Monday, March 14, 2011

 Уран бүтээлч бүх андууддаа зориулав.
                                                    А.Урантогос

                             Бид биенээ амьд явахад нь тусалдаг

                 
                                 
                                 Бид бол бид
                                 Бид л мэддэг бид
                                 Биенээ барааддаг бид
                                 Биднээс өөр хэн ч
                                 Бид биш бид
                                 Биенээ хамгаас хайрладаг бид
                                 Биенээ хэмхчин хаядаг бид
                                 Бид бол бид
                                 Байлгахгүй ч
                                 Байдаг л бид
                                 Биднийг
                                 Бид л дахин төрүүлж
                                 Дахин төрөхөөр явахад нь
                                 Даруухан баяр үйлддэг
                                 Бид бол
                                 Биднээс ч илүү
                                 Бие биенийхээ
                                 Хүүхдүүд

Тогосоогийн маань энэ шүлэг дурсамж дурдатгалын зуныг сэрээж,хөнгөн санаашрал тээсэн хонгор намарын өдөрүүдын гэгэлзээн,жавар цан хүүрнүүлсэн өвлын гэрэлт өдрүүдийн минь дуулалыг эдүүгээх хаварын эгшигт цагаар үлэмж бодуулахын уянгатай ажээ.Нэг тийм бадрангуйн дууллыг сэрээх мэт бодогдоно.
Цаг хугацаа хурдан өнгөрөн одож буй юм шүү.Эсвээс бид цаг хугацааны дэргэдүүр тийм хурдан өнгөрч одоод байна уу.Аль нь ч байлаа гэсэн бид үнэн ч сэтгэл зүрх анд нөхөдын эрхэм үерхэлээ дээдэлж нэгнээ чимсээр явдаг.
”Ямагт биднийг уулзуулдаг” яруу найраг л бидний нөхөрлөлийн гэрч билээ.Эртний нийслэл Хархорумаас Есөө,хутагт хувилгаадын өлгий Завханаас Аюуш.
 Увсын цэнхэр хязгаараас Баяраа.Нанжид хоёр маань.
Хөвсгөл их далайгаас Нямдорж.Дорны уудам говиос Тогос найрагч.
Төв дэлгэр нутгаас Оргил.Баатар хотоос Ууганаа.
Алтайн их уулсаас Хүрлээ маань говь хангай хосолсон үзэсгэлэнт Хонгор нутаг тэндээс Бэгтэр
Төөлвөл бие тоолвол нас чацуу улсалдаа бид. Нэгэн үеийнхэн болж одоо цөм л өөр өөрийн гэсэн яруу найргийг бүтээж хэлэх үг хийсэн, хийх юмтай гэдгээ харуулж чаддаг болжээ.
Эдний маань бүтээн туурьвсан ном бүтээл монголын яруу найрагт тод томруун давалгаа үүсгэж,өөр сэтгэлгээний яруу найргыг бүтээж байна.
Эднээрээ би ямагт бахархаж явдаг.Хонгор залуу насныхаа гэрэлт өдөрүүдийн дууг хамтдаа дуулах л бид.... анхил танхил сэтгэлийн тэнхээгүй  залуу нас минь гэрэлт  өдөрүүд минь. Хавар шиг тийм ялгуун...Сайхаан сайхан
          
                                                                                              Мөнх хас Н.Бэгтэр
                                                                                                                                 

6 comments:

  1. Бид биенээ амьд явахад нь тусалдаг

    ReplyDelete
  2. bid bol bid.setgelee delgesend bayarlalaa and mini

    ReplyDelete
  3. говь хангай хосолсон үзэсгэлэнт Хонгор нутаг тэндээс Бэгтэр yayaya

    ReplyDelete
  4. Та нарт өгсөн сэтгэлээ би эргүүлж авахгүй ээ. Надад байгаа та нарын сэтгэлийг ч гээхгүй.

    Бэгтэрээ миний хөгшин чинь зураач хүн байж бидний насыг тоолохдоо дөмөгхөн юм. Харин төөлж явахдаа алдчихсан бололтой. Есөө мани хоёр чинь яаж ч бодсон нэг сөөм намхан юм шүү дээ. Хахаахахахахаха

    ReplyDelete
  5. хэхэ. Яасан нялуун хог вэ. Төөлвөл бие чацуу гэж хэлсэн баярлалаа. Хахахаах. Оргилоо чи дуугуй байл даа. Чацуу гээд байхад даа. хахах

    ReplyDelete
  6. Uyarch hailj hanahgui nohoinuud yum daa.

    ReplyDelete