёрын ертөнцөөр аялсан тухай гардаг даа.Стикс голоор мань хоёрыг явж байхад нүгэлтнүүд завийг нь хөмрүүлэх гэж элдэв бусын арга чарга хэрэглэж хорлохыг хичээнэ.Аялалын туршид олон саад тотгортой учирсаар байвч цааш аялалаа үргэлжлүүлсээр байдаг.Тэгсэн хамгийн хүнд там нүгэлтнүүдэд бус нүглийн хажуугаар чимээгүй өнгөрсөн хүмүүст зориулагддаг тухай гардаг.Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр худлаа ярьж хулгай хийх бол өөрөө нүгэл харин худлаа хэлэх хулгай хийхийг нь харсаар мэдсээр байж чимээгүй өнгөрнө гэдэг их аймаар нүгэл юмаа л гэж.Тийм нүгэлд л унамааргүй байгаа юм.Хойд насандаа бурхны шүүлтэнд ороод за нөхөр минь чи тийм тийм нүглийн хажуугаар чимээгүй амаа бариад арьсаа нуугаад өнгөрсөн товаршиц байна хамгийн хүнд там руу марш гэвэл яана гэхээс айдас төрнө.За даа тэгээд маний нүгэлч Адам,Ева хоёроос эхтэйдээ.Манай эрлэг Номун хаан бол бүр ч чанга ш тээ.Арван хар нүглийн нэгийг нь л үйлдвэл хүйтэн найман тамын тарчилгаа,дайвар тамын тарчилгаа,дагавар тамын тарчилгаа,бирдийн тарчилгаа гээд төрөл төрлөөр нь тохирсон шийтгэлийг нь өгөөд  л явчихна.Аа харин арван цагаан буяныг алий гэтэл нь мөрдвөл асуудалгүй диваажингийн тасалбар өвөртлөнө дөө.Маний нүгэл буяны их бага ч тэгээд маниасаа шалтгаална даа.Там там гэвч там хаанаас байх вэ тамтаггүй явах чинь өөрөө там шүү! гэж Равжаа хутагт нэгэнтэй айлдсан сан.Хамгийн гол нь нүглийн хажуугаар нүдгүй юм шиг өнгөрнө гэдэг өөрт ч өрөөлд ч цөвтэй юм шиг санагдаад болж өгдөггүй.

Ганц нэг хүний нүгэл одоо дүүрч гэхэд хэсэг бүлгийн зохион байгуулалттай хүмүүсийн нүгэл гэдэг хамгийн аймшигтай нийгмийг ч хүмүүсийг  ч тэр чигт нь том нүгэлд татан унагадаг.Тэр нүгэл нь намжаад улс төржөөд нийгэмжээд ирвэл одоо тэгээд хэцүү л юм болж байгаам.”Нянгар хаданд гарсан нь” гэдэг +18 ангилалтай хошигносон чимхсэн элэглэж элдвэлсэн инээдмийн гашуун үнэн жанарын сүүдэр ший саяхан дүрс цацраагчаар гарлаа.Үзээгүй хүмүүст үзээрээ гээд үзсэн хүмүүстэй санаа бодлоо солилцох гэсэн юм.Одоо чухам манайд гараад байгаа юун ч мэдэгдэхгүй энэ олон кануунуудын дэргэд кино л доо.

Манай нийгэм чинь өөрөө их бохир хөрстэй шарилж зэрлэг мэтхэн ургаж жоом хувалз мэтхэн үрждэг гүйлддэг эндээс л асуудал эхлэнэ.Ийм л бохир хөрсөн дээр жоомнууд гүйлдэх хувалзнууд цус сорох,хулгайчид,луйварчид ,алаачин талаачингууд,хууран мэхлэгчид,худал гүтгэгчид,дээрэмчин тонуулчингуудын армийн амьдрах нөхцөл бүрдэж улмаа бугшаж, улмаа нийгмийг аалзны тор шиг бүрхэж байна.Аалз өөрөө аймшигтай амьтан торонд баригдсан амьтныг яаж зовж тарчилж байгааг нь харсаар байж үхүүлээд дараа нь очиж тааваараа иддэг.Энэ бидний нийгэм улс төрийн дүр зураг яг ийм байгаа байхгүй юу.Бид анзаардаггүй анзаарах аргагүй ур маяг нарийн аргатай нуугдмал том тарган тарган аалзнууд цаана чинь байна.Эд бол бүүр ч аймшигтай.Тэд жижиг аалзнуудыг ил далд явуулж ялаа шумуулгүй торлуулаад хэрэгцээ нь дуусмагц бүгдийг нь залгилж орхидог.Тэгээ л бүгдийг нэг дуугаар захирна даа эргээд  цусан улаан коммунистууд Сталин,Мао,Ким Чин Ир мэт адил дарангуйлагчдын гарт яваад орчихоно гэсэн үг тэр болох бий.Нэг ийм дүр зураг дүүжин даажин дээр бид ирчихээд байгаа юм биш биз.Арай ч ирчихээгүй байна гэж хэлмээр ч бас хэлмээргүй байна. Бидэнд харагдахгүй үзэгдэхгүй коммунизмийн хий үзэгдэлүүд цаагуур чинь тэнэсээр байна.Бид бүхэлдээ муу муухайн үр хөврөлрүү явж орчихоод хөтлүүлчихээд яваад байгаа юмаа бидний нийгэм.Ингээд яваад байвал мөхөлрүүгээ явна гэсэн үг зас ч залруулах л хэрэгтэй байна л даа.Кинотой холбож хэлэхэд.

Эргээд кинондоо ороё кино гурван хэсэгтэй би ойлгохдоо манай дээдэс,доодос, дундчуудын амьдрал,ордны найр,орцны амьдрал төрийн байгууллага хувийн хэвшил банк санхүү авилга хээл хахууль, арын хаалга,цагдаа шүүх өөр юу байдын нэг угшилтай нийгмийн сүлжээ тэнд явагдаж байгаа улс төр нийгмийн харилцааны балай бохир порцессийг л ямар нэг хэмжээгээр зааглан тус тусын ангилалд зангидан харуулах гэсэн хэрэг боловуу гэж санасан.Харуулсан ч кино ер нь энэ манай нийгэм улс төрийн байр байдлыг яг л буулган бүүр яг нэг үнэн дүрслэлээр үзүүлсэн кино мөн болно.

Кинонд нэг муу хогийн пункэрийн золбин тэнэмэл нохой гадуур шиншилж яваад нэгэн азтай ч гэх нь хаашаа юм тохиолдлоор чонын сүрэгтэй нийлж аваад гар ч өгнө дөө.Чоно ч бас биш юмаа чоно бол эр бяр үнэн хүчээр шудрагаар амьдардаг амьтан.Чоно ч биш нохой ч биш эсэн шидийн муу цустай том эрлийз нохойнуудын сүрэгтэй нийлчдэг юм.Чонын арьс нөмөрсөн эрлийз ноход,нохойн арьс нөмөрсөн эрлийз чононуудын тухай л юм.Манай ардын үг “чонотой нийлсэн нохой чоноосоо хомхой байдаг юм шүү” гэж.Чухам тэр хомхой нохойнууд гэгч ямар аюултай хорлон сүйтгэгч болох нь нүд үзвээс илт мэдэгддэг юм шүү.Уг дүрээрээ хоттой хоньлуу гэмгүй ороод олдмол сурсан зангаараа мах идэх шүд аманд байвч хүн идэх шүд сэтгэлд байдгын адилаар чоноос ч илүү шунамхайран багалзуурдаж өгнө дөө хонь гэж тэнэг амьтан зугтахын оронд тэмцэхийн оронд замд нь хөндөлдсөөр байгаад сүүлгүй болно хоолойгоо тастуулна. Амийг тастах гэж байхад тэнгэр харууллаа гэж баярладаг амьтан шүү дээ.Хутга барьсан хүнийг танилгүй үхтлээ л баярладаг амьтан.За тэгээд илт дүр нь өөр боловч идэхүйн хүсэл нь нэг гэдгийг тэнэг хонинууд яаж ухаж ойлгох вэ дээ.Дуугүй байж байгаад олдсон өвс ногоогоо үмхлэхийг бодно биз дээ.Тэгсэн хортой шуналын микроф болсон өвс идсэн хонь ч бас аюултай байж таарна.Нохойтой сэм үгсэнэ.Бусад хонинуудаа хаана бэлчиж явааг матна.Дээшээ эрлийз нохост маталцана.Ийм л юм болж байгаан.Тэгээд мань хөөрсөн нохойгоор бамбай хийн цаагуур нь нийлж нийтийн хөрөнгийг эрлийз ноход хусна цуслана даа.Тэрийг нь мэдээд мань нохой аа тэгүүл би та нарыг цугыг залгисан жинхэнэ аймаар нохой байна май намайг хар гээ л жинхэнэ зүсээ үзүүлж аймаар архирна даа.Хоньд харин ура ура гээд л майлна.Жинхэнэ эзнээ олж харж байгаа нь тэр.За тэгээд шат шатандаа нүглийн нүдийг гурилаар хуурч гурилын нүдийг нүглээрээ нүхлэн түмний хөрөнгийг гүзээрүүгээ гоожуулна.Тэгээд амар сайхандаа жаргаж хундага тавилгүй хуссанаа цусалж хутга тавилгүй хулгайлснаа хумслана даа.Үр дүнд нь хоттой хонь л хохирдог хоосордог.Иймэрхүү л утгатай кино.

Дээрх аюумшигтай нохой бол Нянгар нэрт нэгний яаж дээшээ гарч ирж байгаа тухай символист зураграхуу миний дүрслэл дээ.Харин иймэрхүү хүнэн нянгарууд бол манай нийгмийн нэг хэв шинжит дүр мөөн.Миний л манай л нийгмийн тухай яриад байгаа болохоор миний л манай л гэсэн үг их ороод аман дээр гарч ирээд байгаа нь зөвхөн манийхдаа төрөл төрхөм нэгтнүүддээ сэтгэл өвдөөд тэр шүү юм байгаан.Энэ яахуу.

Шат шатны дэс дэсийн нянгарууд өнөөдөр монголыг муухай харагдуулж байна нийгмийн оюун сэтгэхүйг хордуулж хорт утаагаар утаж муужруулж байна.Төрийн түр албаныхан өнөөдөр нянгаруудын гар хөл болж нянгар байх хугацаандаа халаасаа түнтийлгэж авах гэж улайрч байна.Улайд шавах хар хэрээ мэт шавцгааж байна,тэнгэрийн умдаг атгах юм шиг санаж байна.Бурхан бидэнд өв тэгш амьдрал хайрласан шиг тэгш эрх шудрага ёс эрүүл саруул зөв тогтолцоотой нийгэмтэй байх боломж бололцоог давхар өгсөн л байж таараа.Тийм нийгэмд л ардчилалын үнэ цэнэ бэхжиж хүмүүс нь нийтээрээ эрүүл зөв сэтгэлгээ зөв замаар замнадагнь ном.Ийм нийгмийг хэн муухай харагдуулдаг юм бэ? Яахаас ч буцахгүй нянгарууд муухай болгодог юм.Нянгаруудын баатарлаг улаан цуст замнал цуст улаан хуйвалдаан цуст савар үгүй болгодог юм ийм нийгмийг.Нянгаруудын толгойд хамгийн адгийн нянгарууд сууж цаагуураа үгсэн хуйвалдаж үгсэн бохирдож огиудас хүрмээр ялзран муудаж байдаг юм.

Нэг иймэрхүү нөгөө тиймэрхүү.Нөгөөг ч нэгийг ч харуулсан энэ кинонд нянгарууд яаж нянгар болдог тухай эрлийз чоно болдог тухай гардаг юм.Тийм нянгарууд төрийн толгойд яаж гарч яаж нянгаруудын хүрээг бий болгодог тухай гардаг юм.Тийм нянгарууд төрийн толгойд гарвал ямар их аймшиг хүлээж буйг сануулдаг юм.

Кинонд гардаг Нянгар нэрт доовторын адил замаар замнасан олон олон доовторуудын талаар,тэдний адил амар хялбар аргаар өндөрлөгт гарах гэсэн мянга мянга социалист улаан батлах,социалист улаан луйварчид,социалист улаан үзэлт залуусын тухай,тэдний тэмүүлдэг авилгал хээл хахуулийн үүр уурхай болсон хамаатан сүлбээтний сүлжээний төрийн албаны талаар,дээдсийн тансаглалын тухай,дээдсийн олгиарахжсан байдлын тухай,тэдний угшил удам гарвал угсааны талаар,энэ бүхний үндэс суурийг тавилцсан юуг ч ямар ч аргаар хамаагүй шоронд цөлж шороонд булж ч чаддаг урт шар цувтай хүний талаар гээд тус тусад нь уурыг нь хүргэж уушгийг нь сагсайлгаж үнэнийг хэлсэнд өширхтөл бичиж чадах л даа өөртөө олон дайсан хураагаад яахав.Зүгээр энэ бүх манай нийгмийн зүй тогтол муу муухайн дүр зургийг кино надаар хэлүүлтгүй хэлээд өгнө.Зурагтаас илүү сайн нягтралтайгаар киног би яаж дүрсэлж хэлж чадах билээ дээ.Киног үзээд таны бодсон бодлыг би бас яаж бодож чадах билээ дээ.Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.За нэг тийм юм.Үзэх үзүүлэх алба аль алиндаа байхгүйгээс хойш мориныхоо амгай юугаа татая.Татахаас өмнө тэр нянгарт тоглодог “to be or not to be”-г хөтөлж харагдсан Ган-Очир ч ёстой нэг жүжигчин л юм даа жүжигчин юм.

Би хувьдаа унасан моринхоо дөрөө юун дээр босон хатируулангаа цэнгэг агаар цэлмэг тэнгэрийг харан явахдаа ингэж бодлоо л доо.Нийгмийг хэн чирч гулдарч чиглүүлж явдаг юм бэ? хэмээн ажилчид уу,мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа түм түмэн ажилчид бол их ачаа үүрч яваа нь мэдээж тэд нийгмийн баялагыг бүтээдэг.Оюунлаг хүчтэй хурдтай бүтээлч залуучууд уу тэд нийгмийн роль хэсэгт явж байх хэрэгтэй л дээ.Тэднээс их зүйл шалтгаална гол нь хэнээс суралцах хэнтэй нөхөрлөхөө аврагчтай юу алдагтай нуу  үнэнийг хэлсэнтэй нүү худал ярьдагийг нь дагах уу хулгайчтай юу гээд зөв сонгох сонголт хийх хэрэгтэй юм даа одоо чухам.Урлаг соёлд ч улс төрд ч спортод ч боловсролд ч тэр нийгмийн бүх салбарт нянгар санаа санаалсан оюутан залуус ер хэн бүхэн нийгмээ ирээдүйгээ муухай болгож алнуу гэхээс аврахгүй.Засгийн газар төрийн түшээд бүр худлаа цагдаа шүүх энэ тэрийг яриад яахуу.Шудрага ёс байхгүй цагт эдний оролцоо салхинд тавьсан дэн мэт замхрана.Тэгэхээр нийгмийг цөөхөөн хүн тэдний мэргэн ухаан хурц хараа үг үйлдэл нь чирч сүргийн толгойнд явдаг юм.Тэдний замаар явсан сүрэг ямарч аваар ослоос сэргийлж  зөв мэргэн замд орж сайн сайхан нийгмийг нийтээрээ цогцлоож чаднаа.Тэд нь хэн бэ?

Улаан буудайн нэгдүгээр зэргийн сорттой тариа ногоо ургасан ийм нийгэм ийм нийгмийн хөрсөн дээр эрүүл тогтолцоотой шудрагаар хөдөлмөрлөж шударгаар амьдардаг сайн хуультай сайн засаглалтай нийгэмд амьдармаар байна ш тээ бид.

Үүний тул нүглийн хажуугаар чимээгүй өнгөрөх дургүй үгээ хэлж үзгээ шүүрдэг нянгаруудтай тэмцэгч манай оюун санааны хүрээний цөөхөөн хэдхэн элитүүд Баабар,Цэнддоо,Мягмарсүрэн,Ж.Гангаа,Дашцэрэн,Элбэгдорж Бат-Үүл,Ичинноров,Жаргалсайхан,Дашзэвэг,С.Бадрал,О.Сосор,Ч.Эрдэнэ С.Энхбаяр,П.Батхуяг,Галсансүх,Энхболдбаатар,Аюурзана,гэх мэт миний нүдээр зүгээр хардгаар шүү дээ.Өөр басхүү олон олон нэртэй зүстэй хүмүүс бий тэд тэдний адил хүсэл зорилготой хийж бүтээж чаддаг хүмүүс нийгмээ эрүүл саруулаар харж салбар салбараа чирч явдаг юм хаа ч байдаг батлагдсан үнэн л дээ.Нийгмийг зөв мэргэн оюун санаа үг үйлдэлтэнгүүд л хөтөлдөг юмаа л гэж хэлэх гээд байгаа минь энэ юм.

Эцэст дээрхи киноны зохиогчид нь манай оюун санааны том гигантууд Баабар Цэнддоо хоёр юм.Найруулагч нь бас мундаг аргагүй л голыг нь олж харж үзүүлсэн харуулсан сануулсан нэгийг бодуулж хоёрыг тунгаалгасан кино болжээ.Өдөр тутам хаа сайгүй тааралддаг энэ олон нянгаруудын нүглийн хажуугаар чимээгүй явж хүнд зэрэглэлийн нүгэлд унамааргүй амин хувийн үзэл гэх нь ч одоо хаашаа юм.Нянгар болоогүй болохгүй гэсэн олон олон хүмүүс ард түмэндээ итгэж шудрага ёсыг тогтоож эрүүл нийгмийг бий болгохын төлөө бүгдээрээ тэмцэж сайн сайхан амьдарцгаая түүнд хүрэх зүг очих тэр гэрэлт зам бидний гарт буй л гэж хэлэх гээд дээрх бүгдийг өчив шүү дээ одоо.



                                                                                     Мөнх хас Н.Бэгтэр








Thursday, November 3, 2011


                      ХАС ХАС ХАС ХАС

Дэлхийг эзэлсэн хүмүүс ганц хүний шарилыг нууж эрхбиш дөнгөлгүйдээ.
Бэсүд Ч.Эрдэнэ
Дэлхийг эзэлсэн хүмүүс ганц хүний шарилыг нууж чадсан шигээ нууцыг нээж дөнгөлгүйдээ.
Мөнх хас Н.Бэгтэр

Агуу юмс энгийн байдаг гэдэг хэмээлджихүй энгийн юмс агуу байдаг ч байж болох байхаа ядахгүй ерөөс алив юмст агуу байх энгийн байх чанар цугтаа цулгуй нягт байдаг ч байж болохгүй юу, агуу байх ч энгийн байх ч юмс байх ч гэдэг нь ч байхгүй гэсэн гаргалгаанд хүрдэг байж ч болох,байх,байхгүй гэдэг ч цаашаа эцэс төгсгөлгүй гаргалгаа шаарддаг байж ч болох бөлгөө.
Гэхдээ төгсгөл хэрэгтэй байдагтаа юмс орчиж бас орчдоггүй  байх.Тиймдээ агуу ч байх нь энгийн ч байх нь аль алиндаа зохидог байх.Нэжгээд юмны хошоод тал болдог байх.Хошоод юмны нэжгээд тал болдог байх.Болдог байх байхдаа.Бүр болдоггүйн байх байх гэгчийг ч үүтгэдэг үүтгэл,үүтгэлийн үндэс, үндсийн үүсэл,үүслийн үүсэл ч болдог байж болохноо ч болох.Үүнчлэн үггүй юм.Үггүй хэмээхүйг үггүйгээр үгтэй илэрхийлэхүйн хязгаар олдох үгүй.
Хераклит “Урсгал голын усанд нэг орж болохгүй”, гэж хэлсэн түүний шавь“Бүр нэг ч орж болохгүй”гэсэн гаргалгаанд хүрсэн гэдэг.Бүр орж болдоггүй ч байж болох буюу,урсгал голын усанд нэг орох,бүр нэг ч орж болохгүй байх хэмээгч нь нэг гэдэг үгийг өчихөөс өмнө урсгал гол урсаж оддог байж ч болох бусуу,ер ус урсах гэгч урсах гэж хэлж амжахаас өмнө түрийчийн урсах гэсэн утгаасаа нэгэнт өөр утганд очдог байж ч болох энэчлэн цааш хязгаар үгүй гүнзийрч тусах газаргүй байж болохгүй гэх талгүй юу.Гэхдээ хязгаартайдаа гол урсаж байгаа хэрэг байж магадгүй.Магадгүй учраас нэг ч орж болохгүй байх тэр боломжийг нээж өгдөг байхаа ч ядаж цөхөхгүй.Тэр боломж байгаадаа нэг орж болохгүй, нэг ч орж болохгүй байх,бүр орж болохгүй байх ч боломжийг бий болгодог байхнаа ч магад.Түүнчлэн аль буй хэмээн сэтгэх хэмээг ч нь үзүүргүй байх буюу буй.
Үзүүргүй юм үзүүртэйдээ үзүүргүй юм байж магадтай байхнаа ч алдаш үгүй хэмээн дээрхийг сийрүүлсэн нь энэ бөгөөд хойно өгүүлэх гэсэн зүйлийнхээ шулуун санааг тодотгон гол учгын өнгийг ямар нэг тунгаар найрсуулан буулгах гэсэн хэрэг болжихуй.
Чухамаа би бээр мунхаглан бодохдоо монголчуудын дундаа ихэд дэлгэрэн улмаа шүтэгдсэн нэгэн тэмдэг бүхий бэлэг дүрсийн тухайд юм.Түүнээ бэлэгдэлт шинж гүн ойллого ба хэллэгийн тавилт онч зүйн утга хийгээд хэлбэр хийц зохицол зохиомж ач холбогдол юун тухай буй ямар зүйл болохыг нь өөрийн мэдлээр өөриймсөн өгүүлэхэд ийм амуй.
Хас
Хас Хас
Хас Хас Хас
Хас Хас Хас Хас
Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас
Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас Хас.......тоолш үгүй олон Хас тоолш үгүй олонтаа Хас бийрлэж бүхүйеэ бодолхийлэн бас бодож үзээд бас үзэхүйд шинжээд бас шинжихүйд нэхэмжлэн бас нэхэмжилж санамжлан бас санаавчлаад л байлаа.Учир болбоос би нэгэн зүйл гол нь хас тэмдэгний нягт битүүгийн учирт товчоолсон амь санаа зүй тогтлын уг илэрхийлэл нь хаана байх буюу байхыг нүдлэн харах мөнхүү сайх тэмдгийн утгад юуны учгыг товчоолж хураасан болох юуны учир гайхагддаг бишрэгддэг болохыг нь бараглан таамаглах санаатай минь тэр л дээ.
ХАС гэдэг нь хос ,хосмолжин хуйлраа ороомог /сприаль/ хөдөлгөөнийг илэрхийлдэг ажгуу.Дотор нь эр хас эм хас,арга билэг гэж хоёр хуваана.Эр хас нь эвлэлдэн нэгдэхийг эм хас нь эвдрэлцэн салахыг бэлэгддэг болой.
Эргээд ажиглалт хийгээд тайлбар таамнал сэлтдээ ороё.ХАС ХАС эр эм арга билэг хосмол оршихуй анхдагч өгөгдөхүүн нь энэ байхуй.Энэ анхдагч өгөгдөхүүн нь ерөөс ертөнц дээрх амьд зүйлсийн аймгийн оршихуйн гол хууль юмсан уу.
ХАС ХАС ХАС эвлэлдэн нэгдэх эвдэрч салах үр нь оршихуй юм.Эедэж нэгдэх эвдэрч салахад шалтгаан үр хэрэгтэй болохдоо.Оршихуй байна гэдэг таталцах түлхэлцэх салж бутрах нийлж нэгдэх хөдөлгөөнд орших нь зүйтэйсэнүү.Тэгэх болбоос байгаль дээрх юмс зөнгөөрөө хосмолжиж зөнгөөрөө салах төрлөх өгөгдөхүүнтэй бөгөөд ямар нэгэн орчилд байж байж үйлдэгдэнэ.Тэр нь оршихуй болох юм.Ертөнцийн гурвал онолын хуулиар өчүүхэн жижиг нүдэнд эс үзэгдэх биет атомаас нүдэнд барагцаатай үзэгдэх түүнээс том үзэгдэлд хүртэл энэ нь байна гэсэн үг.Би бээр өнөөх хас тэмдгэн дотроо л үг үүсгээд байгаа шүү дээ ойлгоорой.Тийн бүхүйгээс хаа хамаагүй хадуурчих гээгүй хэрэг юмсан одоо.
Тэгэхээр иймсэн нөгөө гол санаа юугаа л тодлох гээд байжихуй ажиглаваас хэдэн хас байвал надад хас гэсэн утганд хүрч болох гэсэн өвөрчилсөн эрэл.
Гэрч болгон өчихүйд орчлон хэмээгч нийтээр арга билгээр бүтжихүй.Өрнөдийхөн аргыг шүтэж аргыг бүтээж арга лугаа туйлшрах хандлагатай байдаг байх нь бий аж.Гал махбодтой буй.Дорныхон арга ба билэгт шүтэж алив юмсын шүтэн барилдахуйг эрхэмлэдэг ажээ.Билгийг шүтэх нь илүү.Билэг талруугаа туйлшрах хандал ихтэй.Усан махбодтой.
Харин нэнд үзэхүл монголчууд аль буйгаар өөр буй байжихуй хэмээхэд.Арга ба билгийг хослуулан шүтэн сүжиржихүйн ойлбор сэлт нь монгол тоотны уг удмын ухаанаас толь мэт тодорхой буунам.Гал-Ус-Хий гэсэн махбодтой.Хий чанарт бий болж ирж байхуй.Хий нь аливаад туйлдах хандалгүй нумрах эгэх бүгдэд ижил мөр тэгш тэнцүүртэй хандахуй гэсэн үг амой.Дөмөлбөөс байгалийн зүйн зохист хувьсал хувирахуйг зөв зүйтэй мэдэн түүн лүгээ аядуулан үйл мэтсээ үйлдэх буюу санамжлан санах гэх бөгөөс өвөлжих газраа зун нь ирж нутаглахгүй хаваржих газраа намар нь ирж буухгүй байх жишил буй.Хаа таарсан газраа байшин барилга бариад унахгүй нь байна.Улс гүрэн юугаа цогцлоон бадраах газар мундсан бус заавал дөрвөн улирал ээлжилсэн газар тулгаа бадраах гэгчид чухам ямар учир байнаа.Эргэх дөрвөн цагийн эргэлтэнд зохируулан аж төрөхүйн ёсоо цогцлоосон өөр ямар үндэстэн байна вэ.Энэ мэт олон зүйл байх л байдгыг монголчууд мэддэг байжээ.Хийд гал ус зохицоно.
Давтан сэтгэхүл.Гал-Ус-Хий-Амь.Амь болоод ирэхээрээ монголчуудын ухааны сүв нээгдэж аливаад  тун ч мэргэн ханддаг амь суу ухаантан ард түмэн байжихуй.Суу гэдгийг сууцан ухаан онцгой ухаан өөртөө оршоосон ухаан гэж би ойлгож тэгж сэднэм. Бид ярьдаг амин нутаг,амин гол,”монголчуудын амин үр гэдэг нь хүүхдүүдийнхээ дундаас аль ухаан ихт авхаалж самбаатыг нь тийнхүү өргөмжлөн дууддаг юм болов уу гэж бодном”,амин зуулга,амь,амьдрал гэж ярьдаг нь цаагуураа ухааны учигтай юм л даа.
Хас нь дөрвөн тал хөдөлгөөнтэй тэмдэг тэхээр гал-ус-хий-амиар хасын хуйлраа хөдөлгөөн битүүрч байгаа юм.Гал байвал ус байна,ус байвал,хий байна,хий байвал,амь байна.Амь байвал,хий,ус,гал гээд эргээд бие биеэ нөхөөд явчихана.
Одоо харин надад Хас Хас Хас Хас л байх нь яг таарах юм шиг санагдах гүн бэлгэдэл цаад зүй тогтлоороо.Дүрсийн зохиомжийг нь ч бодсон.Тэгээд би монголчуудын сэтгэлгээний гайхамшигт илрэл болсон хас тэмдгийг өөртөө үзэхдээ нууцын нууц юмны түлхүүр юм байнаа гэж үзээд байгаа юм.Тэгж үздэг ч юм билээ.Нууц юм нууцдаа нууцын нууц л байдаг бизээ.
Чингэн монголчууд хасаар ертөнцийг үзэхүйн үзлээ яахин илэрхийлж байсан юм зэргийг авч үзлээ сануулахад хоёр хас,гурван хас,дөрвөн” хас хас хас хас” гэж тайлбарлаж байгаа боловчиг нь угтаа эр эм хас нэг л хас гээч юмны тухайд яриад байгаа хэрэг бөгөөд товчхон базахад ийм.Зорилгоо тодорхойлоход зорилт хэрэгтэй гэжихүй.Дор харин усыг нь шавхнаа.
Дэс дэс дэвшүүлэх санаагаа талаар үл гээгдүүлэн эхэнд барьсан зоригдол маань өнөөх хас тэмдгийнхээ хөдөлгөөнийг дуртган өгүүлэх эхээ мөн тийм хөдөлгөөнтэйгээр бичих буюу барих санаа санаалсан минь тус тусдаа хэсэг хэсгийн өнгийг тодорхойлох болох юмаа.Тухай тухайд нь тодлон чигийг барьмуй.
Уг эхийг эхээс адаг хүртэл нэгэн өнгө аясын дагуу барин бичиж болох ч хас тэмдгээ тал талаас нь зүйн нягталж байгаа тул түүн лүгээ бас өөр өнгө аясаар дурдах шаардлага байгаа учир тийн хандаж буй хэрэг.Гэсэн ч энэ бүхэн маань голт шугам дам нуруунаасаа ор хазайгаагүй юмаа.

За тэгжихүй нөгөө хас маань дээр хэлсэн хуйлраа ороомог /сприаль/ хөдөлгөөнтэй хэмээн энэ нь махир биш тахир биш шулуун биш дугуй тойрог хөдөлгөөн гэсэн үг юм.Гариг ертөнцийн орчихуйн гол хөдөлгөөн нь эргэх тойрох юм.Тойрог дугуй  байдагтаа л сансрын тойрог энэ тэр гэж ярьдаг биз.Орчих орчихуй орчлон гэсэн нь хүртэл тойрог хэлбэрийг санагдуулна.Юу хэлнэм гэхээр монголчууд хасаар ертөнцийн үүслийг бэлэгдсэн нь эсрэг тэсрэг хоёр шинж чанар нэгэн орчилд эргэлддэг болохыг нээн хасыг үүслийн эхний бэлэгдэлт дүрс гэж үздэг байжээ.Үүслийн цэг гэдэг нь тодорхой нэг цэгээс хуйлрах хөдөлгөөнөөр”ойлгомжтой хэлээр” одоо нөгөө хуй салхи дээшээ дэгдсээр тэнгэрт тулахаа алдахдаа тийм хөдөлгөөн гэсэн үг бөөрийнхий хуй гурвалжин дөрвөлжин хуй хэзээ л босдог байлаа тиймээ.Бид мэднэ дээ умдааны сорууланд цаасаар хэдэн талтай сэнсэрхүү юм хийж өлгөөд гүйдэгдээ хоёр талтай бол эргэхгүй гурван талтай бол эргээд байна,дөрвөн тал болохоороо бүр ч урамтай эргэлддэг биздээ.Энэ л юм хас маань өөрөө тиймэрхүү физик хөдөлгөөнтэй юм.Тэнгэрийн геометр нь хас тэмдгээр илэрхийлэгддэг юм гэдэг.
Товчхон дэлгэрүүлэе онол энэ тэр гэхгүйгээр зүгээр л хасын тухайдаа л авч үзээд байхад.Ер нь энэ хуйлрах ороомог хөдөлгөөн гэж юуг хэлээд байна вэ.Яахаараа хас тийм хөдөлгөөнтэй байдаг байх нь уу.Учиг зангидваас хас маань төвөөс задрах төврүү эргэх өөрийн нэг цэгтэй.Хасын гол өгөгдөл нь энэ шүү дээ.Жишээ нь прамид эзэлхүүнтэй гурван талт гурвалжин хэлбэрийг аваад үзэхэд  нэг төвөөс гурван тийшээ задрах гэсэн боломжтой байна.Эсвэл гурван цэгээс нэг төвлүү очих гэсэн хувилбар.Цаашлаад дөрөв тав зургаа гээд хэдэн ч талт гурвалжин байсан хуйлраа ороомог хөдөлгөөнийг илэрхийлж чадахгүй өнцөгтэй ороомог хөдөлгөөн үүсэхгүй юм.Хоёр талт гурвалжин гэж байхгүй хуурмаг нэгжийг бий болгож байж гурвалжин бий болох юм.Тэгэхээр хуурмаг нэгжгүйгээр гурвалжин дүрс бий болохгүйн ээ дээ.Энэ ороомог хуйлраа хөдөлгөөн үүсэх зорилготой нийцэхгүй юм.Дугуй хэлбэрч мөн адил хүндийн төвгүй дугуй ороомог хөдөлгөөн байхгүй байлаа гэхэд бөмбөг агаарт тогтохгүйтээ адил хүндийн төвгүй бол болохгүй шүү дээ.Бөмбөрцөг маань ердөө ийм юм. Хийлсэн бөмбөгтэй адил хүндийн төвгүй бол тогтохгүй.Аа харин дэлхий маань өөрөөс хүндийн төвтэй байж байж тогтоод байнаа даа.Тодорхой нэг цэг хүчээс хуйларч явсаар нэг хүч бүрэлдэн тогтоод байгаа хэрэг.Харин задрахгүйн тулд эргэлдэх хөдөлгөөнд ордог гэж ойлгож болох нь.Нарыг бид тойроод сар биднийг тойроод байгаа хэрэг.Энэ төвөөс эхтэй хөдөлгөөн маань ямар цэг дээрээс үүсэх боломжтой юм бэ гэж.Ямар хүч байгаад задрахгүй байгаад байна.Энэний нууц хас тэмдэгэнд байх бүрэн магадлалтай байж болох.

Бид ярьдаг хас төр хасбуу тамга гэж.”Хасбуу тамгаар тамгалсан хаан төрийн тамгатай монголоо” гээд Со ах солгой ч юм шиг зөв ч юм шиг хоолойгоор авч өгдөгдөө.Хас нь тэнгэрийн дүрс буу гэдэг нь дээрээс буусан соёрхсон дээд тэнгэрээс соёрхсон дүрс юм байна.Монголчууд хасыг төрийн тамга сүлдэндээ үеийн үед хэрэглэж хүндлэн тахин шүтэж ирсэн түүхтэй.Тэнгэрээс соёрхсон нууц дүрсийн нууцыг нээснээр олон юмсын утга учир олдох нь тодорхой юм.
Монголын нууц товчоонд эзэн богд Чингис хаан насан эцэслэхэд Сөнөдийн Гилгүгэтэй баатрын харуусал шүлгэнд ингэж байдаг юм.
Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хүүрийг чинь
Хамгаалан авч харья эзэн минь!
 Хас эрдэнэ гэж чухам юу байж болох хас мэт хүрдэн томьёолбороор Эзэн богдынхоо хас эрдэнэ мэт хүүрийг нууцлаж чадсанд их хааны онгоны нууц нь байдаг юм биш байгаа.Энэ хас тэмдэгний нууцыг нээж байж бид Богд эзнийхээ шарилыг олж магадгүй юм.Өдгөө техник техенлиог асар хөгжсөн өнөө үед бид сансрын зураг өөр техникийн ололтыг ашиглавч хааныхаа шарилыг яагаад олж чадахгүй байна вэ.Энэ чухамаа тэнгэрийн санаа тэнгэрийн санааг тээсэн хас тэмдэг түүний гайхамшигтай холбоотой буй за.
Өдгөө дэлхий дахин хас дүрсийн учир утгыг ухан манай танай болж байна.Гэлээ ч энэ хас тэмдгийн анхны олдвор хаданд дүрслэгдэн үлдсэн нь хамгийн эрт буюу 7000 жилийн өмнө монголд илэрсэн нь энэ дүрс монголчуудын уг гарвалын оюун сэтгэлгээний гайхамшигт илрэл болсон нь ганцхүү монголчууд бидний өмч гэдэг нь тодорхой өөр ямарч хувилбаргүйгээр шүү дээ. Монголын нууц товчоо зэрэг түүхийн эх сурвалжуудад хас төр хасбуу тамга хас эрдэнэ гэх зэрэг хэллэг олонтаа тохиолддог нь бидний өвөг дээдэс өнө эртнээс энэ тэмдгийг шүтдэг байжээ.Чингис хаан төрийн тамга бий болгох болоход тэнгэрээс буусан дүрс нь хас буюу хасбуу тамга юм гэнэлээ.Чингис хааны цэрэг байлдааны тактик хас тэмдэгтэй шууд холбоотой нь ажиглагддаг юм аа.Иймээс ч хас төр гэж ярьдаг биз цаанаа төрийг засаглахуйн гүн ухаан ухааныг засаглахуйн суу ухаан гээд монголчуудын оюуны чадвахи чадамжийг энэ дүрс бэлэгддэг.
Харин бид энэ дүрсээ төдийлөн сайн мэддэггүй буюу үл ухах буюу.Хас тэмдэг харахаараа л залуус фашист нөхөр фашист үзэл санаа этгээд юм гэж хараад байдаг.Уучлаарай тийм биш шүү.Гүй ээ аргагүй ч юм.Бид улаан чөтгөрүүдийн коммунист үзэл санаанд 70 гаран жил тархиа угаалгасан улс одоо ч энэ ул мөр арилаагүйгээр барахгүй эргээд бугших хандлага манай нийгэм улс төрд байгаа билээ.Хойд ах нараа бид шүтнэ.Хойд ах нар фашистуудтай нэгийгээ үзнэ.Бид дагаад үзэн ядна.Тэр нөхдийнх нь бэлгэ тэмдэг нь хас тэмдэг байдаг.Ах нарын үг хууль тэгээд энэ гайтай хөөтэй тэмдгийг үзэн ядаж урьд уламжлан ирсэн энэ дүрсээ үгүйсгэхэд хүрнэ бүр оюун санаанаасаа авч хаяхыг хичээнэ.Ийм л юм болж байгаа юм.Тэгээд л бидний үеийнхний аав ээж тэдний үеийнхэн хас тэмдгийг үзэн ядах хүмүүжлээр хүмүүжсэн улс хойно бид юухнаа ч мэдэхгүй байх нь бас аргагүй л юм даа.Гэтэл нөгөө дэлхийг эзлэх том зорилго тавьсан шилмэл ари үндэстэн,шилдэг үхдэггүй төгс цэрэг бүтээнэ гэсэн зорилго тавьсан Гитлер гэдэг нөхөр чинь уг нь их ухаантай гайхалтай удирдагч байсан юм байгаан ш тээ.Бид л Гитлер хас гэхээр аав ээжээсээ сонсож мэдсэн ном сурах бичиг түүхээс үзсэнээр за тэр нөхөр манай ах нарын дайсан бидний дайсан үзэн ядагтий гэдгийг зах зухаас мэдэх дээ.За тэгээд яасан юм гэхээр мань Гитлер манай хааны туршлагаас судална биз дээ дэлхийг эзэлж явсан хүнээс суралцахгүйгээр дэлхийг эзлэнэ гэж байхуу даа.Тэгсэн 1930 аад үед манай улсруу тусгай хүмүүс илгээж хас тэмдгийгсудлуулж их учир утгатай юм энээ тэрээг мэдэж авангуут өөрийнхөө армийнхаа сүлд тэмдгийг болгожихуй.Дэлхийг эзэлэхэд энэ дүрс тус болно гэдгийг мань хашир бодохгүй юу.Ийм том үндэстний хүндэтгэн шүтдэг төрийн бэлгэдэл болсон хас дүрсийг авч хэрэглэвэл яавч муу байхгүй гэж л бодохгүй юу.Гэтэл сайн эр маань нөгөө буруу хас эм хас эвдрэлцэн салахыг бэлэгдсэн эм хасыг маань эхэлж сонгоод буруудаж сүүлд зассан гэж сонч байсан юм байна.Тэрнээс зөв хасыг эхэлж сонгосон бол түүх яаж эргэхийг би таашгүй нь.Юм учиртай сум гичиртэй гэх буюу гэж бодож баймаар ажээ бас.
Одоо жаахан өөр талаас нь гүнээчлэн ярия. Шинжлэх ухаан бол байгалийн аргыг хүний танин мэдэхүйн шинжлэхүйн аргатай нэгтэх гэсэн арга оролдлого юм.Энэ оролдлогоор туйлын ганц аргыг нээж байгалийн ч хүний ч нууцыг тайлах өөрөөр хэлбэл бүх ухааныг нэг загвар нэг л томьёонд оруулах гэсэн оролдлого шинжлэх ухааны мөнхийн зорилт мөөн гэж бодном.Энэ томьёог олчвол бүх юмны учир олдож болохнээ дээ.Үнэний туйлд хүрнэ гэсэн үг билээ.
Шинжлэх ухаан бол үг биш үгэн үйлдэл бус тоо томъёон үйлдэл шүү дээ.Тэгэхээр тооны ухаанд тодорхой боловсроогүй ч зүгээр хар ухаандаа хагацаан ухахад.
Ертөнцийн шинжлэх ухааны гурвал нь математик,физик,геометр юм.Геометр нь ертөнцийн эзлэхүүн хэм хэмжээг судалдаг байхад физик хурд хөдөлгөөн,математик нь ерөөсөө энэ бүхний суурь буюу өгөгдөхүүн нь юмаа гэж л би ойлгоод байгаа юм.Шинжлэх ухааны хаан бол математик гэдэг байхаа.
Математик нь натураль “пи” логрифтем “е” гэсэн хоёр суурь онолтой байдаг.Аа бусад физик,геометр гэх мэт “ф” байх ба онолын гурвал буй болчиж байгаа хэрэг л дээ.
“Ф” “Пи” “Е” Планкийн тогтмол алтан дундаж байхгүйгээр бид байхгүй ертөнц байхгүй байх сан.Ертөнц дээрх юмсыг бид танин мэдэхгүй байх байлаа. Ертөнц гурван хэмжээст гэж огторгуйн геометрийн онолоор Эвклид нээсэн.
Ер нь гарын арван хуруунд багтах хэдэн нөхрийн л буян бидний энэ амьдар ч байгаа орчин одоо адаглаад утсаар ярих машин унах,онгоцоор нисэх зэрэг чинь тэдний л ач юм шүү дээ.
Физикт квант,механик,харьцангуйн онол Ньютан,Эйнштейн,огторгуйн геометр Эвклид гээд хэдхэн суутнууд л ертөнцийн загварыг томьёолсон хэрэг юм.Тэгсэн бас ертөнцийн гурвал томьёо төгс  болсон уу үгүй юу гэсэн асуулт байгаа юм.
Тэгсэн ерөөсөө энэ бүгдийг нэгтгэсэн нэг л томьёо ганц л цэг дээр аваачсан супер нэгдлийн онол байх боломжтой юу боломжтой.Ерөөсөө ертөнц нэг л юм гэвэл тодорхой нэг ганц л томьёотой байх ёстой.Түүнийг л нээчих юм бол.Хөгжил дэвшлийнхээ дээд цэгт хүрч бүхний нууцыг тайлах боломжтой болох нь байна ш тээ.
За ийм юм.Тийм томьёо байх боломж нь юунд байх ёстой вэ гэж.Манай суут эрдэмтэн Ч.Эрдэнэ супер нэгдлийн онол гээч юмыг нээснээ зарлаад байгаа.Гурвал онолыг нэгтгэж ертөнцийг ганц л томьёонд нэгтгэлээ гэж. Өөрийн нь хэлж буйгаар энэ томьёог гагцхүү одоо хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх хэрэгтэй гээд хэлээд байгаа юм.
Манай баатрын үзсэнээр супер нэгдлийн онолыг нээх тулгуур өгөгдөхүүн нь “хас хос”, хосможих,хуйлрах хөдөлгөөнөөр ертөнцийн локиг загвар битүүрнэ гэж үзэж байгаа юм.
Тоо бодох гэсэн хэрэг биш шүү /“Ф” “Пи” “Е” эдгээрийг А В С босоо шулуун гэж бодоход хасын дүрсээр “i”/ үүсэх боломжтой юм.Зүгээр ажиглахад л.
Гариг эрхэсийг тойрон эргэлдэх галлактиктууд хуйлрах хөдөлгөөнөөр бий болдог аж.Яг л хуй салхи босох лүгээ адил юм.Бас хуй салхи дэгдсэн лүгээ бас адил задарч болохнээ.Энэ хөдөлгөөн нь эр эм хасыг санагдуулнам бусуу.
Тэгэхээр энэ ХАС маань чухам юу юм бэ.
Хас тэмдэг бол ертөнцийн томьёоны төгс загвар гэх буюу юмс хосмолжих анхдагч өгөгдөхүүнтэй ба хасын гайхамшиг нь супер нэгдлийн онолын тулгуур үзэл санаа тулгуур физик өгөгдөхүүн тулгуур томьёоны гайхамшигт илэрхийлэл мөн гэж үзэх үндэстэй байгаа хэрэг юмаа.
ХАС шиг гайхамшигтай дүрс энэ ертөнц дээр байхгүй ээ.
Чингэхүйд гурван хэмжээст ертөнцөд дөрвөн хэмжээст дүрс дөрвөн хэмжээст оршихуйг шүтэж оюун ухааныхаа кодыг түлхүүрдсэн энэ монголчууд гэж чухамхүү хэн бэ?
Энэ мэт ХАС тэмдгийн утга хязгааргүй гүн цаглашгүй их болюу.Шүттүгээ! түгээтүгээ!

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор
 Их суу залийн эрхэн дор
Агуу их ХАС тэмдгийг шүтнэм билээ би.
Мөнх хас Н.Бэгтэр


Манай удмын сүлд шүтээн нь ХАС тэмдэг юм.Аав минь надаар хад чулуун дээр хас тэмдэг их л зуруулж сийлүүлдэг байж билээ.Чухам ямар учраас тийнхүү ХАС бүтээлэгдэг байсны учрыг би бодоо л байдаг юм.Мөн энэ тэмдгийн талаар олон сонин зүйл ярьдаг байсаан.Миний биеийн нутгийн уулан дээр бүтээсэн аравнай шүншигтэй ХАС тэмдэг ертөнц дээрх хамгийн том ХАС байхаа.           





Tuesday, November 1, 2011


                                     Надад бас гэгээн мөрөөдөл байна


Би залуу хүн надад өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл зорилго байдаг.Өөр бусад мянга мянган залуус над шиг гэгээн мөрөөдөл хүсэл тэмүүллээр дүүрэн яваа.Би ардчилсан нийгэмд амьдарч яваа бусдын л адил нэгэн.Илүү харж билүү долоох хулгай хийж худлаа хэлэхийг үнэнээсээ тэвчдэггүй.Угаасаа надад тийм хүмүүжил ч байхгүй.Жирийн л нэг монгол айлын хүү.1990 он Ардчилал.Би 2 хон настай ээжийнхээ энгэрт эрхэлж байж.Коммунист дэглэмийг халж ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгмийг бидний үед авчирсан ардчилагчдын гавъяаг бид мартах ёсгүй гэж боддог.Өнөөдөр монголд өрнөсөн ардчилал эрийн цээнд хүрч бидний үеийн залуус сурч боловсорч ажиллаж хөдөлмөрлөх эд үе дээрээ явж байна.Ухаа нь одоохондоо ардчиллаас өөр тийм төгс засаглалын хэлбэрийг хэн ч бодож олоогүй байна.Бид тийм л нийгэм цаг үед амьдарч байна.Би түүх соёл ухаант өвөг дээдсийнхээ үлдээсэн газар шороо ёс заншлаараа бахархдаг.Бахархахаас өөр аргагүй тийм сайхан эх оронтойдоо би баярладаг.Өнгөрсөн түүхийнхээ алдаа оноог хойч үе нь засч залруулж зөв зүйтэй замруу хөтлөх ёстой гэж боддог.Бид тийм үүрэгтэй цаг хугацааны элч нар.Өнөөдөр бид шинэ түүх шинэ мянган даяарчлал даяаршлын цаг үеийн чухал эгзэгтэй мөч дээр ирчээд байна.Цаг хугацаа бүхнийг шүүдэг бүхнийг илчилдэг.Энэ ч ёсоор алдаа оноогоо дэнсэлсээр хүн төрлөхтөн өнөөдөр зөв зүйтэй замруугаа эргэж хөгжил дэвшлийнхээ оргилруу тэмүүлж байна.Бид энэ бүхэнтэй мөр зэрэгцэн алхах ёстой.Өнөөдөр бид хэнээс юугаар ч дутахгүй гэдгээ харуулж чадах болохоо баталж байгаа батлах ч хийж бүтээх ч ажил их бий.

Би тийм байгаасаа гэж төсөөлдөг.Залуу хүний л романтик хүсэл. Миний эх орны хөгжил цэцэглэлт хүн бүрээс шалтгаалах ёстой гэж.Ялангуяа залуучууд биднээс их зүйл шалтгаална.Би хүмүүс нь соёлтой,эв найртай хүн болгон нь инээмсэглэсэн, ахмадуудаа хүндэлсэн,архидалт залхай зайдан явдал ихгүй,элдэв бусын аймшигт гэмт хэрэг хэзээ ч гардаггүй,утаагүй цэвэр агаартай,хоггүй,зам дэд бүтцийн сайн шийдэлтэй,амар тайван,түүх соёлын дурсгал ихтэй,олон олон гоёмсог барилга байгууламжтай,үзэмжтэй ногоон хоттой болохсон гэж мөрөөддөг.Би энэ хотын оршин суугчид биенийгээ хөдөө гадааных гэж битгий ялгаж үздэг байгаасай гэж хүсдэг.Энэ хотод хүн бүр нийтийн соёл ёс дүрмийг мөрддөг байгаасаа хотын удирдлагууд нь хүндээ оршин суугчидруугаа хандсан хүнлэг энэрэнгүй үйл ажиллагаа явуулж иргэдийнхээ итгэлийг олсон хэнээс ч хамааралгүй бие даасан статустай хот байгаасай гэж хүсдэг юм.

Би тийм байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсч хүлээдэг хувь нэмрээ оруулах юмсан гэж.Уул уурхайгаас олсон эд баялаг ашиг орлогоо монгол хүн бүр адил тэгш эрхтэйгээр хүртэж хүн бүр,айл өрх бүр баян чинээлэг ажлын байртай хангалттай орлоготой тэр хэрээрээ баялагыг бүтээдэг байгаасай асар хүчирхэг эдийн засагтай хөгжил дэвшлээрээ дэлхийд дээгүүр орох тийм гүрэн улс болохсон гэж.Бидэнд тийм байх бүрэн боломж бололцоо бий гагцхүү зөв л хөдлөх хэрэгтэй байна.Аялал жуулчлал хөгжсөн жилдээ сая сая жуулчид бидний ёс заншил өвөрмөц зан үйл онгон дагшин байгаль,ан амьтан, цэнгэг агаар цэлмэг тэнгэрийг минь харж үзэж сонирхохоор наашаа зорьдог байгаасаа тэр хэрээр эх орны минь нэр хүнд өсч мөн тэр хэрээр дэлхийн сонирхолыг өөрийн эрхгүй татдаг байхсан.

Би ингэж бодмооргүй байна.Өнөөдөр эх орны минь баялаг хэдэн зуун тонноороо цаг минут бүр ямар ч үр ашиггүй хятадруу ”гадагшаа” урсахыг би харж тэвчмээргүй байна.Үүнийг зүгээр хараад суудаг төр засаг эрх мэдэлтнүүдээр би эх орныхоо хувь заяаг атгуулмааргүй байна.Би итгэж найдаж сонгуульд саналаа өгсөнийхөө хариуд буудуулмааргүй байна.Би шудрага ёсны төлөө тэмцсэнээрээ амиа алдахыг үнэхээр хүсэхгүй байна.Шудрага ёс эх орон ард түмнээ гэсэн сэтгэлээ уландаа гишгэсэн луйварчдаар төр засгаа удирдуулмааргүй байна.Өнөөдөр төрийн бүх шатны байгууллага хүнд суртал хээл хахуулийн үүр уурхай болсон шудрага ёс ариун үнэн хөдөлмөрөөрөө амьдарч болохгүй болсон мэт ийм ардчилалын үнэт зүйлсээс гажсан нийгэмтэй баймааргүй байна. Хэдхэн хүн нь баяжсан бусад нь ядуу зүдүү чигээрээ үлдэхийг би хэзээ ч хармааргүй байна.Эх нутаг дээрээ би өөр бусдаар дээрэлхүүлмээргүй байна.Өнөөдөр нүдэн дээр минь нэг муу хятад монгол хүнийг халхын хавтгай дээр санаатайгаар дайрч алахыг үхсэн ч үзмээргүй байна.Тэр алуурчин нь хэдхэн жилийн ял авч,бусдын үгэнд орж санамсаргүй байдлаар хэрэгт орсон хөөрхий монгол эмэгтэй гадны оронд цаазлуулахыг үзэж тэвчмээргүй байна.Том жижгийн ялгааг би хүсэхгүй байна.Би өөрөө том баймаар байна.Би хэнээс айдаггүй шудрага ёс хуулиа дээдэлсэн хүчирхэг төртэй баймаар байна.Монголын охидыг бузарлаж биеийг нь үнэлүүлж хүний наймааны золиос болгохыг уучилмааргүй байна.Надад уур хүрч уушиг сагсайх олон шалтгаан байна.

Би боддог надаас,биднээс шалтгаалдаг олон буруу зүйл бас байгаа гэж.Харсаар мэдсээр байж луйварчдад чадуулж хэдхэн төгрөгөнд хууртаж саналаа өгдөг.Үзэл бодлоо худалддаг.Цаг зуурын ахар бодлоор ирээдүйдээ ханддаг.Дараа нь халагладаг амаа барьдаг хараадаг энэ чинь явж явж бидний буруугийнх.Тэгж хууртаж тэр хооронд төрд шургалагчид халаасаа түнтийлгэхийн төлөө яахаас  ч буцахгүй авирлахыг зүгээр харж суусаар хэдэн жилийг үддэг.Ямар нэг ажил бүтээх бол заавал танил тал ар өврын хаалга хайдаг энэ нэг балай үзлээсээ салах хэрэгтэй.Чи л хуулийн хүрээнд зөв зүйтэй асуудал тавьж байгаа бол мөнгө төгрөг хээл хахууль хардаг нөхдийг илчилдэг шаардлага тавьдаг ном дүрмээрээ ажиллахыг нь шаарддаг болчих юм бол аандаа энэ чинь цэгцрээд  эрүүлжээд хяналттай хаа хаанаа хариуцлагаа ухамсарладаг болоод ирнэ шүү дээ.Нийгэм чинь дотроосоо л эрүүлжинэ шүү.Гаднаас вакцин хийлгэлээ гэсэн хор байхаа ч магад байж болох. Энэ нэг зүйлээс холдмоор байна аа.Бидэнд ахиад хойш нэг ч алхам ухрах эрх байхгүй.Алхах л юм бол тээглэж унана тэгээд өөрөө уйлсан хүүхэд уйлдаггүйн үлгэр болмооргүй байна.Бид урагшаа алхах ёстой! Хянуур болгоомжтой няхуур нямбай гол нь зөв алхах.Ялангуяа залуучууд эх орныхоо ирээдүйн эзэд болсон бид үүнд асар их хариуцлагатай хандаж зөв алхам гарц олохгүй л бол эх орны чинь хувь заяа хутагны ирэн дээр байна! Өнөөдөр монголын залуучуудын нуруун дээр асар их үүрэг хариуцлага ирсэн шүү!!! Зөв мэргэн төр засаг,хууль цаазтай шудрага ёс эд баялагаа дагасан үсрэнгүй хөгжил дэвшил сайн боловсрол нийгмийн эрүүл тогтолцоо хүн бүр элбэг хангалуун амьдрах сайн сайхан цагийг авчрах түүхэн цаг үеийн өмнө бид тулж ирлээ.Үүний төлөө бид их зүйл их өөрчлөн байгуулалт хийх хэрэгтэй байна.Зөв голдирол зөв замруу нь чиглүүлчих юм бол аяндаа өөр болоод ирэх нь мэдээж.Алийн болгон орой бүр телевизээр ядуу зүдүү гуйлгачин түүлэгчин болж байгаагаа харж суух ёстой ч юм шиг байх вэ дээ.Гадныханд зарцлагдаж боолын хөдөлмөр хийх ёстой юм уу.Солонгосын гадаад хэргийн яамны үүдэнд хонон өнжин хэдэн мянгаараа хүн царайчлан зогсох хэрэгтэй юм гэж үү.Үгүй болиё л доо.Жаахан л тэвччих тэгж зогсох чинь эх орноосоо урваснаас өөрцгүй юм.Монголын залуусаа энэ нэг цөөхөн хүн амтай эх орноо нас залуу цус шингэн дээрээ сэв гээд өргөөд босгоод ирэе л дээ.Тэндээс нэг япон эндээс нэг хятад,солонгосчууд ирээд хөгжүүлчихэнэ гэвэл үлгэр тэрэн шиг худлаа юм байхгүй л байхгүй юу.Үгүй болиё залуусаа сар бүр нэг 21 мянган төгрөг бас бус халамж авахаа болиё яах юм тэрний оронд ядахдаа орон сууц сургууль соёл өөр юу байна бариад өг гэж шаарддаг болоё л доо.21 мянган төгрөгөөр ирээдүйгээ би хармааргүй байна.21мянгахан төгрөгөнд хууртмааргүй байна.Өгөх ёстой хүмүүст нь өгч болно.Зүгээр эрүүл саруул хийж бүтээх насан дээрээ яваа залууст май гээд зүгээр мөнгө өгнө гэдэг асар буруу ийм тогтолцоотой халамжийн улс хөгжинө гэдэг худлаа.Асуудлыг шийдэх олон гарц байгаа.Тэр гарцыг төр засгаасаа шаарддаг байя.Амьдрах байртай болчвол ажлын байрны асуудлыг шийдэх гэх мэт юмны эв зүй чинь нэг олдохоороо амархан шүү дээ.Нэг ийм энгийн л юман дээрээс бид бас хэн хэн маань хаа хаанаа бодох болчихоод байна шүү л гэж хэлмээр байгаа юм.

Би залуусдаа ингэж л хандмаар байгаа юм.Эхлээд бид хүн болох хэрэгтэй гэж.Өөрийгөө таньж өөрийнхөө асуудлыг өөрөө шийдчихэж чаддаг хэнээс ч юу ч гуйхгүйгээр хэнд ч хамааралгүй хувь хүн байж чаддаг болчихоод бид дараагын асуудлаа шийддэг байх хэрэгтэй.Тэрнээс нэг их олон юманд санаа зовоод цээжний бангаар эх орон газар шороо эрх чөлөө тусгаар тогтнол гэж мянга хашгираад хэрэггүй л болов уу.Би боддог юм монгол залуу хүнд асар их боломж бий гэж.Бид гагцхүү хүсэл тэмүүлэлээсээ хэзээч ухарч болохгүй.Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байж эх орноо хөгжил дэвшилд хүргэнэ.Бид ёс заншлаа одоо цагтайгаа уялдуулан байж эх хэл соёлоо гаргууд эзэмших хэрэгтэй байна.Оюуны дархлаагаа авч аварч үлдэхгүй бол юун ч мэдэгдэхгүй хэл яриа сэтгэхүйтэй нөхдүүд болж үлдмээргүй байна.Энэ маш том аюулын харанга шүү.Аялгуу сайхан монгол хэл бичгээрээ ярьж бичиж сэтгэж сурвал энэ асар том юм.Энэ үндэстэн оршихуйн гол утга учир энэ шүү.Түүхийн их өш хонзон гэж бий.Өнөөдөр Хятад,Солонгос,Япон Орос, Ази,Европ тив бидэнд эзлэгдэж явсан улс дарлуулж явсан ард түмнүүд наанаа эв найрамдалт дүр үзүүлэвч цаагуураа олон атгаг санаа бодол агуулж байгааг нарийн харах хэрэгтэй.Тэд соёлоор нь шашины бодлогоор,эдийн засгийн бодлого, газар шороог минь сэндийчэж дур зоргоороо авирлах гээд олон зүйлээр оролдож эхэлж байна.Бид үүний эсрэг улам нэгдэн нягтар ч хүчтэй бодлого баримталж бат нут зогсох хэрэгтэй байна.Үүнд хүн бүрийн идвэхи зүтгэл оролцоо чухал.Бид өнөөдөр эд баялаг хөрөнгө мөнгө шүтдэгээ болих хэрэгтэй.Ирээдүйгээ зөв харж зөв сэтгэх хэрэгтэй.Энэ нэг жалга болгоны үзлээсээ үнэхээр сал.Юм болгон дээр жалга довны үзэл гаргаж жижигхэн сэтгэж буйгаа томоор харуулах биш зөвхөн монголдоо биш,дэлхийд гарч дэлхийн дайтай сэтгэмээр байна.Тэрнээс зөвхөн монгол гэсэн чанарын тэмдэгтэй тусдаа хүн байхгүй ердийн л бусдын адил бие фезлиог бүхий “homo sapiens” юм.Тусдаа супер геньтэй хаа ч байхгүй амьтан мэтээр архи ууж агсам тавихаа болимоор.Яахав бид ингэж ярих үндэслэл бий нь бий.Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм.Угаасаа хүн төрлөхтөний түүх бол их нүүдлийн түүх гэдэг нь тодорхой.Үүнээс улбаалан удамшлын гень нь арай илүү хөгжсөн бусдаас онцлог давуу чанарууд байгаа үгүйсгэхгүй адаглаад бүх зүйлтэй зохицох чадвар хар гүйлгээ ухаан сайтай гэдэг ч юм уу.Энэ талаас нь судалдаг нарийн шинжлэх ухаанууд төрөл төрлөөрөө цаашаа задраад явчихана.Батлах нэг зүйл байна.Нобелийн шагнал хүртсэн гадны нэг суутны тархи 1420 грамм байхад манай гудманд тэнэж яваа нэг тэнэгийн тархи 1480 грамм 60 граммаар илүү байх жишээний шинжлэх ухаан баталсан зүйл л дээ.Үүнээс дүгнэхэд бидэнд маш том оюуны өгөгдөхүүн байгаа юм.Илүү харж илүүг сэтгэж  хийх боломж байгаа хэрэг.Нэгэн цагт хүчирхэг явсан ард түмэн эргээд хүчрэгжинэ гэсэн түүхийн аксиом байдаг.Монголчууд оюуны засаглалаар дэлхийн дайдыг эзэлсэн улс үүнийг ч түүхийн шинжлэх ухаан бусад шинжлэх ухаанууд өдгөө гаргаж ирж хүлээн зөвшөөрч байна л даа.Эндээс дүгнэхэд бид зүгээр хий хоосон бахархаж бардамналгүй харин энэ боломж бололцоо оюуны хүчээ хийж бүтээхэд ашиглая монгол хүн бүр эх орондоо юм хийе бүтээе л гээд байгаа юм.Оюуны хүчээ үнэлэхгүй биеийн хүчийг хэт их үнэлж байна гэж манай элитүүдийн учирладаг үнэхээр үнэн.Энд нэг арав таван морь уралдуулж бөх барилдуулж хэдэн арван саяаар байлдаг байхад өнөөдөр шатрын дэлхийн аврагад оролцох гэсэн тамирчинд зардал дэмжлэг олдохгүй байх жишээтэй.Дэлхий монголыг оюунаар нь танина уу болохоос хэдэн морь уралдуулж бөх барилдуулдагаар нь хэн ч мэддэггүй л байхгүй юу.Адгуус малын зовлонгоор бах таваа хангаж түүгээрээ төр засгийн түшээд боловсрол соёлтой сэхээтнүүд нь бахархан бахаддаг нь өнөөгийн соёлт нийгэмд нэг их зохисон зүйл мөн үү үгүй юу тиймээ бодох л зүйл.Манай үндэсний спорт сурыг эс тооцвол морь бөх их спортын шаардлага шалгуурыг өнөөдөр хангасан уу.Хоёр нөхөр гарч ирээд яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хэсэг хэрж зогсоод баахан цаг авч авч нэг юм хаялцах.Их зан гаргаж пээдийгээд шүлсээ хаяаад зогсоод байвал чөлөөт бөхийн татаман дээрээс шууд хөөгдөнө биздээ.Хөөгдөхөөр барахгүй торгуулж эрхээ хасуулахдаа тулна.Манай бөхөд л гэхэд наад захын адаглаад зөвшөөрөгдсөн талбай энэ тэр байдаг билүү иймэрхүү асуудлаа дэлхий нийтийн спортын түвшинд гаргаж ирж менжменттэйгээр хөгжүүлмээр байна.Саяхныг хүртэл Японы сумо бөхийг хэн мэддэг байсан билээ гэтэл хэдэн монгол аавын хүүхдүүдийн буянаар дэлхий мэддэг үздэг хардаг болсон түүнийгээ япончууд бизнес болгож чадаж байна.Өнөөдөр тэдгээр залуучууд Давгадорж,Даваажаргал,Бямбадорж гээд залуус үндэсний бөхөөр барилдсан бол хэн ч биш л байх байсан жалга довны үзэлд баригдсаар хэн нь ч овойж товойлгүй тэгсгээ л байх байлаа.Энэчлэн урлаг спорт шинжлэх ухаан гэхчлэн дэлхий чихийг дэлдийлгэсэн олон тохиолдлууд байна.Бид Ч.Эрдэнэ,Мөнгөнтуул оюуны ухаанаараа дэлхийд нэрд гарсан өөр хэн байдаг юм энэ улсуудаа төдийлөн мэддэг дэмждэг билүү.Бодмоор байна.Энэ мэт олон асуудал байна.Түүх нийгэм шинжлэх ухаан, эдийн засаг төрийн бодлого, боловсрол хүний хөгжил,урлаг соёл, спорт гээд олон асуудлыг хөндмөөр бичиж хэлж ярьж барамгүй сэтгэл эмзэглүүлсэн чухал асуудлууд байна.Зүгээр энгийн бодлоо энгийн үгээр илэрхийлэхэд ийм байна надад.

Би эцэст нь хэлэхэд ингэж хүсэж бодож мөрөөдөж тэмүүлдэг.Өнөөдөр монгол залуучууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой мэдлэг мэдээлэлтэй хийж бүтээж чаддаг байх хэрэгтэй.Тэгээд эх орноо хөгжүүлж улс шиг улс болгохсон.Монгол хүн өнөөдөр эс гэхэд хэдхэн жилийн дараа Нобель, Оскар хүртэж шинжлэх ухааны гайхам нээлтүүд хийж,урлаг соёлоороо гайхуулж дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн эгнээнд очих болно хэмээн боддог.Бид тэнд очих болно.Бидэнд тийм өгөгдөхүүн их хувь заяа буй.Гагцхүү тэнд хүрэхэд дан ганц эх оронч сэтгэлгээ бус.Их хувь заяа бүхий эх орныхоо жинхэнэ эзэн нь байж чадсан дэлхийн хэмжээнд сэтгэж чадсан хийж бүтээж чадсан бүтээгч сэтгэхүй  бүтээлч үг үйлдэл бүтээгч залуучууд монголыг монгол байлгаж чадна.Монголыг дэлхийд тод томруунаар гаргаж ирэх болно.Монгол улс мандан бадрах болно.

                                         Сайн үйлс дэлгэрэх болтугай.
                                         
                                         Мөнх тэнгэрийн таалал ивээг.
                                                                                                                                                       
                                                                                                           
                                                                                                Мөнх хас Н.Бэгтэр