Thursday, January 5, 2012

                                                       Судалбар
                                                                
                                                        /үгүүллэг/

Би бол зогсож байсан.Биеэр минь ямар нэгэн исэглэн халуун дөл бадраад хөгжилтэй байсан.Намайг энэ бүх эргэн тойрны үй олон хөдөлгөөн дунд барьж байсан хүлээс минь нэгэнт тасарсан байсан.Улс амьтан бүчсэн байсан... Жиневра.Би чамд чин үнэнээр нь өгүүлж байна шүү!Жиневра.
Ид ярьдаг дээрээ байсан л даа.Би бол ёстой ярьсан шүү Жиневра.Гараа өргөж байгаад уран илтгэгч шиг ёстой бурж өгсөн.Та нохойнууд намайг сонс гэж байгаад би хэлсэн...тойрсон яриа дундаа орж явсан,явцгүй болсон би бол тэгэхийг хүсээгүй л дээ.Гар минь тэдэн дунд аль хэдийн хариултыг нь өгчихсөн байсан.Том салаавч үзүүлчихсэн юм.
Салаавчинд дуртай хэн байхав дээ.Намайг туучаад гарсан.Олон хоног хэвтэрт байсан.Чи мэднэ шүү дээ.Нохой яаж хуц гэсэн бэ? түүгээрээ хуцаж,түүгээрээ том жижгээ илтгэж явдагыг.
                                                                            ***                   
Чамайг намайг орхиод явсанаас хойш биеэ сайжирхыг хүлээгээ л судалбар хийгээ л хэвтэртээ л байна.Учир нь би цорын ганц үнэн судалбар дээрээс бүтээлээ эхэлмээр байна.
Намуухан орой байсан
Найланхай үгс байсан...чи энэ мөрийг санадаг болов уу ? Саналаа ч гэсэн бидний хамтдаа байсан шиг тийм гэгээн сайхан санагдахгүй л байна надад.
Одоо би бодож л байна.Энэ олон худал хуурмагт хангалттай сүлбүүлсэн биеэ сайжирхаар галзууртлаа ажилланаа гээд бодоод байна.Мөнгөтэй болоё.Умгар өрөөгөө жаал өөд татаж зургийн хэрэгсэлээ ч сайн базааж авая.Нээрээ хавьд сайхан хоол идсэнгүй...Гэхдээ нэг л зовлонтой юм байна!.
...Гараад гар хурууныхаа үзүүрээр илбэ үзүүлээд мөнгөтэй баян болж болно.Би тэгэхийг хүсэхгүй байна.Илбэ биш урлаг л бүтээмээр байна би.Чи намайг ойлгож байгаа биз дээ.Сарнай байсан сарнайн тухай бодол байсан...сарнайг гоёх албагүйг би мэднэ.Тиймээс би судалбар дээрээ ажилалаа л байна.Жинхэнэ судалбар болтол нь оролдоод байгаа юм.Чухамхүү тиймээс л би энэ бяцхан хүйтэн өрөөнд хоол унд ч үгүй ядуу хэвээрээ угаадас уугаад л хэвтээд байгаа юм.Жиневра цорын ганц минь.

                                                                                                              2011-12-р сар
                                                                                                                             
                                                                                                                Хас Бэгтэр



No comments:

Post a Comment