Saturday, March 3, 2012

Дашбалбарын Индрад

 НҮДЭН (ЭСЭЭ)

Бийрээ бариад нүдээ нээхүй дор оюун санаанд минь буусан дүрээс агшин алдалгүй холдохын тулд галзууртлаа ажилламаар санагддаг.Будаг бийрээ нялж байгаад гавал дотуур минь гаран дóíäуур минь татаад байгаа гялбааг зотон даавуун дээр агшин алдалгүй буулгах л хэрэгтэй байдаг...Зүрхэн дундуур минь сэтгэл дотуур минь гялбаа татаад байна... Үл дуулдах авиаг дүрслэн харуулах гэх аваас үл дуулдахуйн дуулдахуйг дүрслэн харуулах гэх болмуй.Тийн дүрслэн л харуулах гэх аваас дүрслэхүйн дүрслэхүйг харуулах нь.Ямар нэгэн үл дуулдах авиаг ямар нэгэн үл үзэгдэх дүрсээр дүрслэн харуулж болох болох гэх аваас...Нэнд өгүүлэхүйн учиг задаруун нэнд өгүүлмүү.
Тэнгэрийн дор тэнгэрээс нь нэг бийрийн татлаг дутуу барин бийрэлюу.Ертөмций дээр цас унах,одод бүрэлзэх,сарны гэрэл гол дотрох чулууд руу жин жин нэвтрэх,өвсний анир газрын ахуйгаас алдрахыг харах,нам гүмээс нам гүмийг мэдрэх гээд мэдэрч чадах л юм бол мэдрэгдэггүй сайхан гэж хаа ч байхгүй ээ.Байгаль сэрэх юмаа сэрэх бөлгөө.Тиймийн тул бидэнд баахан дулхин мэлмий заяадаг юм уу даа.Нэг ийм явдал байжихуу даа.Хар багадаа би сарыг онох гэж орой болгон сарлуу чулуу шиддэг хүүхэд байсан юм.Болдоггүй юм гэж загнаад байхад зүтгээд байдаг зөрүүд хүүхэд байж л дээ.Арга ядахдаа аав минь том сар зураад за миний хүү үүнийг л онож байвал сарыг онож байна гэж итгүүлээд пингийн хаалган дээр хадчихаад чулуу нүүлгүүлдэг байж л...Одоо бодоход онодогч байсан юм уу үгүй ч юм уу.Ямартаа ч жинхэнэ сарыг онох гэж байна гэж бодоод шиддэг байсан байлгүй.Хожим аавыгаа нутаглуулж ирчихээд тэр пин одоо ч бий. Нээх том сар зурчихаад өдөржингөө уйлж билээ.Тэр нулимс үнэн зүрхний харуусал ухаарлын нулмис байсаан...Одоо би сар луу харахаар нэг тийм гуниг төрөөд байдаг юм.Аавынхаа халуун хайрыг санагалзаад уйлчих гээд байдаг юм.Яаах гэж ч тэгж бүтэшгүй юм руу зүтгээд байдаг байсан юм.Гэнэ сэргүйдээ гэнэ сэрж болдог хорвоо юм уу даа.Үүнийг тодлон чигийг барин өгүүлэх гээд бас би чиний аавыг аав шиг минь тийм гэнэхэн хүн байсан болов уу даа гэж боддог юм.Алаг энэхэн хорвоогийн бөөрөн дээр аав л ээжтэйгээ явахаас өөр жаргал гэж ер байдаг ч юм уу даа.Миний аавын хамгийн хайртай яруу найрагч Очирбатын Дашбалбар байсан юм.Овог нь адил болоод ч тэгдэг байсан юм уу.Хэлсэн үг нийтлэл сонин дээр гарсан бүүр дээр үеийн шүлгүүд номнууд гээд.Аав минь унших дуртай номнуудаа номын сангийнхаа хамгийн дээд талд тавьдаг,ааваас зөвшөөрөл авч бид уншдаг байж билээ.
 Тэнд Очирбатын Дашбалбарын номууд одоо ч тэр хэвээрээ байгаа.Дээр үеийн бичиг хэргийн хавтас байсан юм дагуудаа би тод санаж байна.Ногоовтор эрээн туяатай шар хавтас ногоон цэнхэр хавтас,чирнээлэн ягаавтар гэхдээ хөх хавтас,бор сааралдуу гээд хатуу хавтсан дунд Баабарынх нэг,морины тухай нэг хавтас,уран зохиол өгүүлэгийн нэг хавтас,шүлгийн нэг хавтас,бөхийн нэг хавтас, түүхэн зургийн хайчилбарын ярилцлага,дурсамж гээд нилээд олон хавтас байдаг юм.Хамгийн сонин нь аав минь Хонгор нутгийн Галуут сумын харъяат морь шинжээч зураач миний анхны багш хуурай дүү Батболдоороо би ч одоо дөрөвдүгээр ангийн нусгай байсан юм уу даа.Миний зургийн дэвтрийг харчаад энэ чинь зураач болох хүнүү гэж урам өгөхөд миний сүжрэх гэж най байхгүй шөнө өвөрт нь унтаад салахгүй шүү дээ.Тэгээд нэг хавтсан дээр сурагч чирнээлэн нөгөө алдартай цагаан үзгээрээ ЧОНО зуруулсан юм.Би хараад л яаж ингэж зурдаг байнаа гэж гайхаад сууж байснаа тодорхой санаж байна. Тэгсэн аав минь тэр хавтсан дотроо аавын чинь бүх хэлсэн үг нийтлэл ярилцлага шүлгүүдийг хийсэн байсныг би сүүлд зургаа,долдугаар ангидаа мэдсэн,уншдаг байж билээ.Сонин шүү тэр үед юугаа бодох вэ дээ.  Өнгөрсөн зун л салхи оруулж эмхэлж цэгцэлж байхдаа сонин л юм даа заавал энэ хавтсан дотор хийдэг нь гэж бодсон шүү...Аав минь биднээр байнга шүлэг цээжлүүлнээ сайн цээжилвэл ээжийг чинь найрч байгаад чихэр өгнө шүү гэнэ. Уухайн тас л уралдаад цээжлэнэ биз дээ.Бэгтэр хамгийн түрүүнд цээжилнээ.
Надад мөн чанар л буй аваас тэр нь хүн чанар л...
Намар би гунихгүй байж эс чадна,зүрх минь буй!
Нас талийж,өвгөрч буйгаа ч мэднэм,хүн чанар л...
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар үе үе гэрэлтүүлж....эсвээс “Би талын хөх чоно”...гээд би даанч санахгүй байна.Энэ тэндээс ухаад олчихож болох байх л даа.
Даан ч үнэн юм хүүрнэх гээд байгаа учраас тэгж төвдөх сэтгэл надад алга.Энэ шүлгийг уншсаар байгаад Бэгтэр чононд хайртай болчихсон юм. Аавд ч мөн тийм байсан байгаад чоно зуруулсан хавтсандаа...  Зен Рун гуай Аким абугайг “та бол миний чонын багш шүү” гэж хэлсэн гэдэг.Чиний аав бол миний монголын миний “гүн ухааны чонын багш” шүү дээ.Гүн ухааны ойлгоорой.Тиймээс л Бэгтэр ГҮН УХААНЫ ЧОНО  гэж хэлээд байдаг чинь тэр.Энэ үг бол аавтай чинь холбоотой юм аа.Би үнэндээ чоныг муу хэлсэн хүнд яснаасаа дургүй дотроос минь нэг тийм чонын архираан хатгаад босч ирэх гээд байдаг юм. Аавыг чинь хайрлаж хүндэлж дурс ч явдаг болохоор нь хоёр найздаа зориулж гүн ухааны чоно гэж юм бичих....Энэ хоёрыг жоохон эх оронч сэтгэлгээтэй яруу найрагч ухаантай юм байж чадах юм уу гэж хардаг учраас тэгж бичиж байхгүй юу.Тиймээс л чухам чоно шиг нохой олж харах гэж сумын төвийн бүх нохойг шинжиж явсаар оюуны байгууламжынхаа чонон дүр төрхийг бий болгох гэж хичээж явах вэ дээ.Чонон ухаантай болохоороо Бэгтэр иймэрхүү юм бодож явдаг юм шүү гэдгээ би чоно шиг нэг хэлчихэе болно биз дээ.
Эргээд дээрх яриандаа ороё. 

 Тэнгэрлэг эх орон минь минь таньдаа мөргөмүү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа эх орон тандаа би өдөр бүхэн мөргөмүү...  гэх бас өөр шүлэг зөндөө олныг уншнаа...
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана гээд... Д.Пүрэвдорж гуайн шүлгийг уншина гэх юм уу.
Бас найман зууны тэртэйгээс...Арабын шилтгээнийг цаламдсан... гээд юу гэдэгч билээ хэний ч шүлэг билээ одоо бүгд мартагджээ...Санаж буй ахуйгаас...
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай,чи Өрөөл бусдад тоогдохоо байж,мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март...гээд нэг амьсгаагаар шахуу дуржигнуулж хаяад ах дүү нарынхаа горьдсон харцан дор ааваасаа чихэр гарддаг л байлаа би. Миний хурдан цээжилдэг арга бол мөр бадгаар нь биш бүхэлд нь уншсаар байгаад цээжилчихдэг байсан юм.Чадаж байгаа юмыг чинь одоо яалтай.Ёстой чихэр горьдсон хүүхдийн сэтгэлээр уншдаг байсан байх даа хөөрхий.Одоо бол...Иймэрхүү л номын гэгээ найргийн уянгад шүтсэн хөдөөгийн нэг буйдхан айл байлаа манайх.

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг эгцлэн харж бай
Уужмын саруул хутагаараа
Ухаан санааг чинь цэлмээх болно...Энэ бас л үгчилж буйхгүй байх шиг байна. Тарина шиг шүлэг байдаг бол энэ л шүлэг.Энэ шүлэг аавын минь насан туршийн мөрдлөгөө болгосон,тарни мэт шүтэж явсан шүлэг гэдгийг би харин тэнгэрийн дор баталнаа.
Бэгтэр хар багаасаа олон ном уншаад ийм эргүү хойлог болцон юм ш тээ.Хойлог болоогүй бол хонио хариулаа л амар явахгүй юу.Хонины ээлжинд дандаа номтой явнаа уншина.Номын амтанд орно гэж ёстой тэр байсан байхдаа.Ямар сайндаа хариулж явсан хонь номноосоо нүдээ салгаад харахад ор сураггүй шүү.Бахардаж унатлаа гүйгээд олохгүй аргаа ядан гэрлүүгээ явахдаа хонио хойд харын ард орхичлоо гэж хэлэедээ гээд зориг шулуудаад ирэхэд аль хэзээний ирээд хотолцон ёстой бөгс улайлгана.Хонь өөр зүгээс би өөр зүгээс морилж байсан тохиолдол мөн ч олон байсан даа хөөрхий гэж.Манайд ганц тэсдэггүй юм лаа.Оройд бөөн хэрүүл зодоон болж байж хоёр хүний дунд нэг лаа аав ээж хоёр дундаа,ах эгч нар томчууд нь тэгээд нэг нэгийг асаандаа бараг.Би төрсөн ахтайгаа.Намайг чинь дээрэлхээд салахгүй унтаач л гээд байна гүрийгээд байна.Аав ээж байхад арай зодохгүй маргааш нь гадаа уулзвал хоёулаа бараг барилцах юм болно.Манайх шиг тийм их номтой айл одоо ч хөдөө ховор байх даа.Тухайн үедээ арай гайгүй нь Ардын эрх сонин байсан юм уу би мэдэхгүй юм.Сүүлд Өдрийн сонин энэ тэр дээр гарсан түүхэн зураг сэлт,уншууртай сэтгүүртэй болгоныг аав ээж хоёр минь үр хүүхэддээ уншуулна гэж төрөл төрлөөр ангилан хайчилбар хийдэг байсан нь одоо нөгөө муу хужаа яблокны хайрцаар дүүрсэн хэд хэдээрээ хураалттай байдаг юм.Одоо ч бид бас тийм л хэвээрэй.Зургадгаар ангид байсан юм боловуу.
Аавын чинь,арай өөр нүдээр “Оддын аялгуу”,”Гэрэлт хайр”,”Бурхны мэлмий” гээд уншаад биширсэн гэж юу гэхэв ёстой агуу агуу.Би аавын чинь шүлгүүдийг анхлан өлөн чоно мэт дайрч давшлан уншаад тийн олз идэш олон идсэний агуу баясгаланд автаж билээ.Анимаа энэ тэр гээд ёстой ер бусын тэгээ л тэр дотроос чинь ер бусын үгүүдийг нь түүж байгаад найруулж өгнө шүү дээ.Тэгээд муу охидруу уяртал нь уйлтал нь захиа цувуулах шиг болно.Ямар сайндаа байрны баньд нар өөш хө чиний захиа энэ надаас чамд навчнаас цэцгэнд гэдгээс арай өөр байх шиг байна шүү.Маньдаа захиа бичиж өгөөч гэж шална даа.Тэр үед чинь бид өглөөний боорцогны тал өдрийн хоолны талаар гээд хөөрхөн наймаа хийнээ.Боорцгооруу хоолооруу л гэнэ.
 За яахын бэ л гэнэ.Тэгж муу сумын төвийн бор охидыг ёстой бид хошигруулж явсан түүхийг одоо олон хүн гэрчилнээ.Чухамхүү тэр номнуудаас л би нэг тийм сонин одоо яруу найргийн ч гэх нь одоо надад ахдах байх ямар ч байсан тийм нэг яруу найраглаг мэдрэмж авсан юм даг.Долдугаар ангид сумын хөдөлмөрчдын дунд яруу найргийн уралдаан зарласан байна гэж байрны найз минь чи орооч гэж хэллээ.
 Би ч бас нэг шүлэг биччихвэл биччихмээр байсан шиг болоод байгаа юм.Очиж зарлал харлаа зарлал юу байхав дээ удирдамж л юм даа холбооны үүдэнд байна.Холбоо гэснээс би сумынхаа холбоогоор амьдралдаа ганц шагайгаагүйгээ ноднин мэдчээд орсондоо хөөрхий.За тэгээд нэг шүлэг бичмээр болоод явчихлаа шүү. Аа ямар эд нар юм унших юм биш үсрээ л монгол хэл уран зохиолын багш шүүнэ биз өөр яадаг юм ухааны юм бодоод манай уран зохиолын багш ч бас юм унших биш гэх шүү юм бас бодоод нөгөө ер бусын номнуудаасаас л найруулж байгаад уншчих юм ухааны маадгар байлаа.Тэгэхнээ харин аймгаас мэргэжлийн том яруу найрагч ирж шүүнэ гэх шуум сум даяар шуурч байна.Мэргэжилийн шүү.Хөөрхийдөө муу бяцхан суурин минь...Тэгээд хүн юм байна бодно биз дээ.Аа тэр аймар мундаг амьтан чинь мэдэж байгаа.Ёстой болохгүй юм байна хүний юмнаас туулаа гээд загнах биз гээд өөрөө бичихээр шийдлээ орой тэмцээнтэй гурван шүлэг унших ёстой байдаг.  Хичээлээ гурвын завсарлагаанаар пялж өгөөд шүлэг бичих л гэж тэр шүү юм хуна.Байрандаа ирж цүнх номоо тавьчихаад үзэг дэвтэр хоёроо аваад аа найзтайгаа дээд хүрэнлүү гараад шидчихлээ шүү.Жинхэнэ яруу найргийг хүмүүсээс тасарч байж бичдэг юм байна гэсэн ойлголттой.Хадны дор суугаа л үзээд байлаа даа.Бардаггүй ээ гурван шүлэг яаж бичих юм бэ.Нөгөө номнуудаасаа бол тууж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй...Бичсэн дээ чааваас миний анхны шүлэг би яг харж бичих гээд инээд хүрээд сууж байна.Ичихгүй бичлээ шүү.   

Өр зүрхнээ халуу шатааж
Өнөд орших яруу алдрын дуулал минь
Хорвоогийн хөрснөөс аргамжаатай надад
Хань минь байж намайг зовоогооч
Дуугаа хадаан замхрахуй
Дуулим хорвоог цуурайндаа шингээж Энэхэн хорвоод намайг
Эгнэгт орших увьдсандаа багтаагаач....инээд хүрээд бас нулимс зангираад бичиж чадахгүйнээ...
Наадамд гуравт орсоон шагнал аваад тайзнаас буугаад ирэхэд минь  ах эгч хоёр минь  миний дүү ёстой өөр шүлэгтэй юм байна гээд үнсэхэд нь их баяралсаан  тэгээд хөдөө би уйлаад байна.Хөдөө гэртэй очиход аав ээж хоер минь цагаан хивс дэвсэх нь холгүй хүлээж авсанлд үнэхэээр их баярласааан...................за уучлаарай жоохон уйлчлаа..........за одоо зүгээрээ гэхдээ л бас уйлах гээд байна.Энэ үнэндээ миний анхны шүлэг аавын чинь номыг уншаад төрсөн сэтгэгдлээ бодож байгаад бичсэн юм.Уйлаад болохгүйнээ.................... Ингэсгээд дуусагамаар байна гэхдээ арай болоогүйээ.
За гадаа гарч сайхан уужирчаад нүүр гараа угаачаад суугаад бичиж байна.Гадаа бараг өглөө болчихжээ.Шөнжингөө сууж бичлээ.Дэргэд минь хэн ч алга хүн байсан бол аягүй бол уйлахгүй ч байсан байж магадгүй хүн гэдэг ганцаараа л байхдаа тийм үнэн байж чаддаг юм уу мэдэхгүймдаа. Түүнээс л хойш би чинь хол ойрдоо нэртэй яруу найрагч болчихсон юм шүү дээ хэ хэ.Гүй ээ энэ улсад чинь хүртэл ирж уралцаж байсан түүхтэй.Энэ шүлгийн эхийг чамд өгнөө би.Дараачаас нь би их том яруу найрагч болоод эхэллээ хэ хэ.Арван жилд байранд хүүхдүүдэд баахан боов шоов ирнэ.Надад ирэхгүй аавын минь өлсөх юу ч бишээ.Миний хүү ном эрдэмдээ л шамд гэсэн товчхон үгтэй захиатай баахан шүлэг янз бүрийн утга зохиолын нийтлэл шүүмж ирдэг байсан юм одоо бодоод байхад хүүгээ яруу найрагч болно гэж тэгдэг байсан юм байлгүй.Тэрэнд нь одоо ямагт баярлаж явдаг даа.Тэр үед чинь л энэ Галсаа,Аюур энэ тэрийн чинь тухай хөдөө хотгүй цуурдаг байлаа.Цуурах юу байхав дээ муу аав минь л надад сонингоос авснаа явуулдаг байсан юм.Тэгэхэд чинь л жинхэнэ Галсаагаар өвчилж хоёр үг холбоод мэт сэт болоод явчихана шүү бас хөөрхөн байсан байгаа биз.Тэр үедээ л би чинь нөгөө алдарт Амраг бүсгүйгээ бичсэн гэж байгаа хэ хэ.Хүн хэн ч байж болноо гагцхүү эцэг эхийнхээ дэргэд л хүн явах ёстой юм байдаг юм байна.Би аавыгаа зурах гэж зөндөө үзсээн даанч...нүдийг минь нулимс хаагаад зурж болдоггүй юм байна лээ.Тэр нулимсныхаа утгыг магадгүй нэгэнт цагт олвол би аавынхаа хөргийг зурах юм байна гэж бодсон чамд ч бас тийм мэдрэмж төрдөг байх. Гэхдээ би аавын чинь идэр залуудаа дээл өмсөөд мод түшээд сайхан инээмсэглэн авхуулсан тэр зургийг заавал зурнаа дандаа тэгж боддог юм.Яагаад ч юм тэр л дүр зургаараа надад харагдаад байдаг юм. Гэхдээ танай аав чинь бидний гэр бүлийнхэний нэгэн хайрлаж хүндэтгэдэг яруу найрагч байсан гэдгийг заавал би энд хэлэхийг хүсэж байна.Энд би ЧОНЫН багшийнхаа тухай чонон сэтгэхүйгээр ярих нь илүүц биз. Зүгээр л бидний аав ээжийн ах эгч нарын минь миний монголын хайртай яруу найрагчийн охинд л энэ эсээгээр дамжуулан,зориулан хэлж байгаа зүйл минь энэ. Өөр хэнд ч биш байх тусмаа тэр үнэн байдаг юм шүү л гэж би чамд хэлэх гэсэн юм. Ийм ийм учир юмны учгаас л дээр наадам дээр гуйж түйж байж ороод өвчтэй солиотойгоороо дуудуулж тийм үг,тийм шүлэг зориуд хэлж уншсан юм аа.Тэрнээс Бэгтэр авын нохойн баас шиг наадамд оролцдоггүй аавын хүү.Хэн ч ойлгохгүй байг л дээ хамаагүй. Ойлгуулаад ч яах юм билээ.Ойлгоод ч яах юм билээ.Тэр шүлэгт нэг ийм мөр бий. Эх орончын хийсвэр бус тэмцэл үгүйлэгдсэн энэ эринд
Газар шорооныхоо төлөө тэмцэж явсан ганцаардсан чоныг та нар ойлгох хэрэгтэй гэж...
Хэн ч мэдэхгүй байг л дээ. Хэн ч мэддэггүй юм шиг байг л дээ хамаагүй.
Тэр хэлсэн үгэнд...”Тэрбээрийн эх орончын дуу хоолой хойшид ч улам ихээр дурсагдаж.Жинхэнэ эх орончдын,жинхэнэ яруу найрагчдын зүрх сэтгэлд дүрэлзсээр байх болох болохыг би биш түүх батлана”. Хэмээн бий. Түүх бол баллахаа баллаж тотодгохоо тотодгодог жамтай.Энэ бол байгалийн шалгарал. ГҮН УХААНЫ ЧОНЫН...газар шорооныхоо төлөө...Энэ бол хорвоо дээр омог бардам амьдрахуйн утга учир.Энэ бол хүн шиг хүн эх оронч шиг эх оронч,яруу найрагч шиг яруу найрагч эцэг шиг эцэг байсны байж чадсаны үргэлжлэл... Агуу аавын Агуу охин юм билээ чи.Агуу явахаа чи мэднэ гэдгийг чинь,тийм гэдгийг чинь ч би нүднээс чинь хараад л шууд мэдсэн тиймээс би энэ эсээг ийн нэрлэтүгэй!.

Мөнх хөх тэнгэрийн дор
Мөнхөд андлан явтугай

2012.03.01   08:08  Шинийн наймны билэгт сайн өдөр уламжлан бас уламжлаад нэхэмжлэн бас нэхэмжлээд бичиж бараглан дуусгавай.
                                                                                        
                                                                                  Мөнх хас Н.Бэгтэр

3 comments:

  1. Бидний амьдрал ав адилхан
    Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
    Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
    Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдно…

    ...АНД минь...

    ReplyDelete
  2. Нэн тод архирсан сайхан эссээ байна.

    ReplyDelete