Sunday, October 23, 2011

                                                   Эх орны дуудлага


Саяхны нэг өдөр онжавтайгаа золголдон жаал суулаа.Эр улсад ярьж хөөрөх юм юу эс мундахав.Гэтэл зэргэлдээ ширээнд бөөн залуус их л дуу шуу болон шаагицгаах юм.Хүний яриа маньд ямар хамаа хаданд ямар чимээ байв ч чих дэлсэх нь нэг л ёозгүй сонстоод ер болсонгүй байсанд энэ тухай бичих гэсэн хэрэг л дээ.
Тийн дэмий хэрэггүй балай мэт санагдав ч бас дуугүй байх нь над өөрт шудрага бус /хулгайлахыг нь харчихаад хулгайлсаныг нь хэлэхгүй нуухтай/ “ижил өнгөөр”,санагдаад солиу хандалцсаны дагууд эрхэм дүү нараас нааш хандах хандал ямар буй хэмээн улмаа лавлаад хэдэн үг хэлвээс бас чиг сортоо нь сортолзох нэгэн байх л аж.Тэдвээрт найз бид хоёр эсрэг үгийнх нь хариуд учир явдлыг ухуулан таниулаад хэрэв зөв гэж өөртөө зөвшвөөс тийм хандлага өөрөө чамд тогтож болох гэснээр цөөн хормын яриа дуусах.
Энэ ийм юм л даа.Цэргийн зарлан авсан хорин нас хонгор зүстэнгүүд уг нь би тэднийг зарлан дуудах бичиг аваад зад баярлацгааж яваа юм гэж бодсон, эх орныхоо дуудлагыг өвөртөлчөөд эрхгүй шаналцгааж явах юм гэж санаагүй юм.Уг нь наад бичиг чинь их нандин бичиг байгаа юм шүү.
Эх орон чинь чамайг эрийн цээнд хүрснийг баталж наад бичгийг чинь өгдөг юм ш тээ.Энэ эх орон чинь чамайг дуудаж байна ирээч эрийн ёсоор хүүгийн сэтгэлээр эх орноо манаач гэсэн эх орны  чинь дуудлага юм шүү.Алга дарам цаас ч ардах нь тийм үнэ хүндтэй юм өвөртөлчөөд ихэд төвөгшөөн хэлцэх дүү нарын үг үнэхээр муу байна.Цэрэг гэж гайтай хөөтэй юм л гэнэ,зоддог цохиулдаг л гэнэ,дарамт шахалт ихтэй л гэнэ,хайран цаг алдахын нэмэр л гэнэ,яасан ч хамаагүй аргалмаар байна л гэнэ,үнэхээр явмааргүй байна л гэнэ,ар өврийн хаалгаар яаж гарах тухай ярилцах юм,биесээсээ эндээс мултлаад өгчих танил тал байна уу энэ тэр гэх юм.
Ах эгч нараасаа ядаж цуг яваа найз охидоосоо ичиж улайх хэрэгтэй юм.Уг нь наад хөөрхөн охиддоо цэргийн зарлан авсанаа бахархан өгүүлж хариуд тэр охид нь цэрэгт явахад нь үдэж өгөх иртэл нь үнэнчээр хүлээж байх тухай дүү нар ярьж хөөрч байсан бол их л чимэгтэй дүрслэгдэх байлаа ахад нь.Гэгээн сайхан санагдах байлаа л.
Одоо та нар л цэргийн албанаас тойрч цугатаад байвал энэ эх орныг чинь хэн манах юм.Эх орон чинь хүүдээ хандахгүй өөр хэнд хандах юм.Зоригтой зүстэй байгаа дээрээ албаа хаачих сайхан ш тээ.Олон аавын хүүтэй мөр зэрэгцэн алхаж эх орноороо бахархаж эх орноо гэсэн сэтгэлтэй болоод ир л дээ.Энд тийм халгаад хулчийгаад байх зүйл юу байгаа юм бэ?
Эх орон чинь чамд ар өврийн хаалгаар олддог болоод чи цэргийн албанаас үлдэх арга чарга танил тал эрж байдаг хэрэгүү.Энд чиний буруу гэж юу байхав дээ чиний ийм гэнэн томоогүй насан дээр ийм ахар бодол төрүүлж байгаа, чамд төрж байгаа нь энэ нийгмийн буруу,тогтолцооны буруу аав ээж ах дүүгийн чинь буруу,төрийн үйл хэргийн буруу.Тэд хулгайчид луйварчид итгэгчид үл итгэгчид элдэв бусын арга мэхтэнгүүд залилагчид тэдэнд л ар өвөр тал хээл хахууль энэ тэр нь байдаг юм байгаа биз.Ядаж чи ингэж битгий ух.Илжрээд муудаад ирэхээр ямар ч юм үнэр ордог биздээ ийм өмхий муухай сэтгэлгээнээс хол бай л даа.Эх орны дуудлага өвөртөлсөн эрхэм дүү энэ тухайд бүү бод.Чи эх орноо сонгож төрдөггүй шиг эх орон чинь чамд сонголтгүй тулгадаг юм чинь энэ л байхгүй юу энэ цэргийн алба гээч юм чинь.Сайхан л хэрэг байгаа биздээ хүү нь болж төрчихөөд аавынхаа ачыг хариулахаас ялгал юун өөр байх билээ дээ.
Шаланд сууж шанаа авч үз л дээ.Эр хүний л туулдаг л зам.Хүйтэнд хөрч халуунд халж нэг камаандан дор нэг хүн шиг хөдөлж нэг хүн шиг дуулж нэг хүн шиг хооллож нэг хүн шиг санаа санаалж үг үг үүсгэх сайхансан.Хилээ манаж харуулд зогсож одод тоолон хонгор хонгор охидын тухай бодон зогсох сайхан шүү дээ.
Ах нь наад бичгийг чинь 18 настайдаа авч өвөртөлчөөд албанд мордохдоо догдолж хөөрч хөөрхөн охидын хүлээнээ гэсэн харцаар гоёсон шиг мордсон болохоос та нар шиг улдаж цахлаж увайгүй царайлж яваагүй юм шүү.
Тэдвээр дүү нарт тэгж л хэлсэн. Хэлэхийг хүслээ.
Яахав хуулийн хүрээ энэ тэр хавьцаа асуудал онд ондоо л байгаа байх л даа.Заавал цэргийн алба хаах, хаалгах үндсэн нөхцөл тусгагдсан ч биш энд яриад яахав гэхэд зүгээр эр хүний хувьд бахархалтай л зүйл байхгүй юу гэх гэснээ эх орны дуудлага өвөртөлсөн тэд дүү нартай хэлцсэн үгсийн дараа л бодож суулаа.
Ойрхи өдрүүдэд эх орны хөвгүүд албандаа мордоцгоож байна.Эх орон ижий аав газар шороогоо манахаар мандуулахаар монголын цогтой хөвгүүд эх орныхоо торгон хилийн зүг эх орныхоо зүрх бүхний зүг мордоцгоож байна.


                    Монголын хөвгүүдийг мөнх тэнгэр нь ямагт ивгээж явах болтугай.



                                                                                                       Мөнх хас Н.Бэгтэр


















      
                                                                                                
                                                                                        



3 comments:

  1. Зөв өө хөгшөөн. Найз нь хулчгар гөлөг болхоор л албаа дүйцүүлхээр хаасан л даа. Гэхдээ дайн гарвал буугаа мөрлөөл гарна гэж бодды.


    ...Шаланд сууж шанаа авч үз л дээ.Эр хүний л туулдаг л зам.Хүйтэнд хөрч халуунд халж нэг камаандан дор нэг хүн шиг хөдөлж нэг хүн шиг дуулж нэг хүн шиг хооллож нэг хүн шиг санаа санаалж үг үг үүсгэх сайхансан.Хилээ манаж харуулд зогсож одод тоолон хонгор хонгор охидын тухай бодон зогсох сайхан шүү дээ...

    Үнэн үг ээ үнэн үг. Өнөөгийн бид чинь бахархалаа бардамналаас, үзэл санаагаа ашиг сонирхолоос ялгаж чадахаа байж дээ.

    ReplyDelete
  2. Мань цэрэгт явчаад ирсэн шүү. хаха. 0,13 дугаар анги дээр дөрөв хоносон хахах

    ReplyDelete