Thursday, December 1, 2011



Амраг бүсгүй мэт лонхноос яруу найраг мэт дарс хүртэж
Амьд явах эс явахын тухайд түр мартана
Аяс намуухан бүгэг аялгуу намайг эзэлж
Агшин зуурын эзгүүрэл дор яруу найргийн амтыг мэдрүүлнэ

Надад олдсон лонх дарс
Надад үлдсэн цаг хугацааны тавцан дээрээс унаж асгарахад
Надаас өөр хэн ч хэлэхгүй үг,хэн ч бичихгүй шүлэг
Надаас өөр хэн ч хэвтэхгүй авсныхаа төлөө

Амраг бүсгүй мэт лонхноос яруу найраг мэт дарс хүртэнэ

                                                Мөнх хас Н.Бэгтэр

1 comment:

  1. Надаас өөр хэн ч хэвтэхгүй авсныхаа төлөө

    Амраг бүсгүй мэт лонхноос яруу найраг мэт дарс хүртэнэ

    алаа хаясан! ёстой гоё ..,

    ReplyDelete