Wednesday, February 15, 2012

                                               
                                                Харааны байгууламж

                                                             /эсээ/

Харааны байгууламж минь нарийсах тусам нэг бодол төрөгдөх,төрөгдөх бодлоо харааны нарийн байгууламжаар харах тусам нэг тийм байгууламжийн дүр төрх бий болох юм даа.Тэр нь юун тухайд болох тухай доргош нарийн байгууламжин дунд дэс дэс хүүрнэе.Юу гэх гээд байхуй.Харж бай.Нэг улаан үст Голланд нөхөр новшийн амьдралаа цэгцлэн харах гэсээр яваад нэг гаргалгаанд хүрчихэж нэг байгууламжинд хүрчихсэн хэрэг.Тэр болтол юу хийж явсан юм бэ? Анхнаасаа тэр зураач байсангүй.Номлогч,бурхны онол судлаач,шашны ухуулагч,урлагийн бүтээл худалдагч гээд есөн шидийн юм хийж явж.Амьдрал нь туйлийн ядуу дээр нь сэтгэцийн өвчтэй.Энэ бүх амьдралынхаа туршид тэр ядуугын зовлонгоос гарсангүй талийж.Тэрээр 30 наснаасаа эхэлж долоохон жил зураг зурахдаа хамгийн ер бусын зураачаар түүхэнд үлдсэн юм.30 хүртлээ тэр өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж болох хамгийн ойр дөт оюуны хэлбэрийг эрсээр явж тэгээд нэг л өдөр зотон даавууны ард суужээ.Нэг зураач нөхрийн хувьд товчхон түүх ч гэлээ урлагийн түүхийн хувьд энэ нь хэдэн зуунаар яригдах урт түүхийн эхлэл болсон шийдвэр болсон юм.Ван Гогын уран зурагтай нөхөрлөх болсон үндсэн шалтгаан юу байж болох талаар бодож үзэх хэрэгтэй л дээ.Юу байж болох.Яг л “чамд үхлийг оноож байна гэхэд аль хэдийн байгаль та нарт үхлийг оноочихсон шүү дээ”гэж хэлсэн гүн ухаантан Сократ шиг байгаль түүнд ер бусын нүд заяажээ.

Зураачийн нүд төрөлхийн байгалиас заяагдсан өөр нүд байдаг бол бусдынх нь нүд аливааг байгаа чигээр нь харах ба тэгж харагдаж буй аар саархан тохиолдолыг л олж харахаар заяагдсан байдаг.Аар саархан шүү.Үүгээрээ зураач,яруу найрагч,хөгжмийн зохиолчдын нүд эрс өөр бөгөөд тэд харж буй бүхнээ ямар нэгэн ид шидийн буулган дороос бий болж байгаа мэтээр мэдэрч сэтгэж түүгээр дамжуулан ер бусын гоо сайхны эрчимт дуулалыг бүтээдэг мэт.Байгалийн гоо сайхан аливаа зохис төгөлдрийг илүүтэй нарийн харах төрөлхийн чадвараар үлэмж байдаг.

Тэрчлэн Ван Гог оюуны дүр төрхөө дүрсжүүлэн байгуулж явсаар нэг л өдөр зурахаар шийдсэн хэрэг байж таарна.Гол нь харааны байгууламжаа яаж байгуулах байрлуулах.Би бол ингэж л хэлнэ зураач хүнд харааны байгууламж асар чухал.Ерөөс эрт эдүгээх зураачидийн бүтээл тууривалаас хэн нь ямархуу хэмжээний харааны байгууламжтай вэ гэдгийг хараад мэдэж болдог.Агуу сор бүтээлүүд бол хүний харааны байгууламжаас давсан байдаг.Орон зайн хэмжээсийг гэтэлсэн гэсэн үг.

Ван Гог харааны байгууламжийнхаа оргилд хүрчихсэн юм.Түүний “Хоригдлуудын гадаалга” бол төгс бүтээл.Тэр агуу зураач байсандаа л агуу сэтгэсэн агуу харсан харааны байгууламжаа агуу илэрхийлсэн юм.Орон зайн хэмжээсийг давчихсан юм.Энэ нь хуягуудын дохио зангаан дор гадаалж буй хэдэн хоригдлууд юм шиг ч байв ч нэдэр дээрээ амьдралын урлагийн мөнхийн тойргийн тухай өгүүлсэн үнэн дүрслэл.Ээ хүн төрлөхтөөн та нар өөрсдийгөө нэг хар даа элдэв бусын гоёл чимэг хийрхэл хийдэлээ орхиод нэг хараад үз дээ гэж алхаан дундаа хүн төрлөхтөн лүү хальт харан хэлж буй малгайгаа авч кармайлсан улаан үст нөхрийг нэг олж хараарай.Тэгээд бодоорой.

Ер амьддаа алдаршсан зураач их ховор байдаг гэдэг хамгийн азтай зураач өтөлсөн хойноо нэр алдарт хүрсэн зураач гэцгээх нь байдаг.Тэд амьддаа алдаршихгүй байх шалтгаан нь юу байж болох вэ? Харааны байгууламжаа төгс илэрхийлэх гэж явсаар төгс төгөлдөр дүрст хүрэх гэсээр яваад тэр юм.Орон зайн төгс шийдэлд тэмүүлж явсаар чимээгүйхэн газрын хэвлийд нойрсцгоох л тэд энгүй хүмүүс зураачид...Харин хүн төрлөхтөн...Урлаг...

Уушийн газраар хэсэгч дээрэнгүй бардам галзуу солиот Караваджог хэн ч ойлгосонгүй шашны номлолд тэрс зураг зурсаных нь төлөө толгойг нь авах гэжээ.Түүний толгойг авчирсан хүнд их хэмжээний мөнгө амласан байж.Харин зураач маань...Би та нарт толгойгоо тастаад явуулая харин та нар надад мөнгө өгөх үү? гэж хүн төрлөхтөний өмнөөс урлагийн өмнөөс доогтойёо асуусан нэгэн бүтээлээ яах гэж тууривсан хэрэг вэ? Юуны тулд тэр вэ?...

Харааны байгууламж минь нарийсах тусам нэг тийм нарийн байгууламжийн дүр төрх тодрох.Тэр нь юу болохыг цаг хугацаа харуулах болно.Өөрөө өөртөө тавьчихаад хариулах гэж хичээж яваа асуулт минь энэ.

Зураач хүн гараараа зурдаг мэт боловч үгүй юм тархиараа зурдаг юм...Харааны байгууламж...Оюуны хараагаараа...

                                                                                                    Хас Бэгтэр

                                             

No comments:

Post a Comment