Friday, January 6, 2012


                                             Өвсний нүднээс үүдсэн үг              

Нэгэнтэй санаваас “Одоогоос хэдэн мянган жилийн тэртээ эд баялгаасаа салсан хүмүүс оюуны баялгаасаа хагацсан байлаа.Одоо бол өөр,эд баялагтай болсон нь оюуны баялгаасаа салжээ” гэж Акутагава хэлсэн байдаг юм.Айхтар үг шүү.Энэ бол уран бүтээлч хүн их бодмоор үг шиг санаггддаг.
Найзынхаа “Өвсний нүд”нэрт номыг уншлаа.Гүй ээ найз нь бас учиргүй их нигилист үзэлтэй,”comedy of manners” нүдээр харж чи яруу найрагч биш гээд салаавч үзүүлээд байдаг хүн биш шүү дээ.Чамбай бүтээл болжээ их таалагдлаа.Тэр бол тийм хамгийн гол учир юмыг би дор хүүрнэнэ.Энд жаахан бөөлж онгодоо дууднаа.Найз нь сайн бөөлж чаддагүйг чи мэднэ дээ.Наад дээлтэй хүн,шуурга шиг хүн хоёр чинь надаас илүү акедемик,мэргэжлийн талдаа бөөлнө ш тээ.Онгодоо жоохон буруу замаар дууддагаас бус,бэлэн онгодтой юнивэрсализмист тэмүүлэлтэй,харьцангуй төлөвшиж яваа “personality” Дон Жуанууд шүү дээ.Ер нь бол “dialect” хүрээн дотроо ярия.Миний урд 88 оны хэдэн луунуудын ном байна л даа.Минийх байхгүй “яруу найраг бол хэрийн хүний ойртож дөхөмгүй гүнзгий ухаанаас төрдөг алсын зүйл” гэсэн ухааны Аюурзанын нэг үг байдаг би бол аль эрт арван жилдээ энэ үгийг өөртөө ойлгочихсон юм.Бичвэл бичих байсан бусдын нь барахгүй ямар ч байсан монцамэгын модон бус хэлтэй хүн,ашиглалтын инжнер хоёрын өмнө давж бичих байсан юм.Тэгсэн бас л барахгүйгээ ойлгосон л доо.Гэхдээ энд нэг чухал юм байдаг байхгүй юу эд бол яруу найраг бичдэг яруу найрагчид байхгүй юу.Надаас том байхгүй юу.Энэ миний үеийн залуус бүгд том.Би ярина хэлнэ.Эднийхээ тухай МУЗА-ын тухай муугүй хэдэн үгэндээ хэлнэ.Одоо бол чиний тухай Нямдоржоо чиний.
Яахав юм бол явж л байдаг.Өнгөрсөнөө хар ирээдүйгээ хар одоогоо хар тиймээ.Бөмбөрцөг бөөрөнхий шүү дээ.Тэр чинь бөмбөрцөг л учраас тэр шүү дээ тиймээ.Харах хэрэгтэй хаана яваагаа мэддэг байх нь үгүй ядахдаа халтирч унах,хий дүүлэх хоёроос аврана шүү дээ тиймээ.Юм бол яваад байна.Эрүүл талруугаа тиймээ их зөв талруугаа л явах хэрэгтэй л дээ.”Яруу найраг бол тогтмол хэмжигдэхүүн” биш тогтмол хэмжигдэхүүнийг бий болгож байгаа тогтмол хэмжигдэхүүн ч байж болно.Юм олон талтай тиймээ.Юм явж байна алгуур явах хэрэгтэй тиймээ замаа шалгах хэрэгтэй тиймээ хөдөлгүүрээ найдвартай байлгахын тулд хөдлөх хэрэгтэй тиймээ.Би бол вогонд тийзээ захиалчихсан та нар бол суугаад явж байгаа.Нямдоржоо чи бол вогонд сууцан яваа чи бол цорын ганц гэрэлт замаар өөрийн зохиосон дуугаа аялсан шигээ явж байгаа тиймээ.Би бол мэднэ.Зурж бичиж чаддаггүй новш л байхгүй юу Бэгтэр тиймээ,мань мэтийн улсууд нь чадуул чадаад чадахгүй бол клубын үүдэнд билет тараагаад тиймээ тарактораа жолоодоо л тиймээ.Юм явна ш тээ.Амьдарч болдог байхгүй юу тиймээ.Арга нь олддог л байхгүй юу тиймээ.Зам хаа ч байдаг.Харин шонхруудын буух зурвас тод,нисэх тэнгэр нь цэлмэг байх хэрэгтэй байхгүй юу тиймээ.Та нар бол шонхрууд байхгүй юу тиймээ гагцхүү зорилготой чин үнэн хүсэлтэй,сэтгэлтэйеэ нисэх хэрэгтэй тиймээ.Чи бол мэдэж байгаа тиймээ.Чи бол шонхор байхгүй юу.
Анагаах ухаанд “эвтанази” гээд эмчилгээний арга байдаг юм.Найдваргүй өвчтэй хүнийг найдвартайгаар егүүтгэх аргыг Хүрлээ чи мэдэж л байгаа шүү дээ.Тогосоо чи тэр олон давхрын дээд талын цонхоор хараа л зогсож байгаа шүү дээ.Ашиглалтын инжнер ч бас мэдэж байгаа.Нямдоржоо чи бас мэдэж байгаа.Есөө чи бас мэднэ шүү дээ.Нанжаа чи бас.Аюушаа сэгсэгрээ.Баяраа би чамайг согтуу байхад чинь энэ талаар ярьж л байсан шиг санагдана.Хоёулаа согтуу байлуу.Начаан миний дүү мэднэ дээ.Улмаа минь Сосоо минь тиймээ миний дүү нар мэддэг байхгүй юу.Дээшээгээ тиймээ Томоо,Бүүвэй,Элбэгээ,Дээгий эгчээ,Баясаа эгчээ,Хангалаа Хөх мэдрэхүйхээн.Өө миний зүг нэгт Нарангэрэлтээ,Хүрээ хөвгүүдээ Момо ахаа тиймээ,Зүс бүгэг андуудаа.Өө бас миний л зүг л нэгт Аюур ахаа Өлзий эгчээ тиймээ,агуу их миний ах Сэмбэ тиймээ,миний муу эгч Оюунчимэг эгчээ тиймээ өөр хэн байна тиймээ та нар мэддэг байхгүй юу.Юм бол зогсолтгүй явдаг гэж би хэлсэн тиймээ зөв замаар л явах ёстой.Би та нарыг хүн алаадах гээд байгаа юм биш шүү.Жинхэнэ юмыг жинхэнэ байранд нь аваачиж тавих хүмүүс бол та нөхөд өөр олон нөхөд,та нөхдийн хийх ёстой ажил юмаа л гэж.
Яруу найрагч үгийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэцгээдэг.Хүлээх хэрэгтэй хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй байхгүй юу.Өнгөрсөн үеэ муулж болохгүй ээ Алдас болно гээд хэлчихдэг,шудрага үнэний төлөө тэмцсэний чинь төлөө өмнөөс чинь буу шагайсанд уучлаарай гээд уучлалт гуйчихдаг л байхгүй юу манай ерөнхийлөгч.Манай ерөнхийлөгч ухаантай л байгаа байхгүй юу.Момо,Аюур гээд сэтгэлтэй байгаа байхгүй юу.Эд бас хариуцлага хүлээгээд байгаа байхгүй юу.Гагцхүү тасралтгүй мөхөлтгүй явж бидний үед ирээд байгаа утга зохиолын төлөө та нар хариуцлага хүлээх хэрэгтэй.Утга зохиолыг хайрлах хэрэгтэй.Та нарт тийм сэтгэл байгаа.
Хойч үеийнхээ төлөө
Хорьтойдоо бид хорвоог орхисон юм шүү...гээд агуу их Балбарын нэг шүлэг байдаг байхаа.Андуурч байна уу андуураагүй байхаа.
Та үеийн нөхөд та нарынхаа талаар би алий гэтэл нь бичиж чадна л даа.Алаад яахын тиймээ амьд явах хэрэгтэй байхгүй юу тиймээ.Та нар бол аймар байхгүй юу.
Одоо бол онгод оржийн...орчлоо... одоо бол миний толинд бууж байна.Толгойд тодорхой байна.Одоо хэлнэ за юу Нямдоржоо төөрөг зургийг чинь хэлэе за юу.Хүлээж бай...Байж бай...хоолоо идээдхэе...хм...амттай байна.Сайхан байна.Одоо хэлнэ за юу.Байжий би мэдэж л  байна ш тээ.Чи нэг том нуурын чигийн л хүн байна тиймээ.Чи бол том байхгүй юу.Энэ ном юув тээн ямар шүлэгүү тээн.Ертөнцийн гуравуу,хайку юу,богино хэлбэрийн “lyric шүлэг үү ,“ямб” шүлэгүү,эпиграм шүлэгүү,”couplet” шүлэгүү тээн би бодож байна тиймээ энэ бол хэний ч илэрхийлээгүй яруу найраг  байхгүй юу ”poety” юм.Надад бол формгүй буугаад байна за юу.Нэг тийм экспрессионизст дүр буугаад за юу детерминизмээр дамжин за юу эссенициализм талын юм буугаад байна.Найзынх нь эмпати чадвар дажгүй хөгжсөн гэж боддын ш тээ.Найз нь бол “literary criticism хавийн мэдлэгээр дулхин шүү дээ чи мэдэж л байгаа шүү дээ.Тэнэг байхгүй юу Бэгтэр тиймээ тэнэгээ мэддэг л байхгүй юу тиймээ.Гэхдээ хэлнэ за найз нь Достовоскийн “Карамазовын хөвгүүд” номын эхэнд нэг ийм үг байдаг юм.”Би танд чин үнэнээр нь ёстой үнэнээр нь хэлж байна шүү! Хэрэв буудайн нэг үр үхэх аваас гагцхүү үр л үлдмүү,харин үхэх аваас олон үр соёолмуу” гэж үгчилж буухгүй байна.Утга нь мундаг нөгөө мундаг Евангленаас иш татсан үг байдаг даа.Харин чиний шүлгүүдийг унших л аваас уншигдмуй тэгээд унших л аваас олон мэдрэмжийг хүртмүү тиймээ надад бол бууж байна.Одоо үнэнээ хэлнэ за юу.”Нарангараг”,”Эр тагтааны гуниг”-аас,“Өвсны нүд” хүртлэх чиний “migration,human”,”human evolution”-ыг чинь ч хүртэл ярина за юу.Дүрийн өсөлт ярина за юу.”haire art,outsider art”-аас жинхэнэ яруу найрагч хүртэл чинь жинхэнэ “short story”-ч болтол чинь ярина за юу.Чи бол том болсон байна.Чи бол чаддаг л байхгүй юу.Чадсан л байгаа байхгүй юу.
Одоо энэ СУИС-ын жүжгийн ангийн оюутнууд хуучин номын худалдаанаас хоёр гөөхийний мөнгөөр авуул авчихаж болмоор Жүжигчний өөртөөгөө ажиллах дасгал ч билүү номон дээр алт шиг үг байдаг байхгүй юу “Сэтгэлийг бүү тогло тэрхүү сэтгэлээс гарах хэлбэрийг эр” гэж.Юм бол байж байдаг тиймээ тэр юмыг байлгаж байгаа тэгж харагдуулж буй тэр зүй тогтлыг нь хар эр ол гээд байгаа юм.Чи мэднэ дээ.Сарнай шалбааг дотор хэвтэж байсан ч сайхан харагддаг тиймээ.Учир нь ямагт сайхан харагддаг тэр үнэ цэнэндээ байгаа л байхгүй юу тиймээ.
Би чиний шүлгүүдээс тэр юмыг юм байлгаж байгаа зүй тогтлуудыг эрээд байна.Чи хэлбэрээс цугтаагүй байна.Эсвэл ямар нэгэн хэлбэр үзүүлэх гээгүй байна.Чи бол тэр жинхэнэ юмаа үзүүлж чадсан байна.Орон зай бол агшдаг сунадаг эд  чиний шүлгүүдэд чиний л гэх онцлогтой шаталталт тийрэлтэт хөдөлгүүрээс эхтэй нэг юм байгаад байгаа байхгүй юу тэр нь биетэй бодьтой юм шиг харагддаг тэр орон зайн хэлбэр,биетэй бодьтой юм шиг харагддаг мөртөө биегүй бодьгүй юм шиг харагдсаар байгаа тэр орон зай хүртлэх тэр бүх орон зайг орон зайн дүрсүүдийг мэдэрч нэгтгэж харах гэсэн тэмүүлэл яруу найрагчийн бодож бясалгахын зовлонгийн цуурай байна.Тийм цуурай шүлэг бүрийн чинь цаанаас тэмтрэгдэж байна.Миний энэ үгний цаад ухвар санааг чи ойлгож байгаа биз дээ.Магадгүй чи их удаан бодож шаналж түргэн бичиж тэр зовлонгоосоо түргэн ангжирч чаддаг юм шиг надад санагдаж байна.Тиймээс би энд нэг үгийг зориуд тэмдэглэн үлдээе.Романтизмийн үеийн шүүмжлэгч Вилмам Вордсворд ингэж тунхагласан байдаг.”Яруу найргийн объякт нь...чин хүсэл,тэмүүллээр зүрхэнд хүрч амилдаг үнэн мөн чанар юм”
Чиний санаа чиний хэлэх гээд байгаа чинь хэлээд байгаа чинь нэгэн хээлэнд байна.Чи гол шугамаасаа хазайгаагүй байна.Нэгэн цогц эмх цэгцтэй байна.Зөөлөн гал дээр удаан болгожээ.Дээр би формгүй буугаад байна гэсэн юу гэхээр за би ахиад нэг үг тэмдэглэн хэлэе “Хэлбэр бол галаас илч төөнөдөг шиг мөн чанараас л урган гардаг” хэмээн Флоберь хэлсэн байдаг.Цаад углуурга нь цул нягт чанар нь байгаа учраас тэгж буугаад байсан хэрэг л дээ.Чиний хэний ч илэрхийлээгүй яруу найраг тийм саналага сэрэгдээд байсан хэрэг юмаа.  
За олон юм ярьвал ярихаар байна.Гол юмаа товчлоо л ярия энэ нь л шудрага.Шулуун үгэнд шуудруулаад явчихая хоёулаа. 
Чи бид хоёр гудмаар явж байгаад гоё хүүхэн харлаа гэхэд би бол гоё сайхан харагдуулж байгаа хувцас хунар будаг шунхыг нь олж харах байхгүй юу.Чи бол тэгэхгүй чи бол байгалиас нь хар нь гэгээн харна.

Харанхуйд цээжний чинь хос үзэм
хазаад авмаар ойрхон....
Хүршгүй бүхэн хичнээн амттай!

...Гэж гоё мэдэрч хардаг байхгүй юу тэгээд аманд байсан чихрээ залгичихаад хайран юм хэмээн гэгээхнээр боддог байхгүй юу.Өөрөөр хардаг байхгүй юу “гантиг чулуун мөрөн дээр нь ганц нэг бороо дусалтал нь” харж чаддаг байхгүй юу.Яруу найргийн шид увьдас гэдэг тийм ер бусын.

Шинэ ногоон дунд
хуучин чулуу хэвтэнэ.
Шувуу ирж суув аа.

Эртний цөөрөм гэдэг шиг энэ шүлгийн аврал нь хуучин чулуундаа байгаа юм.Шинэ юм гэдэг мөнхийн хуучин юм байж ч болох хуучин юм гэдэг шив шинэ юм ч байж болох.Шинэ хуучин хоёрыг,байгалийн төгсөшгүй эргэлт хөдөлгөөнийг энэхэн агшнаа холбон сууж буй тэр шувуу нисэх боловуу Нямдоржоо.Суусаар байх уу? Нисчихвэл яах?...

Уулын догшин гол.
Урсгалаас нь үсэрсэн загас
Агаарт тогтосхийгээд
унана.

Энэ шүлгээс гол урс ч байгаа чимээ сонсогдохгүй байна уу.Усны урсгал шиг харагдахгүй байна гэж үү.Хараахан хөдөлгөөн болж амжаагүй хөдөлгөөнийг илэрхийлсэнээрээ гайхалтай.Энэ бол билгийн нүд.Яруу найрагчийн нүд чиний нүд Нямдоржоо.

Үлэмж тайгын гүнд
үл мэдэгхэн салхи сэвэлзэхүй
цас унах нь дуулдана.

Нам гүм нам гүм яасан их нам гүм бэ.Үл мэдэгхэн салхи үүсэх нь нам гүм.Цас унах нь ч нам гүм яасан их нам гүм бэ.Нам гүмээс нам гүмийг ингэж мэдэрч бичнэ гэж нам гүмийг нам гүмээс нь ингэж нээж харуулна гэж байхуу Нямдоржоо.

Бие сэтгэл төөрөм
биегүй манан дунд
буга эврээ гээнэм.

Нямдоржоо найз нь чин үнэндээ чамайг биширсэн шүү.Энэ бол мэдрэшгүй юм.Энэ л чиний хэний ч илэрхийлээгүй яруу найраг юм чи яруу найрагч юм Нямдоржоо.
Энэчлэн чиний шүлэгүүдээс бүгдээс нь мэдэрч мэдсэнээ хэлэх гэвэл их цаг орно.Чиний шүлгийн хаос төлөв нь надад их онцгой санагдлаа.Их идеограмматик талдаа юмуудаа.Би бол чамайг метафизикч яруу найрагч гэж хэлнэ.
Эцэст хэлэхэд чиний багш бол байгаль юм.Чи бол байгалийн гэгээн сэрэхүйтэй яруу найрагч.Гүнзгий агуулга эрч хүчтэй шүлгүүд надад гэгээн сайхан санагдлаа л.Бэгтэр олон юм солиороо л явдаг байхгүй  юу тиймээ.Гэхдээ юу солиордогоо мэддэг л байхгүй юу.Учир нь солиорлол л солиотнуудаа илчилж өгдөг шүү дээ.Чи бол улам ихийг хийнэ би мэднэ.Чи бол монголын утга зохиол дахь нэгэн гэрэлт хөвгүүн мөөн.
Энэ нэг гэгээн бүхнээр дутсан нэг ийм цаг үед Нямдоржоо чиний гэгээн сэрхүйгээр одоо бид дутах л учиргүй юм шүү!гэдгийг хэлчихмээр л байна шүү дээ гэдгээ хэлчихэж л байгаа минь энэ юм шүү дээ.Тиймээс хэний ч илэрхийлээгүй хэдэн үгээ хэллээ Бэгтэр.

                                                                                     Хас Бэгтэр

8 comments:

  1. Ёстой нэг бөөлсөн байх шив дээ... хэхэхэ. Миний дүү ч онгодтой хүүхэд шүү. Хэнийг нь хэлчихвээ? Хэн хэнийг чинь хэлчихлээ...

    ReplyDelete
  2. "Муу хог" чинь, хэзээ ч дахиж үзэг баримааргүй болгочихдог байна ш дээ...

    ReplyDelete
  3. begter ah maani ch estoi l boolson bn daa.tani vgiin sand baih estoi vgiin neg booloh baihgvi bol zuraach budaa........ gehdee l golig ni olson bn .

    ReplyDelete
  4. миний хөгшин яах нь вэ дээ. Их олон хүмүүсийг "Чи мэднэ" гэсэн байна. алах нь ээ эххэ

    ReplyDelete
  5. angli helnii mergejliin ner tomiyoonuudiig aihtar sain ashiglajee, hehe

    ReplyDelete
  6. Uhaar oilgo gemsh meder seder ogsh omgorh

    ReplyDelete