Friday, April 29, 2011

Мандахын яруу

                                            Тамд....
       
               Улаан нараа залгисан хар тэнгэрийн дор
               Ууль шувуу уйлж,ёр даллана.
               Сүнсний амьсгал шингэсэн шилэн сар зовиурлаж
               Сүүлчийн дусал нулимс алган дээр цонхийно.
               Амьгүй,амьдрал минь надаас үхэл нэхнэ
               Аавыгаа л өрөвдөхдөө би зовлонгоо чирч гаслана.
               Бурхадын нүдэнд бусдаасаа илүү гуниг байна
               Бүү үзэгд,би тамд төрчихсөн юм байна
                                                                             

                                                                           2008.03.23



                  Согтуу зураач би саарал ертөнцдөө уусна.
                  Саран дээр чинийхээ мэлмийг зурна.
                  Гуниг тунасан харцыг чинь урлахад бийр чичирнэ.
                  Гурван шөнийн нойроо умартаж бясалгана.
                  Санамсаргүй ганцхан өнгө л илүү тавьчихвал
                  Сар уйлчихна,солгой гараараа би дарс шимнэ.
                
                                                                         2008.10.20      




                                     Амьдралаас ангид хайр


                Өвлөөс цочихдоо л өвөрт чинь дулаацсан бүсгүйг
                Өглөө орцонд нь хүргээд нойрондоо харамсах
                Хорьхон насаа дураар хайхрамжгүй үрэх
                Хонгор залуу миний хямгадаагүй хайрын уяа
              

                Сэтгэлийн чинад дахь дурсамжинд хааяахан болзох
                Сургаар л чамайгаа дотносч,сул асгасан гэзгээ имрэх
                Ахуйн булингарт тунасан ганцхан үнэн минь
                Амьдралаас ангид чамайгаа би үүрд хайрлах.


                                                                           2009.01.09


    Найзтайгаа хааяахан таарах сайхан байдаг шүү.Уг нь нэг сургууль өдөр бүр таарч болох. Чөлөөт цагаараа хичээлд суудаг Бэгтэр,  чөлөө завгүй хичээлдээ бүрэн суудаг Мандах хоёр ер нь ховор таарах нь арга ч үгүй юмдаа.
Юутай ч гэгээн найзынхаа төлөө сайныг ерөөж явдаг шүү.Найз нь чамд шүлгээ л  бичихээ битгий орхиорой гэж захидагдаа.
Цаг хугацааны нэгээхэн хэсэгт ер бусын шүлгээ бичсээр байгаа бизээ миний найз.Дээр яруу найрагч таны шүлгүүдээс нийтэллээ,зохиогчийн зөвшөөрөлгүй,зохиосон юмгүй Бэгтэр.

4 comments:

  1. Зээ...
    Зохиолчийн найз Бөгтөр
    Зуун граммын Давруу
    Асгарч байгаад Сандруу
    Амандаа балгаад Тэвдүү
    Хууртхаараа их Гомдуу
    Хулхидсан хүндээ Тунирхуу
    Зохиосон юмгүй Бэгтэр
    Зориг итгэл Төгөлдөр
    За тэгээд цааш нь
    Өдрийн сайныг өнжин хүлээж
    Сарын сайныг саатан хүлээж
    Хараал хэлдэггүй
    "Ерөөл"-тэй өдөр
    Бага тойруугын нэгэн гудманд
    Баар савны үүд хавид
    Үргэлжлүүлэн магтяа гээд
    Үлгэрээ жаргааяа аа...

    ReplyDelete
  2. Зээ...хөө
    Хариу ерөөхөд
    Хоёр зуун граммын тогдогроо
    Зөрүү хараад
    Зөрж тонгорох огтороо
    Яруу найргаар ялихгүй ч
    Ярьж хэлэх нь муугүй
    Агсамнаж сандраах
    Ардгаа
    Архинд дуртай гэж
    Аргагүй
    Сэрүүн лаврин хавиар
    Сэргэлэн залуу насаа
    Хамт л үдлээ
    Хамт л үдүүллээ
    Одоо харин
    Дарснаас татгалзаж
    Огтор биеэ
    Архинд бус
    Ажилд зүтгүүлэх
    Аштай юу.
    Олон үг улиг
    Дашням Балжинням
    Давхцсан өдөр
    Даварч хүртэлгүй
    Даруу сайхан уулзахыг
    Өөд өөд нь
    Өргөн дэвшүүлэя...

    ReplyDelete
  3. Хэл ам загатнаад
    Хэрүүл хиймээр санагдчихлаа.
    Хоёр зуугаар хамраа арчихаад
    Хоёр шилээр ходоодоо угаачихаад
    Цэргийн даргын өнгөлсөн хром шиг
    Цэмцгэр алхдаг үе байлаа.
    Том жижиг наадмын тайзанд
    Тогдгон алхдаг үе байлаа
    Олон олон наадмын үүдэнд
    Отож зогсдог үе ч байлаа.
    Эхийн сүүгээ хувааж хусаагүй ч
    Эгшиг найргаар хүйн холбоотой
    Дуу шиг сайхан нөхөдтэйгээ
    Дурсамжаа бүтээж явна аа.
    Амьдрал сайхан гэдэг
    Аман зохиолын төгсгөл шиг
    Аль багадаа итгэсэн төсөөллөө
    Амьдаа лав мартахгүйн бололтой.
    Одоо та нарыгаа алдчихвий гээд
    Огтор нь агсам тавихаа болилоо.
    Аяга тагш юмны цаана
    Амьдралаа хааяа эргэцүүлдэг боллоо.
    Хөгширч байгаам байлгүй
    Хөлчүү андууд минь гунигтай харагдах юм.
    Сайхан амьдралын тухай
    Сайхан бодол төрөх боллоо.
    Цэргийн даргын эхнэр шиг
    Цэмцгэр өнгөлсөн хром шиг
    Ардын армийн шинэлв шиг
    Амьдрах хүсэл төрөх юм аа.
    Дашка, Балжка хоёр давхар хүлээсэн
    Даруухан тэр өдөрийг чинь
    Тэсэн ядан хүлээнэм.

    ReplyDelete
  4. he he he
    Alj tavijee hoyor durak.

    ReplyDelete