Thursday, September 6, 2012

Улаан натур

Бүсгүй бол час улаан өнгө.Тийм гэдгийг нь би,ер түүний зүгээс миний зүгээс бид хоёрын холбогдож буй тэрхэн хором мөч юугаар яаж холбогдож буй болохыг эс ойлгоно.Ойлгох гэх бүр ганцхан улаан өнгө л гэх бодол надад төрнө.Хар хүрэндүү үс цэнхэр туяатай нүд цайвардуу торгомсог арьс цагаахан хүзүү гэхнээ бас биш,доошлох бүр хоёр товч хүйс гээд доошлох бүр улаан.Өөр бусад өнгө.Байж болох тү

мэн хувилбар гэхдээ л би чамайг улаанаар зурсан.Зурсаар яваад л улаан дээр буучлаа.Гоёмсог уран шилбэ нарийн бэлхүүс тэгш мөр цээж гээд дээшлэх бүр улаан.Ер бүхэлдээ улаан.Ааш аяг зан төрх цөм улаан.Энэ бол сарнайн ч юм уу,хүсэл тачаалын улаан гэсэн үг огт биш.Тийм улааныг магадгүй чиний өмнүүр татсан хуурмаг зан төрх байр байц тийм өнгөц хиймэл дүр төрх чи гаргаж гэмээнэ надад тийм улаан өнгө төсөөлөгдөж би харж байж болох.Тэс өмнөө чи тийм улаан.Нүцгэн улаан үнэн улаан байж чадсаны улаан өнгө надад,чамайг харж байгаа миний нүдэнд надруу харж байгаа чиний нүдэнд тэгж буугаад байгаа хэрэг.Энэ бол бусдын төсөөлдөг шиг тийм улаан өнгө биш.Улаан өнгөтэй,улаан харагдаж байгаа бүхэн улаан биш.Үй түм задардаг.Тэр үй түм задарсаныг цуглуулж зурсаар байгаад улаан болсон тэр улаан.Тэр улаан өнгөн дотроос чамайг гаргаж ирэх гэсэн тэр улаан өнгө л бүхэлдээ чи юм шүү дээ бүсгүй минь.

No comments:

Post a Comment