Sunday, October 2, 2011


                           2012...


2012 онд юу болох вэ? Сонгууль болно,сонгуулийн шоу болно,олимп болно,олимпийн аваргатай болно, юм юм л болно.
Гадна дотны вивангаарчидын айлдсанаар бөмбөрцөг маань бөөрөө харуулчихаж ч магадгүй болно.Бөөрөө харуулчихгүй бол зурагтаараа олимпоо үзэж уламжлал ёсоор Ах намдаа аймаар их итгэл үзүүлж саналаа өгнө. Муур ч унатлаа ахиад муруйлана.7 сарын 1-нд нь 7 хүнээ акадуулна.Ахиад босохгүй болно.Нийгэмд нэг ийм  явган яриа,дэмий айдас,тэнэсэн салхи хаа сайгүй.
Гэтэл...
Урчуудын эвлэлийн хорооны “Art галлрейд өөр юм болж байна шүү! Болох нь байна! Тодруулбал О.Энхтайван,Х.Ууганбаяр, Л.Амарсанаа, Ө.Батжаргал нарын дөрвөн найз зураач урчуудын “2012”нэртэй уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн тавигджээ.Үзэсгэлэнд зураачдийн өөр өөр өнгө төрх бүхий абстракт,инстолляц,каллиграф,зураасан зураг,ведио арт ,төмөр бар,баримал зэрэг олон төрлийн бүтээлүүд дэлгэгдсэн байна.
Нэгдсэн хамтарсан гэхээр манайд нэг ядуу ойлголт байх шиг байдын.Нэг хэв загвараар хараад байдаг.Үгүй тийм биш.Урлаг тэгж харагдаж байвал урлаг биш болно.Юу гэхээр хувь уран бүтээлчийн бүтээл тууривал гэдэг ерөөс нийтэч бус байсаны дотоод хувь ертөнц рүүгээ гүн хандсаны л үр шим юм шүү дээ.Товчдоо ийм.
Бүтээлийн тухайд бус,яахав нэгдэж хамтрах гэдэг олон учир шалтгаантай цаг үе,үзэл бодол,өөрийгөө илэрхийлэх “изм” адил төстэй ч гэх юм уу бүр найз нөхөрлөлийн гэх мэт тал талын юм байх л даа.Тэгж л нэгдэж хамтарч байгаа хэрэг.Тэрнээс бүтээлийн хувьд өөр хувь хүний л дотоод ертөнц уран бүтээл.Чухам тиймээс сайхь уран бүтээлчдийн шинэлэг нэгийг хүүрнэсэн бүтээлүүдийг очиж үзэж сонтирхоорой гэж хүсэх байна.Танд нэгийг бодогдуулна.
2012 он цаг үе олон нийтийн хувьд юу болох хаашаа эргэх энэ тэр нь ч одоо дүүрч гэхэд.
Урлагийн фильсофиор / Оргил бид хоёр магистерийн лекцэнд техникийн философи судалсантай холбоотой нэршил / урлагийн амьдралыг харах өөр хэрэг.
Чухамхүү энэ өөр нүдээр харж мэдэрч эрж эрсэнээ өөр өөрсдийнхөө бүтээлүүд дээр үзүүлж нэг зорилгод зангидаж өгчээ.Тэр зорилго нь зураачдийн улам ихийг бүтээх шинийг эрэлхийлэх шинэлэг байх гэсэн хүсэл эрмэлзэлийнх нь илэрхийлэл болж үү дээ гэж бодлоо.Үзэсгэлэнг үзээд үнэмшил төрөөд үнэн баясаад.

Уран бүтээлч хүн цаг үеийнхээ ямагт түрүүнд явдаг. Түрүүлж харж аливаад тун ч зөв мэдрэмжтэй ханддаг гэсэн үг байдаг.
Энэ үүднээс манай авъяаслаг зураачид 2012 оныг ингэж мэдэрч харжээ 2011 онд.Он гэж ярьж байгаа боловч цаад ухвар санаа нь өөр л дөө.

Одоохондоо нам гүмхэн байгаа манай дүрслэх урлагийн ертөнцөд нэгэн тохиол сэрүүлэг сигнал боллоо гэж хувьдаа би бодлоо болгоолоо.

Манай зураачид бүтээл тууривлаа  хав дараад л суудаг хачин улс цаг нь болохоор л ил гаргадаг.Хөнгөн хөдлөх тун дургүй эрнэ олно шатна асна.
Тэгж байж л нэг дуугардаг тэр дуугаралт нь харин...



                                                                                                          Мөнх хас Н.Бэгтэр





No comments:

Post a Comment