Monday, January 9, 2012


                                                    Момотой нүүхүй


Миний бичих арга бол,өөрийнхөө егөөгөөр давслан амандаа хэлж байгаа зүйл учраас миний яриаг сонсогчын сонирхох зүйлийн тухайд би огт санаа тавьдаггүй юм.
                                                                                                           Томас Дэ Куинси

...

3: Өөрийн ухааны цараар биш,уншигчын ухааны цараар бич.
4.А: Луужин гэдэг чинь үгүүлэл.
...
34.Ж: Энгийн бичиж бай,хялбар ойлгогдоно.
35.Ж: Төвөгтэй бичиж бай,хялбар ойлгогдоно.
...
... “Ой санамж бол цэцэрлэг гэж хэн хэллээ”...
...
...Галип “Жирийн юманд гайхамшиг байдгийн адил,гайхамшигт жирийн юм бий,гайхамшигийн учир үүнд байгаа юм” гэж Желялын хэлсэнийг олонтаа сонсоноо санаж байв...
Орхан Памук “Хар судар”-аас

Оршихуйн философи бурах уу ? Одон гаригсын тухай хөөрөлдөх үү ? Тэг дундуурын тэнцвэрийн тухай ярилцах уу ?
-Аа юу гэнээ?
-Аа ярияаа.
Ёстой Галип шиг яринаа харжийгаараа Момо ахаа.Хаанаас нь ярихуу ? Хаагуур хаагуур ороод, хаагуур нь сүвэлж гаргаж ирэх үү ?
-Аан юу гэнээ ?
-Аа би ярияаа.
Эхлээд хоёулаа шатар тоглонгоо жаал логиктой яринаа.Ерөөсөө ярих юмаа жаахан цэгцлээд орхиё.Дараа нь хоёулаа нүүнэ хожино хожигдоно.Ничээ гэдэг шатар тоглоход нэмэргүй санагддаг юм.Ялимгүй наргиангүйгээр ямарч тоглоом давсгүй хоол мэт байдгийг та эс андах.Тэгээд хамгийн сүүлд уянгын халилт яринаа,уяраанаа.Ахмадаараа та эхлээд нүү.
Аливаа үндэстэний хэл бол өөрийн гэсэн зүй тогтол байгууламжтай.Тэр байгууламжийн дээд өндөрлөг дээрээс хэн хуцаж чаддаг юм бэ? Жинхэнэ зохиолч хуцдаг юм.Энд “linguistics” эсвэл “language,philosophy of” ярихгүй,яахав яривал цаашаа юм юм руу,аналитик философи ч гэх юм уу ороод явчихна энэ тэр гээд гүйцэгдэхгүй алга болно.Гэлээ гээд мэдлэгийг дарласан ухаан минь хаачихав дээ.Ухаан яринаа,учир явдалаа учирланаа.Нүүнээ.
Бүхий л том зохиолчид өөрийн гэсэн логик,хэл,сэтгэхүйн хүчирхэг байгууламжтай,өөрийн гэсэн ертөнцтэй байдаг шиг.Бүтээл тууривалаараа “мэдээж тэдгээрийг хүлээн авах эсэхээс үл шалтгаалан” мэдээж бас хүн төрлөхтөнийг аврах зорилгогүйгээр өөрийн бодол санаагаа тунхаглаж  хувь зохиолч өөрийнхөө оюун бодлын дүрийн өмнөөс дүрд хувилан дүрийг бий болгож байдаг.
Зохиолч бол өрөгт яаж ухаан зарж хүүг бэрс гаргахаа бодохоос илүү хүү,бэрс гарч болох тэр боломжуудыг уншигчдад олон хувилбартайгаар нээж өгдөгөөрөө зохиолчын хөдөлмөр зовлонтой нарийн нягт үйл ажиллагааны цогц байдаг.Товчдоо шатар тоглогч биш шатрыг яаж тоглохыг заагч юм.Ухааны ухааныг бүтээгч юм.Уучлаарай энэ миний л бодол шүү.Одоо нөгөө Бэгтэр солиорч эхлэлээ гэж битий бодоорой.За бодвол ч бодоорой.Дүүрсэн хэрэг чигээрээ явнаа.Нүүнээ.
Хүүгээ түлхчилээ шүү сайн хараарай та хараа муутай шүү.Ухаан бол ухаан биш дүр бодолт адилтгал зүйрлэл хийсвэрлэлийн хүчирхэг бүтцээр илэрч байдаг оюун дүгнэлт юм.Оюун дүгнэлтийн хүчирхэг байгууламж юм.Бүтээл бол ухааны худгаас дүүрч амсараа халиасан ус юм. Эхлээд уухаа бус юугаар яаж уухаа мэддэг байх хэрэгтэй.Хэн ч ходоодныхоо хэмжээгээр л уудаг шиг тэр худагын гүн,гүн бусын тухай бас боддог байх нь зүйд нийцнэ.
Ахиад хүү нэгийг түлхлээ.Та боджий би нэг эсээ уншаадхая...”Үргэлжлэл бий”,,,бүүр гуничлаа миний аав ч бас яг тийм аав байсан.Тийм сайхан аав байсан.Бэгтэрт номын сан бичгийн шар ширээгээ үлдээгээд явсан даа...Тэнд ч бас үргэлжлэл бий...
-Монгол хүн мориороо нүүнээ гэжүү.
-Монгол хүн морины хөлд яаж суудгыг харж бай.Хүү нэгийг түлхлээ.
Энд хоёулаа энэ тэр онол энэ тэр ярихгүй учир нь би тэгж загварт оруулж зүсэлт ажиглалт харьцуулалт энэ тэр хийж яримааргүй байна.Зүгээр сайхан мөн чанар ярия ухаан ярия сэтгэл ярия.Уран зохиол урлагийг та уушиг доторгүй мэддэг хүн.Би жоолхон гадарлахаа гадарлаад гадарлахгүйгээ ч гадарлахдагаа мэднэ.Шатар бол онолоор бус ухаанаар нүүдэг тоглоом.
-Монгол хүн мохох биш морио холдуулнаа гэж үү.
-Монгол хүн морьтойгоо байхад алзахгүй гээд мориороо нэг сул хүүг чинь идлээ.
Үнэндээ манай утга зохиол хаана явнаа.Тааж мэдэхгүй хорвоо юм даа гэж үү.Таалгаж мэдүүлэх л хэрэгтэй дээ.Би таах уу.Батхуягын хэдэн ном бас бус хэдэн хүний номны хавьцаа гэлдэр ч явна уу даа.Тийм гэж үү.Батхуяг бол манай оюун санааны нэгэн тод илрэл мөөн.
Гүй ээ хоёулаа хэний тухай яриад явчваа Момо ахаа.
Тэр жигүүрээс тэмээгээ гаргаад ирэв үү.
Тэгж л байдын тэгсгээд явах замгүй болдымдоо.Тэрэг юүгээ түлхлээ.
Манай утга зохиол дахь энэ олон хүүнүүд хэр хол явахаар байна даа.Тэрийг тэр Батхуяг мэдэх байхаа гэж үү.Тэр мэднээ.Тэр Батхуяг чинь утга зохиолын төлөө сэтгэлтэй хүн.Жинхэнэ зохиолчын замаар замнасан зовлон мэддэг хүн л тэгж хойч үеэ бэлдэж гаргаж ирдэг юм.
Тэрийг тэнгэр мэднэ биз ээ гээд тэмээгээ тэрэгний хөлнөөс холдуулчихв уу.
Тэнгэр ч мэдэхээ мэдэхдэгээ гээд тэргээ бас нэг түлхэе дээ.
Пикассо,Модельяни хоёр яасан гэнээ.Миний зүгийн үг шив дээ.Аа нэг тийм юм болсон юм аа гэжүү.Агуу хүмүүс ч агуугаараа л үлдэх юм даа.Аа тэр Батхуяг аль алийг нь мэдэх байхаа.
Алдвал арван тамтай гэж алдуул морийг минь аваад заларвуу.
Ай хайран ахиад нэг хантраатай мориороо саяын задарсан хүүг чинь идлээ.Чүү
Яруу найрагч төрдөг,уран илтгэгч сурдаг гэнээ.Тэр үнэн үгээ тиймээ.Тиймээ тэр үнэнийг тэгж л хэлдэг юм аа гэжүү.За тийм л юм даа.Нэмээд нэг үг хэлчихүү.Жинхэнэ яруу найрагч зохиолч хүн 99 хувийн авъяас,99 хувийн дэг журам,99 хувийн хөдөлмөр гэсэн ийм л томъёолол байдаг.Хүрсэн амжилтандаа хэзээ ч тайвширч болохгүй гэж агуу зохиолч Фолкнер хэлсэн байдаг шиг санагдана.
Тэр ч тийм шүү гээд бэрсээ гаргаад тавьчихвуу.
Аль юмнаас айхуу гээд тэмээгээ тэмээтэй чинь хэрэлдүүлчихэе дээ.
Танай үеийнхэн юу хийж байнаа.Аа манайхан таг унтаж байгаа гэнээ.Аа тааруу хэрэг.Амьдаас Аюур бид хоёр бас бус байнаа байна.Хүрээ хөвгүүдээ хэлэхгүй бол хөмхийгөө зуугаад унана шүү дээ цаад хэд чинь.Савкагаас өгсүүлээд сайхан балбана шүү дээ.Ээгийтээгээ ч харин энэ тэнцүү үзчихнээ.Бид хоёр чинь метр тавь метр тавь шүү дээ.
-Аа ахыгаа ам алдуулчих гээд байна уу гээд араас тэргээ түлхчихүү.
-Аа яадгын солионд сонжоо байх шив тэмээг чинь тэр чигт нь талийлгачия.
Шатаж үзээд халууныг ойлгох
Моддыг би зуухандаа чихээд
Намрын сэрүүнд халууцан суухдаа
Нарыг ямар өнгөөр зурья даа ?
Хугарч үзээд зөөлөнг ойлгох
Өвсийг би хадаж зогсохдоо
Өвлийн хүйтэнд нүцгэрсэн талыг
Өрөвдөхдөө ямар нулимас унагаая даа?
Хөлдөж үзээд хатууг ойлгох
Мөсийг би хүлхэж үзээд
Хаврын илчинд уярсан жаврыг
Хаанаа нууж зуныг барья даа?
-Энэ нэг л өөр шүлэг байна аа.
-Өөр байлгүй яадгын ах нь наадхыг чинь өөрийнхөө формоо жоохон эвдэе гээд зориудаар хөдөө хөхөрч гадаа гандаж байж бичсэн юм чинь.Баянаагаа ч дагуулаагүй хоёр охиноо ч дагуулаагүй ёстой цор ганцаараа даяан хийж байгаад бичсэн юм.
-Наад шүлэгнүүдээс чинь нарийн яривал Батхуягын үнэрч үнэртэхгүй цоо шинэ үнэр үнэртэнэ.”Өөрөө хамгаас шилдэгт л суралц,бусдыг хамгаас шилдэгт л сурга” гэж Фалес хэлсэн шүү дээ.
Хэлсэн хэлээгүй хоёр морины холбоо шаг хийчихвүү.
-Фалес ч хэлсэн л дээ.Бас нэг үг хэллүү гүү билүү.
-Ноён ноцомхой нохой хуцамхай тэрэгрүүгээ нэг тээглүүлээд тавьчихая.
-Манай утга зохиолын шүүмж ямархуу явна.
-Аа наадах чинь ёстой яримаар асуудал.Энэ олон золбин зохиолонцруудыг чинь мэргэжлийн шүүмжлэгч мэргэжлийн түвшинд нь гаргаж тавихгүй бол.Хөл толгойгоо алдаж байна.Гүй ээ залуус номныхоо өмнөтгөл бичүүлэх гээд их ирэхийн монгол ёс байна даа ирэх буцах хүнийг муу үгээр угтаж үддэггүй гэж.Тэгэхээр энэ Батхуяг муугын ч сайлдаг сайныг нь сайлдаг гээд олон нийтэд ончгүй үг яваад байдаг байхгүй юу.Сэтгэл гэж утга зохиолд нэг юм байдаг байхгүй юу.Дараа дараачын бүтээлүүдийг нь засаг заяа хоёр мэдэх хэрэг захын бацаан ч мэддэг болж болно шүү дээ.Гүй ээ тэгээд би чинь Алтан өдийг Мөөеө аврага шиг таван жил дараалаад авчлаа шүү дээ.Дундаа нэг хийтээ ч билүү.Шүүмж талын юмыг ч доторлон оо.
Доторлохооч доторлоноо гээд сул тэнэж яваа тэргийг минь туучихуу.
-Бод хаяж боохой санаалана гэж мэдэхүү ганц тэмээний ганган дуг.
Тэмээний шээсэн дээр тэрий хадахгүй ээ.Тэнэг хүн тэнэгээрээ л дуусах юм даа.Ноён нуугдамхай нохой гудрамхай.Хүүгийн араар хүүлэн пад.
-Тэнэг ч тэнэгээ гадарладаг цэцэн ч цэцэнээ доторлодог хорвоо шүү дээ.Момо ахаа өрөөсөн тэрэгний өөлөн шаг.
Өвчүүн дээр нь тэмээ хаагаад өрөөсөн дуг.
Ноён явамхай нохой гүймхээ.Морины араар мордон пад.
-Шаг
-Дуг
-Аа нээхгүй шүү наана чинь бэрс байгаа.
-Морин шаг.
.....
.....
.....
-Монгол хүн монголоороо сэтгэнээ.
-Цаана чинь дэлхий байгаа шүү дээ тэргээ татлаа.
-Нэгэн цагт мориороо эзэлж явсан юм.Нэгэн цагт ухаанаараа эзэлж болох байлгүй дээ шааг.
-Тэр ч тийм шүү.Тэгээд хийх л цаг болж дээ...
....
....
-Тиймээ ШААГ.
...МАД...
Шатар бол үйлдэл нь ил санаа нь нууц тоглоом.Би энэ бичвэрийг миний санааг хичнээн тааварласан ч төчнөөн холдохоор зориуд бодож бичсэн юм.Дотроос нь хичнээн юм ухсан ч төчнөөн ихээр гүнзгийрхээр зориуд бодож бичсэн юм.Ялимгүй наргиантай ч Батхуяг гэж хүнийг хичнээн олж харах гэсэн ч төчнөөн ихээр холдохоор зориуд бодож бичсэн юм.Тэр тийм зохиолч.
Бид хоёрын хэн нь хожсоныг хэн нэг нь таах л үлдэж дээ.Эцэст нь миний бэрс огт хөдлөөгүйг олж харсан овсгоотой уншигчидад дараа нэг эрхэм ахын тухай жинхэнэ юм нэгийг бичиж үзүүлэмз Гүйцээ.

                                                                                                                   Хас Бэгтэр.

9 comments:

  1. Хэн нь хожсон, энэ бичлэгээр юу хэлэх гэсэн чинь хамаа алга... Зүгээр л бичлэгийн хийц бол тасарчихсан байна...

    ReplyDelete
  2. Хас Бэгтэр найрагч овоо улидаг болжээ.

    ReplyDelete
  3. Би олон юм ярьж явдаг нохой бус цөөн юм ярьж явдаг чоно байна.

    ReplyDelete
  4. Харин тийн бололтой юм. Зогдор сэрвээ нь сэгсийсэн чоно юм.

    ReplyDelete
  5. Яахын хийсгэж яв гэж надад их үсэн байна.Яахын яанам бэ.

    ReplyDelete
  6. unshih huse4liig urin duudnam ,,,negen guilt baina,usegiin fondoo tomoruulaad uguuch olj uzeh gej ihe meriih hereg garlaa

    ReplyDelete