Monday, March 26, 2012

Õàâàð ñýðýõ¿é

  МӨРӨӨДӨЛ

Хүүхдийн инээд мэт нялх цасанд

Хүрч чадалгүй хайлуулахыг хүснэм

Хүмүүний хар сэтгэлийн сайхнаар

Хаврын цасанд дарагдахыг хүснэм

 Хүслийн нулимас бодлын таталбараар

Хүүхний сэтгэлд уусхыг хүснэм

Залуу насны уярал хөгөлсөн

Ямар их хүсэл вэ?

Идэр зүрх үүрэндээ нялхраад

Дасгаж болдоггүй хорвоо вэ?

                                                                2012.03.21     УБ.

                                                                                     БУРХАНЫ НҮД

1

Нүдээн аниад, алгаа тосдоо охин минь

Алган дээр чинь алгаан тавиад

Амьдралыг өөрөөр хармаар

Нүдээн аниад, нүдээ нээдээ охин минь

Нүдэнд чинь уусаж

Нүглээн хармаар

2

Алгаан дэлгээд, алгаан хавсардаа охин минь

Алган дотор чинь цас болон ороод

Хурууны чинь завсраар хайлхыг хүснэм

3

Нүдээн аниад, алгаан хавсраад

Завилж суугаач охин минь

Сэтгэлээн  би чамаас авах гэсэн юм.

                                                2012.03.06 – 03.25     УБ

Хадаа дүү нүүр харилцуураар огцом орж ирээд Бэгтэр ахаа хавар болсон онгод ороод гэж байна.Нүүлгэн эргэцүүлбээс түүний зөв болой.Гоо охид хувцсаа нимгэлэх гол урсах чимээ цагийн аялгууг чимэн айсуй буй байх бяцхан дэгс яруу хүүрнэхэд сэрүүн лаврин дор гүн ухааны усыг гүн ихээр хүртэх цаг болжихуй гэж цугаар нөхдийн сураг гээд даруй дэгс хүүрнэхэд гоо охидын үзэсгэлэнд шүтэн шүжрэхүй хийгээд гол мөрөн гол мөрнөөрөө урсах чимээг шүлгээрээ сэрэх,нэнд яруу талбихуйд яруу найрагчид яруу найрагаа туурьдаж яруу найрагчийн бийрэн дор ертөнц даяараа яруухан болж тэнгэр дуугарч бороо асгарнаа...Баяраа яруу найргийн хавар ирлээ гээд байсан.Ер хавар гэдэг шинэ сэрэхүй үлтгэш үгүйн хөөр баяслыг бүтээхүйн онгодоор илэрхийлэхийн шинэ сэрэл мэдрэмж сэлтэд тэргүүн тэмтрэгдэх урин сэрэхүй буй за.Гоо үзэсгэлэнг шив шинээр харах Яруу найргийн хавар ирлээ.Эрхэм дүү чинагш мөр тэгш санаа уужим тэгш мөсөнд тэрэг саадгүй зорчихын адил лугаа мөр шад,сайхан охидын хиргүй тунгалаг гэгээн оршихуй,гэгээн оршихуйг оноон тусгаж яруухан яруу...онгодын зараалаар тархины бядыг сочоом олон шүлэг тэрлэтүгээ.Тийн үвтэгш чадваас чиний яруу найраг зүрхнээ агч найлзуурын модноо тусагч сарны туяа адил чинагш үүрдийн тусгалаа олном зээ.Мөн тийн бүхий цаг дор нөхцөл бүрдэж цагийн гэгээ баяслын гижиг үгтээх аваас бүхий цаг дор цагийн гүн зүүгээр барим тавим баримжаалагдах хоосон чанар хийгээд хоосон чанарын онолт завсар үл үзэгдэн найгах найгах тусмаа үл үзэгдэх үзэгдэх тусмаа үл үзэгдэх яруу найргийн...сэрэл мэдрэмжийн...ертөнцийн хуучин гүүрэн дээр шив шинэ дуу аялан гоо үзэсгэлэнгийн яруу дүрийг бийрлэн ах нь чамайг хүлээх л болно.

      

                                                                                                           Хас Бэгтэр
            

No comments:

Post a Comment