Friday, March 9, 2012

                                                                  ЭР ҮГ

                                                                   /эсээ/

                                                                                                           Онжавууддаа зориулав




ЭХ ОРНЫ дуудлага өвөртллөө.Сумын захиргаан дээр дуудаж байна гэнэ орлоо.За дүү хүү чамд цэргийн зарлан ирсэн явахуу? алба сайхан ш тээ гэж байна.Засаг даргын гараас үг дуугүй шүүрч аваад албатай нь алба ажилдаа сургуулийн хүүхдүүд хичээл номондоо ороод өглөөгүүр нэгээхэн хэсэг сумын төв анир чимээгүй болчихдог доо.Захиргааны хаалгыг чанга гэгч нь хааж үүдэнд нь гарч ирээд хашгирлаа цуурайг нь дотроо татаж ирээд сэтгэлдээ чангаас чанга хашгирсан юм.Чин зүрхний элдэв янзын хийдэлгүй тийм...Захиргааны гадаах хэдэн модноос сүрэг болжмор цочсондоо дэрхийн нисэх л...Тэр өдрийн наран тунгалагахан нар байсаан...Дөнгөж хөөрч эхлээд тэрээхэн хооронд тэнгэр нэг л цэлмэг агаар тунгалагашаад ирдэгийг хэн хүн мэдэх байх.Тийм л цэлмэг тэнгэр шиг сэтгэл зүрх хиргүй тунгалага анхил танхил арван найман насны минь хавар аа...Тэр өдрийн наран миний сэтгэлд мандсан нар хоёрын аль нь хурц байсныг...Тэр нэг өглөө миний сэтгэлд тэр л догдолж хөөрч байсан өнгө төрхөөрөө амьдралын минь,дурсамж дурдатгалын минь хаврын эмзэг хөрснөөс ургасан анхны яргуй шиг үргэлж нандин сайхнаараа үлдэж дээ.Хормын газрыг хоромд нь бараад ахын үүдээр шуурга шиг амьтан явж орлоо.Яаав юу болвоо? гэхэд дүү нь цэрэгт явнаа л гэлээ.За эр хүн болох нь дээ миний дүү гээд ах татаж ирээд үнсэж байна.Эгч дурамжхан миний дүү шиг толгойтой хүүхэд сургуульд яваа цэргээр яадаг юм  л гэж байна.Дүү нь явнаа л гэлээ.Ээж бас дурамжхан аав минь цаанаа л нэг бахархсан харцаар нүдэндээ инээд тодруулсан шигээ хүүгээ цэрэгт мордуулнаа гээд адууныхаа сор хүлгийг уяан дээрээ хантрайтаж дэлийг нь сумлан засах л...Бага байхад цэргийн зарлан дуудах өвөртөлсөн ах нар аргамаг хүлгийн туурайн чимээ цахилуулан дөрөө харшуулсан шиг уяан дээр бууж аргамаг хүлгийн туурайн чимээг сэтгэл зүрхэнд минь тамгалж,дөрөөн чимээ нь алсран алсарсаар хэзээ нэг эд нар шиг болох болдоо хурдхан л том болох юмсан гэдэг мөрөөсөнгүй бодлын минь хэтийг цахиж өгөөд одох л...Орж гаран догдлоостой одоо ингээд өөрөө нутгийн ах нар шигээ аргамаг хүлгийн туурайн чимээ цахилуулан нохойг нь хориулж үеийн охидын ичэнгүйрсэн харцны өмнө эр хүн шиг,эр хүн болсон гэдгээ харуулсан шиг үүдийг нь сөхнөдөө гэж бодохоос...Бага л байхад даа цэвэр ичимтгий нутгийн эгч нарын яриаг хулгайгаар энэ тэндээс сэм сонсоход нөгөөх чинь цэрэгт явна гэсэн эсвээс нөгөөх мангар хар Тулгаа чинь одоо халагдаж ирнэ гэсэн ямархуу болоо бол...энэ тэр гээд хайртай залуугаа цэрэгт модуулсан нь цэвэр ичимтгий зан шигээ учрал уяслын нандин болзоогоо энгэрийнхээ товч шиг сэтгэлдээ үнэнчээр хэнд ч тайлж,хэнд ч тайлагдахгүйгээр зангидан хүлээж,хайртай залуугаа цэргээс ирэхийг нь...сэтгэлдээ нандинаар хадгалсан учрал уяслын нандин болзоогоо,энгэрийнхээ товчыг тайлахаа тэсэн ядан хүлээдэг тийм нэг тунгалага цагийн зурвас үеийг би мэдэх юмаа.Тонгорого шиг сайхан залуус өргөө гэрээ барьж нутгийн минь сайхан эгч нараар өрхөө татуулж гол усаараа нэг найрлаж нутгийн минь айл нэгээр нэмэгдэн хоёр хос гэгээн хайрын дөлөөр бадмалсан тулга юугаа бадрааж өрх үүсгэн зэл сунгадагсан.Тийм л сайхан гол усныхаа айл өрхүүдээр хүлэг юүгээ унан дөрөө харшуулсан шигээ үеийн нөхөдтэйгөө нар зөв тойроод мордох сайхан л юм байдаг юм билээ.Нутгийн өвгөд урьд өмнөхөөс нэг л өөр хүндэтгэлтэй хандаад л шимийн юм дөхүүлж үг сургаалаа айлдан хүний өөрийнгүй духан дээр минь үнэрлээд л үлдсэн тэр л дүр зургийг бодохоор аньсага чийгтэн аргамаг хүлгийн минь үүрсэлт талдаа намайг дуудаад байх шиг болдог доо.Одоо нутгийн минь улаан дээлтэй өвгөд бүгд уужмын саруул огторгуйдаа оджээ.Тийм л миний мэдэх зурвас үеийн сүүлч дээр үеийн охидын ичэнгүйрсэн улаан хацар нь уламч улаан болсон шиг хэлэх гээд хэлж чадахгүй байгаа үгээ хэн хэндээ нүдээрээ хэлээд албандаа мордоцгоох л бид...Хүнд гар байсаан би нуухгүй хошуу нутагтаа л ширүүн гаруудын нэг байсан.Сумын клубын хаалган дээр бүжиг таанз эргэх гээд залуус орох гэхэд нь хаагаад зогсчиход орж чаддаг надад ойртдог аавын хүү ховор байсныг миний мэдэх олон аавын хүүгийн оодроо нь ихсээгүй бол хэлэх байх.Омгоо даруулж явсанаа мэдэх бол мэлзэлгүй хэлнэ.Хошуу нутагт надад халдаж явсан аавын хүү тийм ч олонгүй гэдгийг халдаж явсан нь ханилж л үлддэг нь эрчүүдийн ёс гэдгийг мэддэг цөөхөн аавын хүүг би бас мэднээ.Хулигаан явсаан би нуухгүй хар мянган зодоон хийж балбахдаа балбаж балбуулахдаа балбуулж явсан.Би тэгж худлаа хулигаан царайлж яваагүйээ.Цусаараа нүүрээ угааж цусаар нь нүүрийг нь угаалгаж ч явсан.Хэвтэрт орж хэвтэрт оруулж ч явсан.Би хэзээ ч хэнээс ч айж хэнд ч долигнож долдойдож хүн чанараа худалдаж хүн чанараа гээж яваагүй явах ч үгүй энэ бол миний өөртөө тавьсан эрийн тангарага.Дээрэнгүй бардам зангаасаа болж буруудаж явсануу гэвэл явсаан нуухгүй.Сургуулийнхаа захирлыг барьж авч зодоод чаддаг юм бол намайг одоо хөө гээд гарын үсэг зуруулах гээд зурахгүй болохоор нь амруу нь чихэж л явсан миний л буруу байсан.Дандаа ядарсан дорой нөхдүүдийг өмөөрч явж бурууддаг байсан юм.Багш нарын зөвлөлийн хурлаар сургуулиас хөөх шийдвэр гарахад энэ хүү та нарын хажууд бурхан та нар эхлээд намайг хөө гээд хөгшин багш минь хэлэхэд олон багш нар хөөх хүүхэд биш гээд зогсож байхад би нулимсаа унагааж зогссоноо мартаагүй,зогссоныг минь надтай хамт шийтгэл сонсож байсан нөхөд ч мартаагүй байгаа.Миний хатуу занг тийм л уяхан ухаантай хүмүүс зөөллөж ирсээн.Уул хадаар тэнэж бясалгал хийж хээр гадаа хонож зодооны урлагаар хичээллэж иогд суралцаж гал хутга залгичихдаг ер нь чигээрээ зам тавь л гэдэг байлаа.Бардаж явсан онц сурдаг байсан заавал улсын сургууль авна гээд авч чадаагүй хэдхэн оноо дутчихсан юм.Нэг шалгалтнаасаа хоцорчихноос болоод...шар гозойгоод нүдэндээ нулимстай хоёр гурван сургуулийн урилгатай байсан ч тоогоогүй гэрийнхэн явуулна л гээд би явахгүй ээ л гэсэн.Хүнд бардам зан илүүддэг л юм шиг билээ гэхдээ миний бардам зан нэг их буруу зүйлрүү хөтлөөгүй.Хожим Дүрслэхэд орохдоо ганц чоно зурж очоод би энэ сургуульд заавал сурах ёстой хүн л гэсэн би бардам байсан.Олон сайхан хүмүүс намайг дэмжсэнийг би мартаагүй мартахгүй.Тэдэндээ би өртэй үлдсэн.Би уран бүтээлээрээ тэр өрөө төлнө гэж боддог.Их сургуулийн гудманд хэлхэлдэж явдаг миний уран бүтээлч анд нөхөд намайг үнэлж цэгнэдэг хүн бүрийн өмнө би уран бүтээлээрээ өрөө төлөх болно.Тийн гэртээ бүтэн жил аав ээжтэйгээ байсан даа гурвуулахнаа бусад нь тал тал тийшээ дүү нар хичээлдээ гээд л хүний эцэг эх гэдэг хүнийг ариусгадаг ариун нандин сүм байдаг юм билээ гэдгийг би тэр нэг жилийг аав ээж хоёртойгоо үдэхдээ л ойлгосондоо.Оройд гурвуулаа бур бур гээд л аав ээж хоёр минь үнэрлээд үнсээд л...Бурхны ном уншаад зөөлрөөд ариусаад л байна.Аав ээжийгээ дагаж оройд маань уншаад үйлдэл нь хүртэл ариусгадаг юм билээ хүний эцэг эхийн.Сумын төврүү ганц шагайгаагүй байж байгаад цагаан сарын шинийн найманд гараад бараг сар явсандаа хошуу нутгаа бүтэн тойрч Гулранжиндаад эцэстэй ерөөсөө лам болоё гээд хошуу нутгийнхаа хийдэд очлоо.Анх очиж байгаа нь тэр манай хийд чинь цагтаа халхын таван том хийдийн нэг Амарбаясгалант гэж ХIII-р Далай лам заларч байсан том хийд. Алдарт Дугар зайсангийн дүрээс хойш эдүгээ наймдугаар дүр нь Далай багшийн дор ном үзэж суугаа.Танил ламынхаа банагт гурван хоног унтлаа,гурван хоног тэнгэр ширтэж юм бодож хэвтлээ,гурван хоног бясалгал хийж суулаа.Есдөх хоног дээрээ жасаа хураад лам нар бөөнөөрөө ном уншихаар явлаа гэж танил ламын минь эхнэр хэллээ.Би тэр үед их үстэй хоёр гурван жил ургуулчихсан үсэндээ гар хүргүүлүүлж болдоггүй байсан юм.Би ч авхуулах дургүй аав ч дургүй байсан юм.Ёс мэдэх биш малгай толгойгүй яваад орлоо.Дугар зайсангийн төвдүүдийн хараалыг дарахдаа авч явсан сэлэм гээд их урт хүнд сэлэм манай хийдийн гол шүтээн тэрэнд л мөргөчихөе өргөөд үзэе ганц гараараа дийлж байвал лам болоё чадахгүй бол болохгүй гээд ном айлдаж буй лам нарын голоор чигээрээ алхаж очоод сэлмэнд мөргөчихөөд нэг гараараа арай ядан дааж байна.За би ямар ч байсан буруу зүгийн хүн биш байна гэж бодоод сэлмээ тавьчихаад эргээд харахад нөгөө лам нар маань бүгд над руу гайхсан харцаар харцгааж байдаг байгаа.Тэгсэн аа ловон лам нэг муу шар шимжилсэн авгайтай хөгшин за хүү минь хамаа замбараагүй ном уншиж байхад ёс бус юм хийлээ гэж байна.Би ч гарч явсан лам нарын голд зогсож байгаад тойруулж харлаа ихэнх нь зүс таних лам нар хэдэн шавийг бодвол бүгд авгайтай дургүй хүрээд явчихлаа.Аа намайг чинь ёс мэддэггүй энэ тэр гээд тал талаас жиг жуг гээд шуугалдаад байна.Тэгэхээр нь хойлоогоо засаж байгаад яг ингэж хэлсэн “Та нар энэ ариун номын ордонд хошуу нутгийн минь ариун сүм хийд сүсэгтэн олны минь итгэл сүжгийг ингэж гутааж болохгүй ээ.Шөнө нь авгайгаа янзалчаад өдөр нь амьтны тусын тулд гээд буян ном унших чинь гээд” санахгүй байна иймэрхүү цаашаа бас хэдэн үг хэлсэн санагдана.Хэлж тавьчихаад шууд л гараад алхсан миний сүжиг буураагүй бол би лам болох л байсан юм.Хүрээний утаснаас эгч рүү дүү чинь амьд хүрээн дээр байна ирээд ав л гэсэн дээ.Сүүлд хамаатны лам танай хүү чинь ёс бус аашилсан гэж аавд хов хүргэсэн байсан.Аав загнах аядсан.Иш аав минь авгайтай ламаар ном айлдуулуул ерөөл биш хараал болно шүү хойд насанд цөвтэй ч байж мэднэ.Авгайгаа биш бурхнаа тахидаг л лам байвал зүгээр биш үү гэсэн аав ч ойлгосон байх.Дуугуй л байсан.Үнэндээ авгайтай ламыг ямар лам гэдэг юм.Нутгийн хийдийн лам нар бүгд авгайтай болсон байна лээ.Гэгээнтэн минь нэг учир явдлыг нь олох байлгүй дээ.
Ингэж лам ч болоогүй сургуульд ч яваагүй ерөөсөө хэдэн жил ууланд амьдрая гээд аав ээжээсээ гуйгаад зөвшөөрүүлж чадаагүй цэргийн зарлан анх удаа аваад шууд явсан түүхтэй юмаа.Аймаг дээр ирж нөгөө сүрхий үсээ хусуулсан эгч минь аваад явсан сүүлд аав минь нутгийн уулан дээрээс хийсгэсэн гэдэг.Хүүгийнхээ үсэнд ч тэгж хүндэтгэл үзүүлдэг эцэг ховор бизээ.
Эх орноо гурван жил байсан ч гучин жил байсан ч эр цэргүүд нь манах л байх.Хүмүүс ярьдаг л юм нэг жилийн цэрэг юуч вэ гэж.Миний андууд миний онжавууд хэдэн жил ч байсан эх орноо манах аавын хүүхдүүд байсан.Бид албаа хаасан төрийнхөө эх орныхоо даалгавраар заасан хугацаанд л үүргээ биелүүлж албаа хаасан гэж би боддог.Гэхдээ гурван жилийн дэглэм энэ тэрийг яаж гүйцэхэв гэхдээ цэргийн алба бол алба л байдаг.Бид сүүлд албандаа байхад минь эр цэргийн албыг хоёр жил болгоё гэж нэг хэсэг ярихад нь хамгийн их дэмжиж гарын үсэг цуглуулж л явсан аавын хүүхдүүд шүү.Цэрэг нь цэрэг шиг дарга дарга шиг байсан зурвас үеийг би дуулж мэдэх юмаа.Цэрэг нь цэрэг шиг дарга нь дарга шиг байсан зурвас үеийн сүүлч дээр бид албаа хаасаан.
Машины тэвшин дээр газар газрын аавын хүүхдүүд дуу нь сулран суларсаар чимээгүй болон ангийн үүдээр орж явчихна.Сумаас газар газраас нэг том амьтад гарч явсаар аймаг хот гээд жижгэрч явсаар тэр шүү дээ.Сумд комиссонд орлоо.Аймгийн цэргийн штабын дарга ирчихсэн шалдлаа л тойроод яваад байлаа эгч авч үлдчих гээд болдоггүй ахаа эгчээ би явна шүү гээд нөгөө улсуудаасаа гуйгаад байдаг.Чи бол асуудалгүй хамгийн түрүүнд явна гэцгээх.За хамгийн сүүлд штабын дарга дээр очиж тэнцсэн гэсэн тамга даруулна.За чи нөхөр Чингис хааны дүрд тоглох гээд үсээ ургуулсануу л гэж байна.Тиймээ л гэлээ пад тамга дараастай аймаг дээр учирнаа хоёулаа гэлээ.Аймаг орлоо штабын дарга за Овоот руу явах уу? гэж байна.Ахаа би говьд очиж гүрвэл болмооргүй байна гэлээ.За тэгвэл би чамайг найзруугаа захиад явуулчихая Өвөрхангайн 256-р анги яв гэлээ.Гүй ээ ахаа би хот ч биш хөдөө ч биш газар очмооргүй байна гэж үнэнээ л хэллээ.Бас шийртэй эр байх нь үгэнд орохгүй ээ гүрвэлч болохгүй юу ч болохгүй гээд янзгүй харж байна яв гэж байна.Хоёр хоноод аймгийн талбай дээрээс тал тал тийш нь ачлаа ашгүй Овоотруу нэр алга.Өвөрхангайн цэргүүдийг маргааш ачна гэнэ.Бас байсангүй.За хааш нь цөлж алдаг бол ухааны юм бодож байтал нөгөө ах дуудлаа за хө би чамайг хотруу томиллоо наад үсээ засуулаарай засуулахгүй бол хот орохоосоо өмнө хоёулаа зодолдоно шүү гэж байна.Уухайн тас үсээ машиндуулж аваад хяргуулсан хонь шиг цагаан толгойтой болчихож билээ.
Тийнхүү томилогдсон ангидаа орж ирээд шууд халуун ус руу туугдаж ороод гарч ирэхдээ хэдэн хувцсаа бөөгнүүлж аваад хувцасны складруу маршилна.Дотоожноос өгсүүлээд хуу солино.Нэг нэгээр нь өмс ч зогстол нэг халамцуу нөхөр Баян-Хонгорын гөлөгнүүд байна уу? Урагшаа тав алх гэлээ.Урагшаа алхтал за гөлөгнүүд минь нутгийн нэр баастуу хаа ч явсан Хонгорын халхууд халтартаж яваагүй шүү гэж хэлээд бидэнд яг таарсан сайн хувцаснуудаас сонгож өмсгөж өгч билээ.Хожим тэр ахмад бид хоёр ёстой ах дүү болсон доо.Тэгж нэг цэрэг болсон түүхтэй.Тангарага өргөсөн шөнөөс л ах нараараа балбуулж эхлэнэ.Шалдан казармын голоор ирийтэл жагсчихсан дуртай нь ирж цохиод бүтэн хоёр сар шанаа битүү хөндүүрлээстэй явна өдөр бүр шанаа авна.Сүүлрүүгээ тоохоо болино.Тэрний хажуугаар салаа салаандаа дээгүүр гарч ирэх гэж ёвролцоно.Эхэндээ бүгд шаланд сууж байгаад сүүлрүүгээ босоо үлдэх нь үлдэж бусдаараа зүлгүүлнэ дээ.Олон эрчүүлтэй газар ганц үйлчилдэг хууль бол чадах нь чадаад чадахгүйнх нь хохь болдог тийм ганц хууль.Бэгтэр хөх зүү хөндлөн барьж үзээгүй сураагүй зэргэлдээ орныхоо он жавынхаа гутлыг нь тосолж өгч захныхаа даавууг хадуулна гутлыг нь гялалзуулдаг болохоор манай хүн ч сайхан урамтай оёно.Уулын мод урттай богинотой улс амьтан сайнтай муутай.Гоожуур нь ч байна доожоогүй нь ч хулчгар гөлөгнүүд ч байна орон шоронгийн хүнд гарууд ч байна.Ер нь миний чацуу арван найм естөнгүүд цөөхөн дандаа хорин хэдтэй булиа булиа залуус.Аргыг нь олно доо арга нь олдоно доо.Нөгөө дунд л байна гэдэг шиг дундыг бариал чимээгүй яваад байлаа.Би их ажиглалт хийдэг байсан юм.Магадгүй тэр ажиглалтынхаа хүчинд л дээшээ гарч ирсэн гэж боддог.Хэнийг яаж цохихуу сул тал нь хаанаа байна гээд энэ ер зоригтой юу үгүй юу гээд юухан хээхэн дээрээс нь олоод харчихна.Шинэ цэргүүдийн дунд барилдаан боллоо.Би ч нэг биеэр дунд зэрэгтээ л ордог байсан.Намайг харахад бол энэ ч дээ л гэмээр байсан байх.Баавгай шиг амьтад байнаа.Хүнийг нэг ямарч нөхцөлд багцаа мэдэж болдог доо.Миний шөрмөстэй гэж харж байсан арван залуу үлдэж байсан тэдний хэд нь сүүлд салаа салаандаа тодорсон юм даа.Тэр барилдаанд би тороогүй түрүүлсэн ёстой аагархаж омгорхож дийлж барилдаж түрүүлсэн юм.Жоохон айж бэргэх янзтай байсан нөхдүүдээ яг л олж харсан сул талаар нь  хувцасных нь товчыг ханзалж өргөж дарж унагаж ахиж босгож ирж унагаж зүрхэнд нь шар ус хуруулж түүнээс хойш миний он жавуудаас миний өмнөөс хэн ч сөргөж байгаагүйг би бардам хэлнэ.Улсын наадмын дэвжээн дээр зодголж л явлаа.Он жавуудтайгаа олон ч зодоон хийсэн тавуулаа дайраад ирэхэд тэлээгээ эргүүлээд дунд нь босоо үлдэж байсан түүх надад би миний онжавууд мартаагүй бол хэлнэ байх.Завханы Баярцогт гээд надаас нилээн ах би хоёр цэргээс л үнэнийг хэлэхэд бэргэдэг байсан нэг нь Аргасан гээд өндөөр нөхөр улсын боксын идэрчүүдийн аврага бид гурав нэг салаа.Аргасан бид хоёр ганц гар зөрүүлээгүй.Бид гуравуулаа түрүүч болсон.Хэн хэнээсээ бэргэдэг байсан бүүр халагдахынхаа өмнө нэг зодолдох гээд би бол үзнээ л гэсэн мань хүн надад хэлсэн хоёулаа бүтэн жил зодолдоогүй явж ирчихээд одоо хоёрын хооронд гэж хэлсэн би бол эрийн хуйх байна даа чи бид хоёрын дунд дуусаагүй дурсамж болж үлдэхнэ дээ л гэж хэлсэн дээ.Үзвэл үзэх л байсан бид...Баярцогт бид хоёр харин үзэхдээ үзсэн шиг үзсэндээ.Гэхдээ хэн хэнийгээ бараагүй нэг өдөр хог цэвэрлэх гэж байгаад муудалцсан юм.Манай салаан орлогч Баярцогтод биднийг хариуцуулаад үлдээсэн юм.Үнэн дээ дарга энэ тэр байхгүй бол бид чинь ёвролцоод гөлөг нохой дээрээ тулаад ирнэ шүү дээ.Хог цэвэрлэнэ цэвэрлэхгүй гэсэн тиймэрхүү юмнаас болж хоёулаа хоёр хоёр цохилцоод салсан казарамд хоёулаа арай зодолдолгүй хэд хоног мөрлөлцөөд яваад байлаа тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх юм бэ.Өдрийн хоолны дараа казарамдаа орж ирчихээд орлогчоосоо гуйлаа бид хоёр нойл орж тамхи татчаад ирэе гэж.Орлогчынхоо итгэлийг олчихсон орлогч нар ч гайгүй цэргүүддээ ганц нэг боломж олгодог болчихсон тийм байсан үе.Нойл ороод хоёулаа тамхилж зогсохдоо хаана зодолдохоо яриа л зогсож байж билээ.Хэн хэний маань гар жоохон чичрээстэй гэхдээ тэрийгээ мэдэгдэж болохгүй.Жорлонгын гурван банз хуу татаж унагаад туулын эрэг дээр ангиас хоёр зуугаад метр газар гол гатлаад бургас орж нэгнийгээ өлгөнө ухааны юм ярьж явтал гол үерэлцэн гатлах аргагүй.Наад эрэг дээр нь цээж нүцгэлж байгаад ёстой эр хүн шиг энэ эргээс нэг нь харина нэг нь энэ голд шидэгдэж үхнэ гэж тангарага тавьж байгаад үзсэн.Ёстой улаан галзуу хэн хэн нь цусанд бялдцан үзэж байтал Жа маань дундуур орцон салгаж чадахгүй л байсан даа.Бас муухай шүү тэр явдлаас хойш янз бүрийн зодоон харахаар баахан зүрх хальрамхай болсон доо.Харуулын цэрэг олж хараад дарга нарт мэдэгдээгүй бол юу болж төгсөхийг хэн ч таахгүй.Сахилгад гурав хонолоо хоёулаа эхний өдөр юу ч дуугааргүй хоёрдох өдөр бие биенээсээ уучлалт гуйгаад,гуравдах өдөр нь тэврэлдээд гарсан даа.Цусаараа нөхөрлөсөн эрчүүд бие биенээ ойлгож үлддэг юм гэдгийг би тэгэхэд л мэдэр ч билээ.Бусад гурван салааны нөхдийг бүгдийг нь балбана.Жагсааж зогсоож байгаад балбасан ч яасан ч дур байсан хорин гурвын салааны гурав гэж бид бас он жавуудынхаа зүрхэнд шар ус хуруулж явсаныг миний онжавууд одоо оодроогүй бол мартаагүй бизээ.
Ер нь цэрэгт нуснууд л доод оны цэргүүддээ дээрэнгүй ханддаг юм ш тээ.Гайгүй гарууд нь нэг их дээрэлхээд байхгүй шанаа өгүүл өгсөн шиг өгчихөөд явчихана.Доожоогүй юмнууд нь өдөр болгон орж ирчихээд хөөрхөн шоглоод унана.Халуудын хугацаа дууслаа бидний шинэ цэргийн хугацаа дуусахаас сар гарны өмнөөс л “бодон жагсаал” гэж юм дуулдаад сураг нь аймар л юм дуулдана.Бодонд зогссондоо хөөрхий тэгэхнээ түрүүч нар түрүүч болж халааг нь авч үлдэх нөхдөд үлдээдэг уламжлалт ярга.Ёстой үхэхээс наагуур юмнууд гарч ирээд хэд хоног хөлөө чирч явна шүү дээ.Бид ч бас халагдахдаа “бодондоо жагсаад”гээд хүүхдүүдийг  уйлуулж л байлаа.Тэгэхээс өөр яахав үйлийн үрийн тойрог юм чинь.Тэгээд сайн ч муу ч муу халуудыгаа үдэж өгөөд маргаашнаас нь нуруунаас минь нээх хүнд ачаа аваад хаячихсан юм шиг цээж хөнгөрөөд нэг хэсэгтээ л итгэж өгөхгүй халуудаараа зодуулаад байж байсан нь сайхан байжуу гээд энэ тэнд хэд хэдээрээ буу халж тамхи баагуулсан шигээ эрх чөлөөтэй болцон дүү нараа хүлээгээд хэд хононо доо.Жам юм хойно.Тогооч эгч маань хэлдэг байсан юм.Халууд нь явсны дараа үлдэж байгаа цэргүүдийн бүс нь сулраад алхаа нь удаашраад ирдэг гэж.Нээрээ л тийм байсан даа.Хувцсаа яргалаад эхлэнэ.Түрүүч нарын гутлын уланд төмөр тах цементен дээр шар шар болоод дуугараад эхлэнэ.Тэрэндээ итгэж өгөхгүй талбай дээгүүр гарч байн байн хөл тавьмаар санагдаад нээрээ энэ чинь бас л сонин юм даа гэж гайхдаг байсаан.Энэ үнэн шүү.Халуудын минь үлдээсэн тэр дурсамж дуртатгал айдас хүйдэс биднээр дамжин дүү нарт минь үлдэх л ...Эр л хүний туулах ёстой зам юм даа.Эх орон гэж байгаад эр цэрэг гэж байсан цагт энэ эр улсын эр цэргийн албын өөр зуураа холбогдон үлдэх халуун халгуун дурсамж бахархал бардамлын мөнхийн тойрог хэзээ ч тасрахгүй бизээ.
Харуулд зогсож одод тоолон хонгор хонгор охидын тухай нээх уянгалгаар дуу шиг гэгээн алсын хураангуйллаас дэргэдээ юм шигээр бодон уянгалан зогсох сайхан шүү дээ.Хонгор хонгор охидоо ижий аав элгэн садан эх нутгаа эх орноо манан зогсохдоо юу эсийг бодох билээ дээ цэрэг эрс.Юу эсийг ярилцаж юу эсийг хийж алдаж онож наргиж цэнгэж гэмшиж харуусаж хөглөх билээ дээ.
Эмнэлэгт залуухан царайлаг сувилагч ирсэн өдөр бүгдээрээ нэг өдөр өвчтэй болцгоочихсон зовлон тоочоод эмнэлэгийн үүдэнд очер дараа үүсгэн зогсож л байна шүү дээ бид.Тэгээд хороон жижүүрт баригдаж галуун цуваагаар талбай хэд тойрчоод маргааш нь хашрихгүй бас л зовлон тоочоод унана.Зэрэгц камандтай байхад талбай дээгүүр бүсгүй хүн өнгөрхөд дагуулж харсаар байгаад буруу тийшээ зэрэгц болчихоод алив ухнуудаа тайчаад гэхэд талбай дээгүүр шалдан гүйж л явдагсан.Хөнжил пүүгээгээ үүрч уулаад гүйж чапа цагаантай өвлийн шөнө гадаа зогсох,хээрийн гаралтанд нэгийгээ их бууны сумнаас гал алдуулж алдчихаад хэдэн өдөр нулимстай явснаа бид мартаагүй гээд юу эс болох.Муусайн түрүүч нар л их балбуулна нэг л юм болохгүй бол салаан дарга бага даргатай харьцана.Бага дарга хариуцсан салааныхаа арай дөнгүүрүүдтэй харьцана.Тэд нь доодчуултайгаа гээд бүх юм эмх цэгц эрэмбэ дараатай.
Миний он жавууд жинхэнэ эрчүүд байсаан ямар ч юман дээр санаа нэгдэж чаддаг янз бүрийн тэмцээн уралдаанд дандаа байр эзэлдэг шөрмөстэй аавын хүүхдүүд байсан юм.Эднээрээ би ямагт бахархаж явахын учир эрийн зовлонгоо хамт эдэлж зовж жаргаж нэгэн биеийн зовлонгоо нийтийн зовлон болгож нийтийн зовлонгоо нэгэн биений зовлон жаргал болгож хамтдаа армын нэг жилийг үдсэндээ тэр юм.
Миний он жавууд миний дүү нар одоо ч надад хүндэтгэлтэй ханддаг.Муу журнууд байсан бол муу санах л байх.Тэгдэггүй юм надаар балбуулж явсан миний он жавууд миний дүү нар би та нараас хэзээ ч уучлалт гуйхгүй эр хүнд тийм ёс гэж байдаггүй юм.Чаддаг аавын хүүхдүүд байвал чадаад гараад ир гэж арми биднийг цуглуулдагыг миний он жавууд дэндүү мэднээ.Надаар зодуулж нүдүүлж юм санаж явсан бол армид гомдоорой гэж би хэлнэ.Надаар зодуулж балбуулж эр чинь сэргэж явсан бол армид баярлаарай миний дүү нар гэж би хэлнэ.Юм үнэн байхдаа л сайхан худлын сүүдэр өчүүхэн л тусвал тэр хэзээ ч үнэн байж чадахгүй.
Миний торгон цэрэг миний он жав Пүрэв-Очир чамайг би ямагт өмөөрч олон зодоон хийж торгон цэргээ торго шиг ганган явуулдаг байсны учрыг чи мэдэхүү.Учир нь чи биднээс дөрвөн зуу гаруй цэргээс хамгийн бага настай нь надаас ч дүү.Хамгийн сэргэлэн цэрэг байсан ангийн нүүрсийг азааргүй зээлийн айлууд руу борлуулж намайг мөнгөөр тасалдаггүй цэрэг байлаа.Ахлагч хүүхнүүдэд хайр зарлана манай хүн.Тэд нар нь надад ирж алтан хошуу хүргэнэ.Хариуд нь хүний хайр сэтгэлийг би захирч чадахгүй ээ л гэдэгсэн.Муусайн ахлагч хүүхнүүд тэгвэл даргад чинь хэлнээ л гэнэ.Тэгээд яахав газар авах биш.Газар авхуулахгүй байх аргаа бид бас олж дөнгөхөөс хойш.Үргэлж миний хайрыг татдаг байсан учраас би чамайг торгон цэргээ болгосон юм шүү.Алий гэтэл нь яргалсан хувцсаа чамд бэлэглэчихээд өөрөө хотод үлдэж байсны учир нь ч чамайг би торгон цэргээ гэж тоож үздэг байсных юм шүү.
Цол гуншин дэв зэргээрээ л гэхээс ямагт би онжавуудаа дарга нараас өмөөрч та нартайгаа наргиж хүүхэн ярьж хүүхэд шиг загнаж инээж хөхөрч уйтгар гунигаа хуваалцаж явсныг та нар минь мэддэг надад сайн байдаг байсанд чинь талархаж явдаг даа.Миний онжавууд бүгдээрээ миний сэтгэл зүрхэндээ нандигнаж явдаг эр сэтгэл эр цэргийн дурсамжын минь эзэд билээ.Та нарынхаа тухай илүү ихээр дурсан санах цаг ирэх байх тэр цагт нь би та нарынхаа талаар илүү халуун дотноор өгүүлнэ.Та нартайгаа хамт байсан мөч бүхнээ санахаар
Хиймортой тугандаа адилсах өглөө
Хэзээд мөдгүй ойртсоор л байна даа
Азтай дүү нартаа халаагаа өгөөд
Оройн тоондоо зогсоод л баймаараа...

Нэг л мэдэхэд хорин таван жил хорвоогийн тоосыг хөдөлгөжээ.Залуу насны омогоо дарж юмыг жоохон ухаарч ойлгох гэх болдог юм уу даа.Миний эр хүн шиг туулж ирсэн амьдралын минь товчхон түүх ийм.Гэхдээ бэлтэргийг яаж ч тэжээгээд нохой болдоггүйг хүмүүс мэднэ.Намайг яаж ч гоочлоод арлихгүй хүн чанар мөн чанараа гээхгүй гэдгийг миний анд нар мэднэ.Өнөөдөр миний эцэг эхийнхээ нөмөр нөөлгөн дор амьдрах үе дуусчээ.Өнөөдөр би эр хүн шиг үр хүүхэдтэй болж үзсэн үү үзсэн даанч...Өнөөдөр би эцэг эх үр хүүхэд ах дүү нараа ачлах цаг болсон байна.Өнөөдөр эх орныхоо сайн сайхны төлөө үг үйлдэл байдаг бол түүнийгээ хэлж хийх цаг болжээ.
Өнөөдөр миний оюун санаа уран бүтээлийн амьдрал бэлтрэг байсан үеэ өнгөрөөгөөд идэр залуу талын хөх чонын дүр төрхөө олсон тийн олз идэшээ өөрөө олж идэн эрх чөлөөтэй дураараа оюун санааны бяд омгорхол бүтээхүйн онгодоор талаа нээж талынхаа энгээр дүүлэн давхих цаг болсон байна.Би тийн дүүлэн давхихдаа илүү адармаатай илүү гүн илүү аргатай илүү хүчирхэг болж сүрэгтээ ирж нийлнэ.Би талдаа байна бас байхгүй      .     БАЙНА..арррХ....Аррр...ррх...Рр...рХП гүйЦЭЭВ.ГҮЙЦЭЭ


                                              
                                                       МӨНХ ТЭНГЭР ИВЭЭГ.




                                                                                              Мөнх хас Н.Бэгтэр

4 comments:

  1. sain uu, kino uzej baigaa ym shig nudend haragdtal bichjee

    ReplyDelete
  2. Ñàéí áàéíà óó? áàÿðëàëàà.Òà óðàí á¿òýýë àðâèíòàé áèçäýý.has_begter ìèíèé öàõèì õàðèëöóóð òà íýã á¿ðòãýýä àâààðàé.

    ReplyDelete
  3. Сайн байна уу? баярлалаа.Та уран бүтээл арвинтай биздээ.has_begter миний цахим харилцуур та нэг бүртгээд аваарай.

    ReplyDelete
  4. haygaa ugsund bayrlalaa hundetgen yoslov

    ReplyDelete