Tuesday, November 13, 2012

Тухайтад, тухай хийгээд тухай бус, тухайд

Гул Ранжиндах гэгч юмаар бүтэн сар хөөцөлдөөд цалин ч гүй царай ч гүй сууж байна л даа би.Суумал бурхан шиг суугаагаараа сууж байна л даа би.Долоон буудлын инжнеэртэй /найргийн, бас тангийн/ эмчилгээний журмаар тан хүртээд.Заримдаа ихдүүлж заримдаа багадуулж хуссаар тэр юм шүү дээ чааваас.Хүнд хэлэлтэй юм биш.Нэг л өглөө муухан сэрэхэд хяруу цавцайж шүүдэ
р уначихсан байх юм.Уначихсан юмын унаагүй гэлтэй биш.Шүүдэр яаж унадаг тухайтад мэтийг мэтгэхээр мэлэн хойлог царайлаа л мэлрээ л сууж байна л даа би.Түдээе чинь хорин нэгдүгээр зуун, хоёр мянган он, арван сар, арван хоёрон, гарагийн таван /илүүц, гэхдээ аргагүй үнэн байдал/ юм гэдгийг сая жааны эр Жамбалдоржийн "яруу найргийн" минийхээр /шүлгийн/ түүврийг гардаж авах даа л мэдлээ.Тэгээд эгүүлж тойруулж харж суухдаа төрсөн сэтгэгдлээ тэмдэглэюү л гэж санасан юм.Тэрнээс шүүмж энэ тэр биш л дээ.Тийм гёлон ч гүй гэдэгээ хэлэе.Тэгж байгаад хэдэн үг хэлчихэе.Ер нь бол байна шүү.Хомсмоолчдоос хойш ярина.Тэгэхээр байна шүү.Урлаг дахь зарчмын асуудал, гоо зүйн ухагдахуун үеэ өнгөрөөж хүч чадал нь барагдаад дуусчихсан одоо системчлэгдсэн онол, үзэл баримтлал зохиох юм уу зохиогдох шаардлага байгаа болохыг таанууд мэдэж л байгаа даа аягүй бол.Гэхдээ яахав илжиг модон худрагандаа юм яваад байна хөөе.Даяараа тийм л байна.Учир начирсаад байх юу байхав.Урлаг өөрөө элдэв янзын пардаакшин студын нийлэг эдлэл метраал шиг л байх болж.Болж юу байхав техник техинлогийн үсрэнгүй хөгжлөө дагаад тэр хэрээрээ техникжиж шинжлэх ухаанжих гэх юм уу гэх болжээ.Өөрөөр хэлбэл энэ Лениний хөшөөг авч хаях шаардлага бий болсонтой адил юм болж байхгүй юу.Тэгэхээр Их багшийн үзэл баримтлалаар дүү орон цаашдаа явахгүй ээ арай өөрөөр явна аа гэдэгтэй агаар жишүү өнөөгийн урлагийн сэтгэлгээ өмнөх үеийн онол парактикаар тайлж тайлбарлахад учир дутагдалтай болчихоод байгаа хэрэг л дээ.Түр орхиё!!

Манай утга зохиол, урлаг арай гайгүй бэлгийн бойжилттой болсон шүү.Эрхийн шилжилт хувьсгаал.Ерөн он /цикл/ эрх чөлөө оюун санааны дэлбэрэлтийн үе үнэн л дээ.Зарим нэг нь хэт дэлбэрээд байхгүй болсон тал бий.Тохироё энэ ямбий бичвэрт гарах үг хэллэг, хандал үүтгэж буй чиг баримжаа, жанжин шугам, нээвэр нуувар санааг, намайг бодвол боловсролтой хүмүүс та нөхөд мэргэн цэцэн ухаанаараа төвөггүйхэн ойлгож буй биз ээ.Аль арван үгийг аль арван хүнд нь тайлбарлах вэ дээ.Чигээрээ хусая.Түрийчийн яриа.Тэгсэн яалаа тийм юм болсон.Марксист, леннист онолоор явж ирсэн урлаг /манайд/ тиймээ Фрейд мэрээд өөр хэн байна.Шал танихгүй онол параачикийн асуудлын шугамаар нэвт шаагаад ороод ирсэн ш тээ.Модерн энэ тэр гээд моод монголоор дуусдаг шиг.Моод монголд эхэлсэн юм.Шинэхэн дээрээ соньхон.Соньхон дээрээ шинэхэн байлаа манайд.Улаан хацартай охид хөвгүүд сэтгэлгээний шоо шинэ шүлэг бичиж, уншиж шоо шинээр сэтгэж тэр хэрээрээ нийгэм олонхийг хуйлруулж байв даа.Соёлжиж дадаагүй шинэ содон юм дуулж мэдээгүй ард түмэнд энэ нь ёстой соньхон чиг зэрэглээ юм уу даа байсан байж таарна.Одоо бүгд цагаан хацартай болсон доо.Болор цомын тайзан дээр зарим нь үлдэж, болсон болоогүй зарим нь явж, болдог зарим нь болоод явж байна уу даа.Улаан дээлтэй л бол манай авгай гэдгээс арай өөрөөр болж ирсэн юм шүү урлаг уран сайхан маань базарваань.

Ээ лам гурван эрдэнэ атаа таван тэнгэр минь.Алт, мөнгө, хүрэл нь яахуу.Алсан сүх талсан сүх, Галсансүхийн хажууд /тонгоруу утгаараа/ жижиг асуудал.Газар доогуур байдаг метаалийн оноосон нэр.Шинэ мянган.Аа бас догь нийтээрээ урбаанжаад ирчихсэн үзэж харах, дуулж мэдэх юм нь өөр болсон.Манай үеийн залуус урлагаар амьсгалж бичиж туурвиж байна.Бас өөр болсон шүү юм аа.Өрнөдийн урлагийн хэм хэмжүүрт дөхөж очиж, барианд байдаггүй юм гэхэд бараагүй үлдэхээргүй /ганц нэг гялтайх/болсон дог.Энэ бол ололт.Бүх юмыг өрнөөр хэмждэг юм ч бас биш болсон цаг үе юм даг уу даа.Бүхэллэг болж ирж байх шив ээ.Бурхан манайхыг л ялгавралаад гавал жижигтэй болгоцон баймааргүй байлтай даа.За тэгээд ерөнхий нэг раам зангидаад орхичихоё.

Раам зангидахаас л уран зураг эхэлдэг юм даг.Тэгээд яах вэ.Ерөнхий ирсүнкний яриа даа.Тулга гээд Бага тойрууд нэг фаап байна.Тэнд Бэгтэр халбага пийв уугаад сууж л байна.Тэнд миний нөхөд галт ус ашиглаад философийн чулуу олчих гээд сууж л байна.Авъяастай ухууртай сэтгүүртэй нөхдөө хүндлэхгүй байхын аргагүй ээ.Сүүлийн үед баллуур нэг их хэрэглэхээ больсон би.Одоо зохиомжоо жоохон цэгцлэе тиймээ.Миний нийлүүрт өчнөөн янз өнгө байна.Шинэ мянган ярих гээд байна.Залуусын шүлэг найраг зураг урлалын талаар бага сага гадарлах болов уу гэж өөртөө найдна.Ихэнхийг нь мэдэх юм.Тиймээс би нэг өнгө сонгоод суурь өнгө авая гэж бодож байна.Кантынхаар "Зураачийн ажлын арга нь ойлгомжгүй, ихэнх хүмүүст, тэр тусмаа уг бүтээгчидэд өөрт нь ч гэсэн оньсого байдаг" гэсэн байдаг нь онгод монгод ороод ирэхээр тийм гэдгийг зарим талаар би хүлээн зөвшөөнө.Харин үзэгчдийн хувьд би юу хэлэхэв.Гүн ухлаадас төрөгдүүлэхээр цаагуур санаагаар ярина гэвэл.Наагуур яриад байна.Ойлгомжгүй, ойлгомжтойн тухайд ихэнх үзэгчээс хамааралгүйгээр жинхэнэ юм үлддэг л шүү дээ.Жинхэнэ урлаг цөөн үзэгчтэй байдаг гэж би мунхаглан боддог шүү ухаантай.Кант дагууд ийм байж болох л юм./ Өөрт мунхаглав, өрөөлд цухуйлгав/.Юу зурахаа би мэдэж л байна.Ямбий бичвэрээ хандал зүүн оролцуулаад байна гэж хардах гэх бий тамина.Үгүй шүү.

Тэгээд жоохон ярилцая.Утга зохиол урлагийн боловсролоор түй ч гүй мань мэт нь юугаа хэлж хуйхаа маажихав.Мэргэн түмэн урлагчдийн өмнө "Бурхангүй газрийн бумба галзуурах" гэгч болох байх.Бумбагүй газрийн бурхан галзуурах... энэ мэдээж наргиа л даа.Хар ухаандаа хагацаан мунхаг ухаандаа муугүй бодсон бодол санасан санаагаа юугаа уран жороо хүлгийн явдлаар урин сэрээж дуудсуу би.

Бурхан ч юм уу, гараг эрхэс галлактикуудын тоосонцороос бөмбөрцөг бий болж.Бурхан ч юм уу, амьдрал бий болж.Бурхан ч юм уу, сармагчингаас хүн бий болж.Бурхан ч юм уу, олон зуун мянган жилийн хөдөлмөрийн үр шимийн дүнд оюун ухаан хөгжиж.Сэтгэдэг гэвэл амьтад ч байх.Харин сэтгэхүйгээ ухамсарладаг гэвэл ончтой байж болох.Хүн идэж уух, өмсөж зүүхээс өгсүүлээд оюуны хэрэгцээгээ хангах зэргээр мэдээж урт удаан хугацааны туршид бий болж ирсэн.Гоо сайхан, мэдрэмж таашаал хүртэх шаардлага оюуны хөгжлөө дагаад нарийссаар ирсэн нь мэдээж.Би бээр оюун ухааныг хүнээс хүнийг нь ялгахад зориулагджээ гэж үздэг тэнэг л дээ.Ингээд хаячихая.Товч ухуудуу санаагаа базаад тиймээ.

Аливаа үндэстэний оюун санаа, ёс зүй, үнэт зүйл амьдрал иргэншлийн хэв маяг ов ондоо тиймээ.Ертөнцийг үзэх үзэл /шашин, г.м/.Гоо зүйн ойлголтууд ч мөн өөр өөр юм.Аливаа цаг үе бүтээгчидээ өлгийдөн авдаг.Бүтээгчид цаг үеийнхээ оюун санааны амьдралыг дүгнэн дамжуулж /хувь бүтээгч/ ертөнцийг тайлж тайлбарлах гэж үнэний эрэлд морддог нь жам.Харагдаж байгаа сайхнаас харж буй сайхныг товчдоо бүтээгч мэдрэмж авъяас бүтээгч үйлээр дамжуулах чадвартай байна гэдэг өөр зүйл тийм үү.Хувь бүтээгчийн зөн мэдрэмж шаналсан оюун ухаанаас тухайн нийгэм олонхийн за даа сүргийн хаашаа явах яах ийх гэх мэт асуудал урган гарч ирсээр өнөөг хүрчихэж байгаа юм уу одоо.Шинжлэх ухаан огт яриагүй.Урлаг нь танин мэдэж туршиж ропот бүтээх гэхээс илүү сэтгэл хөдөлгөх мэдрэмж таашаал өгөх зэрэг хүний оюун санааны зөн мэдрэхүйг өдөөж цэнгэл баяслын дээдийг амтлуулах гэвэл болох уу.Уран хурц мэдрэмжгүйгээр ямар ч урлаг оршин тогтнохгүй, гоо сайхны илэрхийлэлүүд ч тэр.Ухаан авъяас ийм дээ л үнэтэй.

Урлагийн түүх он дараалал зэрэг мэдэж байгаа юм ярихгүй.Миний харж байгаагаар алив юмсын зүй тогтол энгийнээс төвөгтэй, дан шинжээс хосолмол, хосолмол шинжээс нийцэл зохицол гэсэн дараалал байж болох юм.Ерөөс монголчуудын сэтгэлгээ өөр юм.Ихээс бага руу, ерөнхийгөөс ерөнхий бус руу гэх зэрэг задалж харах сэтгэлгээгээрээ өрнө, дорноос ч өөр гэж үздэг.Түүх ойлгож байгаа.Манай урлаг соёлд гавьтай сонь содон юм ихгүй гэж үзэцгээх тал байдаг ч оюун ухааны хувьд дахин давтагдашгүй мэр сэр судар бичиг зэрэг ховор зүйлс цөөн болов ч тохиолддог.

Одоо харин урлаг уран сайхан хаа сайгүй танин мэдэхүйн ул суурьтай мэдлэгийг шаардах болж шинжлэх ухаанжиж иржээ.Орчин үеийн урлаг бүхэлдээ нэг цогц болж ирж байх шив дээ.Өөрөөр буулгавал техник техинлогийн хүч хөгжлөөр нүдэж хэлбэрээс гажсан агуулгийн үнэр ч гүй болсон болоогүй хогийн пүүнкэрний баймаар юмс өдөр тутам үй олноороо төрөн гарч төд удалгүй хогийн пүүнкэрлүүгээ буцаад маршилж байна.Тэнэглэл хийгээд тэнэглэлээ илэрхийлж буй хэлбэр нь урлагийн өөрийнх нь мөн чанарыг гажуудуулаад байх аятай.Буруу юм биш хөгжил дэвшил сайн хэрэг.Харин урлаг маань арай...

Тийм ч биз үгүй ч биз тиймээ.Харин бид, бид гэдэг маань бидний үеийнхэн юу хийж бодож сэтгэж байна вэ?
Гэсэн асуулт 90-д оныхон бол бидний өмнөх замыг засч өгсөн гэдэгтэй маргах гээгүй .Тус тусдаа бүлэг цүлэгтэй залуус өөр өөрийнхөөрөө явж байна.Сэтгэлгээний элдэв эрэл хийгээд хахь өөр содон хэлбэр дүрслэлээр баялаг болсон.Овойж оцойж тасарсан хүн алга.Гарна биз.Зүгээр харахад бас эгзэгтэй үед амьдарч байна.Манай урлаг дэлхийн болоод тэр дайны очих үндэсний юмаа нийтэд хүлээн зөвшөөрүүлэх цаг үеийн хариуцлага хүлээсэн бүтээгч залуус гэж бодож байна.Тийм үгүй эсэхийг хойч үе хүссэн эс хүссэн ч асуух болно.Урсгалаараа норм нормтивоороо хусаад байвал сайн зүйл болохгүй нь тодорхой.
Хэн нь хэн байгаад зураад бичээд ямар одон метаал бай шагналтай байгаад ямар багштай байх, хэнээр магт шүүмж бичүүлж вэ /тийм нэг балай юм яваад байдаг, анкит бол бишээ/ тиймээ.Гэдгээс үл хамааран тэр нь жинхэнэ урлагийн дээд үнэлэмжинд дөхөж үү гэдгээр нь л шүүж тэр нь үлддэг юм шүү дээ.Жинхэнэ гэдэг өрөөсгөл ойлголт ч байж магадгүй.Ямар ч байсан хүн төрлөхтний үүсэн бий болсон цагаас өнөөх хүртлэх урлагийн оюун санааны ертөнцөд гайхан бишрэгдэн үлдсэн, үлдэх сор содон урлагийн бүтээл.Түүнлүгээ тогтсон үнэлэмж, хэмжүүр.
Чоно шиг амьдраа л дуусая.
Манай үеийн “Догшин залуус” нэрийдэх нь /ХХ-р зууны Английн залуу зохиолчдын бүлэг/ -ын /нааш хамаатуулах /-нь “Догшин залуус”-т баттайяа нэрлэгдэх Жамбалдоржийн тухай ярия.Нэг гаргалгаа үндэслэгээ хийх гэж оролдоё.Лангүүгээр “силлогизм” гэх.Бүх Догшин залуус /цаашид “Д” гэе/ шүлэг /Ш/ бичдэг./Бүх Д бол Ш/ Тиймээс бүх “Д” шүлэг бичнэ./Бүх Д бол Я/-/яруу найраг/-чид /Бүх Я бол Ш /.Одоо юу болов./Сократ/ сана!. /Д,Ш,Я/ болж байна.Гаргалгаа юунд хүрэв.Хуурамч нэгжийн /эхний нөхцлүүдээс харж анхаар!/тусламжтайгаар Д,Ш-ын логик загвар битүүрч байна.Өөрөөр хэлбэл энэ үндэслэл гурван Д,Ш,Я /зориудаар Д,Ш,Я!/ “категор”-ын “гипотетик” /таамнаг, таамнал/ -ийн илэрхийлэмжээс бий болж байна тийм үү.Тэгэхээр одоо “категор”-ын силлгозмын “хэлбэр” болж байна.Категорын Д,Ш байх нөхцөлд гаргалгаанд “Я” байх “термин” /нэр томъёо/-г туйлын “категор” термин гэе.Харин энэ дүгнэлтэд “Д” эс байх терминийг дундаж термин.Бас “предикат” /өгүүлэхүүн/ “бодомжийноор нь авая”.”Я” термин гол болж субъект нь “туслах”/туслах гэсэн дээр анхаар!/ термин болж Д,Ш,Я /туслах, дундаж,гол/ болно.Тэгэхээр гол термин нь нэг дэх категорын предикат,туслах термин хоёрдох категорын субъект болж нэг дэх категорын сизиллог болчихож байгаа юм.Жишээг Д,Ш,Я –гаар авсан нь илүү ойлгомжтой болгох гэснийх.”Х” байх нөхцлийг энд албаар орхигдуулав.Ойлгоно биз.Тэгэхээр байна шүү.Д-гийн нэг Жамбалдорж, номынх нь тухай бодлоо Ж,Ш,Я гэсэн дараалалд оруулахыг хичээе.Д-чүүдээс Жамбалдоржийн ялгаатай талыг “Х” категороор олж харах гэж бодсон юм.Бодвол дээр та нөхөд энэ залуугийн шүлгийн талаар болон цаашид тулгамдаж байгаа асуудлаа нилээд хэлцэх шиг болсон миний чихэнд юу ч наалдахааргүй байсан нь үнэн ч наалдаагүйг бодоход довтой хэлцүүлэг өрнөөгүй болов уу гэж таамаглана.Гэхдээ томчууд дотроо бодолтой дороо суурьтай нэгийг бодож хоёрыг тунгааж явдаг бизээ гэдэгт итгэнэ.
Миний ойлгож байгаагаар ш тээ.Хэлний илэрхийлэх боломжинд тулгуурлан гайхалтай уран дүрслэлийг гаргаж, бадаглал болон эгшиглэл утгын гүнзгийрлээр сэтгэл хөдлөлийн тодорхой түвшинд хүргэж тууривсан бүтээлийг яруу найраг гэнэ.Гэж ойлгоод байгаа ш тээ.Ямар ч санаагаар баяжуулан нэмж чимээд хэллээ гэсэн дүр зураг бол ийм буух.Мань бол чамайг нэвт харж байна.Бүр нэвт шүү .Нэгдүгээрт чи хүн хүнээрээ яваа хүн.Хоёрдугаарт чи бол мэдрэмжтэй уянгатай сэтгүүртэй залуу.Гуравдугаарт чи яруу найрагч.Өнөөх багш шавь магт шүүмж энэ тэрээс хол өмнөө найрагч за юу.Тэгэхээр чиний багш бол яруу найраг өөр хэн ч биш чигээрээ л яв.Чи бид хоёр бол хөдөөний хүүхдүүд Урбан соёлтонгууд гүн ухаж мэдрэх нь юу л бол чиний шүлгүүдээс тэгж анзаарлаа.Хөдөө нутгийн зураглал сайн.Гэхдээ сүлэх хэрэгтэй цаашлаад тиймээ хил даваад явж өгөх хэрэгтэй байхгүй юу.Орос, Америкаар ороод тиймээ.Явах л хэрэгтэй.Ерөнхийдөө шүлгүүдийг хайрцаглан бөндөгрөөрөө шүү дээ. Харж байхад сэтгэгдэл маягын юм ч байна.Бусдын өнгө аяс буусан ч тал ганц нэг газар цохиж л явна.Хэт хээнцэрлэх гоёмсог үгүүлэх гээд бүдэрсэн юм ч байна.Энэ бүгд одоохондоо бидний хэнд ч байдаг л алдаа.Гэхдээ л гоё юмаа.Юу хэлэхэв.Чамд догшин залуучууд дотроосоо ялгарах өөрийн гэсэн өнгө төрх байна сайн яруу найрагч болох үүтгэл хамаатал чамд нэгэнтээ бүрджээ.Номонд орсон шүлгүүдийг хэвлэгдэхээс өмнө уншсан болохоор яг тухайн үед төрсөн мэдрэмжээ хуурахгүйн тулд олон юм хуцмааргүй байна.Чи өөрөө юу хийх юу бичихээ дэндүү сайн мэдэж байвал хөндлөнгийн дүгнэлт тэр энэ онц биш байх шүү чамд.Үнэн гэдэг заримдаа худлын гэрч болох нь бий учраас худалгүй үнэнээ л чиний гэх бүтээлийн тухайд өчив.Х нөхцлийг чи толгойгоороо хөл хийнэ үү хөлөөрөө толгой хийнэ үү гэдэг шиг ёстой өөрөө л мэдэж дээ гэхдээ алий гэсэн юм хийх л хэрэгтэй.Чамд аяъяас цаанаас өгөгдсөн өгөгдөхүүн бий шүү дээ.Яах ёстойгоо л бодох хэрэгтэй.Өөрсдөө ч мэдэлгүйгээр хүмүүс ямар нэгэн зохион байгуулалтанд орсоор л байна.Орсоор ч байх биз.Харин...
Төгсгөлд нь юу ч биш байх л даа.Энэ бичвэр.Цухас санаа бодлоо тойм төдий зураглах гэсэн нэг муу юм.Эцэст хэнд хаяглах вэ гэж өөрөөсөө асуулаа.Хариулт нь хаана хаяглахаа би дэндүү сайн мэддэг гэж дотроос минь нэг чоно архираад байна яах вэ?...
Хас Бэгтэр

No comments:

Post a Comment